2017/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,444.96₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B28
УЛААНБААТАР
-13°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
23:00
S44
-18°
00:00
S44
-18°
01:00
S28
-19°
02:00
S28
-18°
03:00
S26
-17°
04:00
S26
-16°
05:00
S26
-16°
06:00
S26
-16°
07:00
S26
-16°
08:00
S26
-17°
09:00
S26
-16°
10:00
S26
-15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/09/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

iPhone 8, iPhone 8 Plus, Apple TV 4k, Apple Watch 3 Series

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 9 сарын 13
IKON.MN

iPhone X-ээс гадна Apple компанийн танилцуулсан бүтээгдэхүүнүүд нь iPhone 8 ба 8 Plus, шинэ Apple TV, Apple Watch байлаа.

iPhone 8-ийн хувьд өмнөх загварынхаа ерөнхий хэлбэрийг хадгалж, хүчирхэг процессор, сайжруулсан камер, утасгүй цэнэглэгчээр тоногложээ.

Харин Apple TV төхөөрөмжийн хувьд энэ нь 4k дүрслэлтэй анхны хувилбар нь юм. Apple Watch бугуйн ухаалаг цагны 3 дугаар хувилбарыг мөн энэ үеэр танилцууллаа.

Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүдтэй дэлгэрэнгүй танилцья.

 

iPhone 8 ба iPhone 8 Plus

  • Бүрэн шилэн хийцтэй гэдгээрээ өмнөх загвараасаа ялгаатай
  • Ар ба нүүрэн тал нь зурагддаггүй шилэн хийцтэй бол ирмэг нь хөнгөнцагаанаар бүтээгджээ
 

 

  • Ус ба тоосны хамгаалалттай
  • iPhone 8 нь 4.7 инчийн Retina дэлгэцтэй, iPhone 8 Plus нь 5.5 инчийн Retina
  • Шинэ A11 Bionic процессор нь 6 цөмтэй, 64 битийн ажиллагаатай
  • 3 цөмтэй график процессор нь AR, VR хэрэглээг дэмжих зорилготой
  • Сайжруулсан 12 МП камерын өнгөний филтер, цэгийн ялгарал нэмэгдэж, 4k нарийвчлалтай, 240 frame/sec дүрс бичдэг болжээ
 

 

  • Qi стандартын утасгүй цэнэглэгчтэй нийцэж ажилладаг болсон
 

 

  • Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг гурван өнгөний сонголттой
  • Үнийн хувьд iPhone 8 нь $699 (128GB), $849 (256GB) хоёр хувилбартай байх бол iPhone 8 Plus нь $799 (128GB), $949 (256GB) байх ажээ 
  • Есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд худалдаанд гарах гэнэ

 

Apple TV 4k

  • Apple-ийн телевизэд залгадаг стриминг бокс анх удаа 4k нарийвчлалтай дүрс гаргадаг болжээ
  • Мөн HDR контент дэмждэг болсон байна
 

 

  • A10X Fusion процессортой болсон тул өмнөхөөсөө 2 дахин хурдан ажиллагаатай, 4 дахин хурдан графиктай болжээ
  • 32GB хувилбар нь $179, 64GB нь $199 үнэтэйгээр худалдаанд гарч байна

 

Apple Watch Series 3

  • Ухаалаг бугуйн цаг Apple Watch 3 дахь шинэчлэлээ хийж байгаа нь энэ юм
  • Энэ удаа зүрхний хэмнэл хэмждэг багажтай болсон тул зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой болсон гэжээ
 

 

  • Мөн бие даасан LTE холболттой болсон тул мэдээллийг гар утасгүйгээр ч авч чадахаар болсон байна
  • Siri ухаалаг харилцагчтай болсон тул Apple Watch-той ярьж болохоор болжээ
  • Үнийн хувьд Series 3 загвар нь $399-ийн үнэтэйгээр есдүгээр сарын 15-нд урьдчилсан захиалга нь эхэлж, 22-нд гар дээр ирэх ажээ

 

Эх сурвалж: Apple

 

x