Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Охидыг хамгаалах "Нүдээ нээ" аяны талаар мэдээлэл хийнэ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний байранд

09:00 цагт ОХУ-ын Эрхүү хотын Тарваган тахал судлалын хүрээлэнгээс ЗӨСҮТ-д хээрийн лабораторийн 39 нэр төрлийн 53,100,000 төгрөгийн үнэ бүхий иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгнө.

МҮЭ-ийн холбооны хурлын танхимд

10:00 цагт МҮЭ-ийн холбоо, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоо хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурна. 

Хан-Уул дүүргийн Соёлын ордонд

10:00 цагт УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрөөс зарласан тэтгэлэгт төсөлд шалгарсан Хан-Уул дүүргийн “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлтийн ажиллагаа болно. 

АТГ-ын байранд

11:00 цагт АТГ-ын Олон нийтийн зөвлөл хэвлэлийн хурал зарлаж, авилгын хэргийн талаар шинэ баримтууд дэлгэнэ.

Хангарьд ордон

11:00 цагт Нийслэлд анхны амьтан хамгаалах байрыг хүлээлгэж өгнө. /Хангарьд ордноос 11:00 цагт хөдөлнө/

Live conference center

11:00 цагт Дархан уул аймгийн ахмадын орон сууцны санхүүжилтийг УИХ-ын гишүүн, МАН-ын Бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нарыг гацаасан гэж үзэн дөнгөтэй суултыг эхлүүлсэн иргэн Б.Энхболд цаашид өлсгөлөн зарлах асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт Жил бүрийн "Өгөх өдөр"-т зориулан охидыг хамгаалах "Нүдээ нээ" аяны талаар Лантуун дохио ТББ-аас мэдээлэл хийнэ. 

11:30 цагт Монголын худалдаачдын холбооноос худалдаачдын анхдугаар хурал болох гэж байгаатай холбоотой мэдээлэл хийнэ.

ХНХЯ-ны хурлын танхимд

12:00 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээгээр шийдсэн асуудлуудынхаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар мэдээлэл хийнэ.

Сүлд чуулгын гадна талбайд 

14:00 цагт 10 айл өрхөд гэр олгох үйл ажиллагаа болно.