Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

2017 оны Хятадын тэргүүн баянаар шинэ хүн тодорчээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Шу Жиаинь

Хятадын хөрөнгөтнүүдийн жагсаалтыг гаргадаг Hurun Report тайлангийн 2017 оны жагсаалтыг өчигдөр зарлажээ.

Тайланд өгүүлснээр тус улсын хамгийн чинээлэг 2,130 иргэний нийлбэр хөрөнгө өмнөх жилээс нэмэгдэж, Их Британий дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэхээр болсон байна.

Энэ оны жагсаалтад $300 саяас дээш хөрөнгөтэй 74 хүн нэмэгдсэнээр тэдгээрийн нийлбэр хөрөнгө $2.6 их наядад хүрсэн нь дэлхийн тав дахь том эдийн засагтай Британитай тэнцэхэд хүргэжээ.

Жагсаалтын толгой хэсэгт мөн нэлээд өөрчлөлт орсон байна.

Тухайлбал Хятадын тэргүүн баянаар $43 тэрбумын хөрөнгөтэй Evergrande Group үл хөдлөх хөрөнгийн компанийн ерөнхийлөгч Шу Жиаинь тодорчээ.

Өнгөрсөн оны тэргүүн баян Ван Жянлинь тавдугаар байрт шилжсэн нь түүний Wanda Group-ийн хувьцааны үнэ унаснаар хөрөнгө нь 28 хувь буурч $23 тэрбумд хүрсэнтэй холбоотой гэнэ.

Эсрэгээрээ Evergrande Group-ийн борлуулалтын өсөлт энэ онд түүнийг Хятадын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн компани болгож, Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа нь 465 хувь өссөн байна.

Жагсаалтын хоёрдугаар байранд Tencent компанийн үүсгэн байгуулагч Ма Хуатэн $37 тэрбумаар жагсаж, Алибабагийн Жэк Ма $30 тэрбумаар удаалжээ. Эдгээр компаниуд нь мэдээллийн технологийн салбарт ажилладаг.

Харин дөрөвдүгээр байрт Хятадын хамгийн баян эмэгтэй Ян Хуйян $24 тэрбумаар орсон байна. Тэр Country Garden үл хөдлөх хөрөнгийн компанийн хамгийн том хувь эзэмшигч юм.

 

Эх сурвалж: South China Morning Post