Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Паспорт хэвлэх цаасгүй болсон Чад улс АНУ-ын визний хоригт багтжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп муслим хүн ам голлодог зарим улс орнуудад визний хориг тавьсан билээ. Үүнийгээ Америкийн аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж тайлбарласан юм.

Харин эдгээр улсуудын дотор төв Африкийн Чад улс багтсан нь гайхмаар зүйл байв. Терроризмийн эсрэг тэмцэлд АНУ-тай ойр хамтран ажилладаг, нутаг дэвсгэрт нь террорист ажиллагаа төдийлөн үзэгддэггүй энэ улсыг яагаад хар жагсаалтад оруулсан нь тодорхойгүй байв.

Харин саяхан АНУ-ын дотоод хэргийн департментийн төлөөлөгч Чад улсыг маш энгийн шалтгаанаар визний хоригт оруулснаа тайлбарлажээ.

Энэ улс гадаад паспортын бэлдэцийн нөөцгүй болоод байсан нь хоригт багтах шалтгаан болсон гэнэ.

АНУ-ын дотоод хэргийнхэн шийдвэр гаргахаасаа өмнө дэлхийн улс орнуудад 50 хоногийн хугацаанд өөрийн иргэдтэй холбоотой материал бүрдүүлж өгөхийг хүссэний дотор гадаад паспортын хамгийн сүүлийн жишээг шаардсан байна.

Гэтэл Чад улс үүнийг нь гаргаж өгч чадаагүй гэжээ.

Вашингтоныхон үүнээс гадна өөр зарим асуудал хоригт багтахад нөлөөлсөн гээд эдгээрийг шийдэхийн тулд Чадтай хамтран ажиллаж байгаа гэж мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian