Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрт Анхбаяраар дамжуулж 42 сая долларын бараа нийлүүлсэн"

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 26
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын Ерөнхий Газраас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 

Энэхүү хурлыг бид ШУУД дамжуулж байна. 

https://www.facebook.com/iKonNews/videos/739913206194250/

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц "Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. 

Гэтэл Ц.Нямдорж гэж хүн энэ ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж байсан. Улстөрийн зорилготой.

Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагаар оролдож эхэлдэг.  Энэ хүн өөрөө хууль зөрчдөг.

Одоо бид захиалагчийн асуудлыг ярьж байна.

Ц.Нямдорж гэж хүн ямар учиртай юм бэ. Энэ хүн бол Алтанхуяг, Дорлигжав гэсэн бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, мөнгөтэй, хэвлэлтэй, сайттай. Энэ бүлэглэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш их шахааг хийдэг.

2004, 2005, 2006 онуудад энэ хүн Эрдэнэтэд Анхбаяр гэдэг этгээдээр дамжуулж 42 сая долларын бараа нийлүүлсэн байдаг" гэлээ.

БАРИМТ:

С.Зоригийг хөнөөсөн хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга н.Бархасбадь "1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг бусдад алагдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлсэн.

Гэтэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэрэг нь зохиомол хэрэг байсан тухай бичих боллоо.

Монгол Улс өнөөдөр эрхзүйт улс. 

Нотлох баримтын хүрээнд шийдэгдсэн энэ хэрэг хилс, хэлмэгдүүлсэн хэрэг байна гэж мэдээлж байгааг залруулах хэрэгтэй".

Б.Хурц: Ц.Нямдорж гэж хүн хоёрхон л асуудал ярьж байгаа. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй

 
Гэрэл зургийг mpa.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Б.Хурц "Цэндийн Нямдорж гэж хүн гадны тусгай албатай холбоотой байсан уу, үгүй юу. Энэ хэргийг бид буцаж шалгасан. Энэ хэргийг бид нууцлалын зэргээс гаргаж болохоор болсон гэж үзэж байгаа. 

Гадны тагнуултай холбоотой хэрэг өөрөө их хэцүү. Бид энэ асуудлаар баримтат кино хийж гадны тусгай албадаас сэрэмжлүүлэх хэрэгтэй юм байна. 

42 хуудас баримт алдагдсан нь үнэн. Тиймээс энэ хэргийг бид шалгаж байгаа.

Хүүхэд нь Анхбаяр, хуурай дүү Анхбаяр гэж хоёр Анхбаяртай Ц.Нямдорж гэж хүн холбогдож байгаа. Нэг Анхбаяртай холбоотой офшорын асуудал яригдаж байна. Энэ нь хүү биш хуурай дүү Анхбаяр нь офшорын асуудалтай холбогдоод байгаа шүү.

С.Зоригийн хэргийн захиалагчид холбогдох хэрэг дуусаагүй. Хэргийг шалгаж дуусаагүй байхад хэргийн материалыг ил гаргаад тавьчихвал юу болох билээ. Баримтаа гаргаад тавих боломжгүй".

Ц.Нямдорж гэж хүн хоёрхон л асуудал ярьж байгаа. Өөрөө Эрдэнэтэд шахааны бизнестэй.

У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа, өөрийнх нь амь насанд халдах гээд байх шиг байна гэсэн гомдол манайд ирүүлсэн. Түүнийг нь бид шалгасан. Тодорхой хүн дагасан гэдгийг нь бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн. 

С.Зоригийн хэргийн талаар тодорхой хугацааны дараа бүгд нээлттэй болно".