Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Nuclear Steak” сүлжээ рестораны анхны франчайз салбар нээгдлээ

Ж.Хулан, iKon.mn
2017 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Солонгосын зах зээлд амжилттай яваа “Nuclear Steak” түргэн хоолны сүлжээ ресторан Монголд орж ирээд удаагүй байгаа билээ. Энэ хугацаанд хоёр салбар нээж, олонд хэдийнээ танил болсон.

“Nuclear Steak” брэндийг товч танилцуулбал, тус сүлжээ ресторан нь анх БНСУ-д нээгдэж, одоогийн байдлаар 78 салбартай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус брэнд нь хүмүүст франчайз хэлбэрээр бизнесийн модель нийлүүлдэг, мөн хувиараа бизнес эрхлэх хүсэлтэй хүн бүрт боломж олгодог юм.

“Nuclear Steak” сүлжээ рестораны анхны франчайз салбар "Өргөө 1" кино театрын нэг давхарт нээлтээ хийлээ.

Тус сүлжээ рестораныг Монголд оруулж ирсэн “Hack Star Holding” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхсүхээс брэндийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

“Nuclear Steak” аль ч зах зээлд өрсөлдөх чадвар өндөртэй
 

“Hack Star Holding” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Мөнхсүх "Би нөхөртэйгөө хамт хувийн бизнестэй болохын тулд олон удаа бизнес эхлүүлж байсан. Гэвч үргүй зардал их гарч, мэргэжлийн хүмүүсийн цалин, тэдний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх ёстой гэх мэт асуудлууд тулгарч, амжилтгүй болсон тохиолдол олон байсан.

Эцэст нь хоолны бизнесийн салбарт франчайз чухал гэдгийг ойлгож, олон газар судалж үзээд Монголд хамгийн тохирох рестораны франчайз эрхийг авч оруулж ирсэн юм. Гарааны бизнес эрхэлж буй хүмүүс ресторан нээнэ гэхээр л том талбай түрээсэлж, өндөр зарлага гаргадаг.

Харин “Nuclear Steak” сүлжээ ресторан жижиг зай, талбайд байх боломжтойгоороо давуу юм. Манай бүтээгдэхүүн авч явахад хялбар, аль ч зах зээлд өрсөлдөх чадвар өндөртэй.

Мөн мэргэжлийн ур чадвартай тогоочийн шаардлагагүй. Манай үйлдвэрээс махаа амттай, зөөлөн болгож бэлтгээд франчайзууддаа нийлүүлдэг учраас энгийн хүмүүс ажиллах боломжтой. Ингэснээр ажлын байр нэмэгдэх юм. Бид ажилчдаа бэлдэж сургадаг учир ажиллах хүсэлтэй хүн бүрд манай үүд үргэлж нээлттэй.

Өнөөдөр бид анхны франчайз салбараа нээлээ. Одоогийн байдлаар манайд франчайзын 7 гэрээ хийгдсэн байна. Франчайз салбарыг удирдах хүмүүсийг бид ямар нэг мэргэжлийн шалгуур гэхээсээ илүү гарааны бизнес эхлүүлж, тогтвортой орлоготой болох чин эрмэлзэл, хүсэлтэй эсэхийг нь харгалзаж сонгодог" гэлээ. 

Монголд яарсан, завгүй үедээ түргэн шуурхай аваад явах боломжтой түргэн хоолны газар олон байдаггүй. Иргэд гаднаас хоол авах үедээ эрүүл ахуйн шаардлага, шинэ хүнсээр хийсэн эсэхэд их эргэлздэг. 

Харин тус ресторан нь энэ бүх асуудалд өндөр шаардлага тавьдаг ба БНСУ-ын үндсэн салбарын мэргэжлийн ажилтан хоолны эрүүл ахуй, чанарыг хянадаг аж.

франчайзыг удирдан явуулах нь цоо шинэ бизнес эхлэхээс хамаагүй эрсдэл багатай
 
Гэрэл зургийг mpa.mn

Премьер Капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Ариунзаяа “Nuclear Steak рестораны 3 дахь салбарыг нээж байгаадаа баяртай байна. Би өмнө нь гарааны бизнес хэд хэдэн удаа хийж үзэж байсан. Туршлага багатай залуу хүнд гарааны бизнес эхлүүлнэ гэдэг их хүндрэлтэй байдаг.

Харин “Nuclear Steak” франчайзыг эхлүүлэхэд амархан байлаа. Гэрээний дагуу бүх зүйл нь цаанаасаа бэлдэж, зааж, тооцоолчихдог. Ингэснээр гарааны бизнес эхэлж буй хүмүүст ажлыг нь маш хялбарчилж өгдөг. Тэгэхээр франчайзыг удирдан явуулах нь цоо шинэ бизнес эхлэхээс хамаагүй эрсдэл багатай, илүү амар байдаг.

Гарааны бизнес эхлүүлэхэд тулгардаг бэрхшээл нь тухайн бизнес хүнд хүрч, амжилттай байх уу гэдэгт байдаг. Үүнээс шалтгаалж их зарлага гарах, эсвэл бага төсөвлөх гэх мэт асуудал гардаг.

“Nuclear Steak” ресторан Солонгост төдийгүй Монголд амжилттай явж байна. Энэ утгаар би аль хэдийн үйлчлүүлэгчидтэй болчихсон гэсэн үг.

Бусад залуу бизнес эрхлэгчдэд зөвлөхөд олон улсын стандарттай, амжилт олчихсон, бизнес, франчайсыг удирдан явах нь илүү амар байдаг учир иймэрхүү франчайзыг сонирхохыг уриалъя" гэлээ.

Цаашдаа тус сүлжээ ресторан улам өргөжиж долоо хоног бүр нэг салбар нээхээр төлөвлөөд байгаа юм байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.