Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгоход 55 тэрбум төгрөг шаардлагатай

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газраас 2017 оны есдүгээр сары 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Ажлаа аваад дөрөв хонож байна. Энэ хугацаанд ОУВС-тай ярилцаж тохиролцоод төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулалд 300 мянган төгрөг олгохоор тохирсон. Өөрөөр хэлбэл, 192 мянган төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн олговор олгоход 55 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа.

ОУВС-тай хийсэн гэрээний дагуу бид 2019 он хүртэл төрийн албан хаагчдын цалин, урамшууллыг царцаахаар тохирсон байсан. Гэвч 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг огт хөдлөөгүйн дээр инфляцийн түвшин огцом нэмэгдсэнтэй холбогдуулж бид эхний ээлжинд нэг удаагийн олговор олгохоор тохирсон.

Мөн цаашид төрийн албан хаагчдын цалин, урамшууллын асуудлаар ОУВС-тай яриа хэлэлцээр хийхээр зэхэж байна" гэв.