Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Тайванийн Экспорт-Импортын банк зээлийн нөхцөлөө хөнгөллөө

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 4
Сурталчилгаа
 

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ноён Хуан Куо Рун нь 8-р сарын 16-ны өдөр Монголын Голомт банк, Худалдаа хөгжилийн банк, Хаан банк, Төрийн банк зэрэг дөрвөн банкны төлөөлөлтэй уулзаж, Тайваний экспорт, импортын банкнаас олгох зээлийн шинэчилсэн журмыг танилцуулж, Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудын санхүүжилтыг нэмэгдүүлэн, Тайванаас худалдан авалт хийхийг дэмжих болно гэв.

Тайванийн экспорт, импортын банк нь олон жилийн туршид Монгол Улсын банк санхүүгийн байгууллагуудад бага хүүтэй ам.долларын зээлийн шугам нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэхүү зээлээр дамжуулан Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудад Тайваниас худалдан авалт хийхэд санхүүжилт үзүүлдэг юм.

Одоогийн байдлаар Монгол Улсын аж ахуйн нэгж, компаниудад нийт 10 сая ам.долларын зээл олгоод байгаа бөгөөд илүү олон Монголын компаниудыг энэхүү зээлд хамруулах үүднээс Тайванийн экспорт, импортын банк нь зээлийн нөхцөлөө хөнгөвчлөх шийдвэр гаргасан ба зээлийн эргэн төлөлтийн хугацааг таван жил болгож, зээлийн нийт хэмжээ нь бараа бүтээгдэхүүн худалдан авсан нийт дүнтэй адил дүнтэй байх боломжтой байхаар өөрчлөлт оруулжээ. Үүнээс гадна Тайванийн аж ахуйн нэгж, компаниуд дэлхий даяар тархан үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан үзэж, Монголын аж ахуй нэгж, компаниуд Тайванийн компанид л захиалга өгсөн бол өөр улс орноос бүтээгдэхүүн Монгол улс руу тэвэрлэж байгаа ч энэхүү зээлд хамрагдах боломжтой аж.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун хэлсэн  үгэндээ “Тайвань Монголын аж ахуйн нэгжүүд харилцан бие биеэ нөхсн шинж чанартай. Тайвань нь дэлхий дахины өндөр технологи үйлдвэрлэлийн салбарт чурал үүрэг роль гүйцэтгэж байгаа. Гэхдээ уламжлалт үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний зах зээл дээр эзлэх хувь хэмжээ нь өндөр байсаар байна. Энэ оноос эхлэн Монголын эдийн засаг сэргэх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд энэхүү зээлийн санхүүжилтыг олгож байгаа дөрвөн банкийг Монголын аж ахуй нэгж, компаниудад энэхүү зээлийн тухай мэдээлэл сурталчилгааг идэвхтэй хийж, илүү олон Монголын компанийг энэхүү зээлийн санхүүжилтэд хамруулж, Монгол Улсын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжин, илүү олон арилжааны банкийг энэхүү зээлийг санхүүжүүлэх ажилд татан оролцуулахыг хүсч байна” гэв.

Төлөөлөгч Хуан Гуо Рун Тайвань-Монголын худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулан хөгжүүлэх зорилгоор “Улаанбаатар түншлэл-2017” намрын үзэсгэлэнд Тайванийн хэд хэдэн аж ахуйн нэгж, компаниуд оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр Тайванийн бүтээгдэхүүний талбай нээн ажиллуулж, Тайванийн бүтээгдэхүүнийг танилцуулан, сонирхож буй аж ахуйн нэгж компаниудад өөрийн бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулах болно гэж онцлов.

 

Тайвань улсын Экспорт-Импортын Банк

“Тайвань улсын Экспорт-Импортын Банк” нь Тайвань улсад худалдааны санхүүжилтийн цогц үйлчилгээг үзүүлдэг банк бөгөөд тус улсаас Монгол улсад хийх худалдааг дэмжих зорилгоор Голомт банктай хамтран Монгол улсын импортлогчдод ам.долларын зээл олгож байна.

Зээлийн зориулалт:

Монголын импортлогчид Тайвань улсаас бараа бүтээгдэхүүн (барааны гарал үүсэл нь Тайвань улсын байх) худалдан авахад зориулж зээл олгох.

Санхүүжилтийн хэлбэр:

Импортын зээл.

Зээлийн хэмжээ:

Нийт үнийн дүнг 100% хүртэл санхүүжүүлнэ.

Зээлийн хугацаа:

  • Өргөн хэрэглээний бараа: 1 жил хүртэлх;
  • Тоног төхөөрөмж, машин механизм, түүний дагалдах хэрэгслүүд: 5 жил хүртэлх.

Тавигдах шаардлага:

  1. Тухайн бизнесийг сүүлийн нэгээс доошгvй жил тасралтгүй, амжилттай эрхэлсэн туршлагатай;
  2. Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
  3. Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх;
  4. Худалдааны гэрээ байгуулсан байх;
  5. Худалдааны төлбөрийг Голомт банкаар дамжуулан шилжүүлэх;
  6. Голомт банкнаас тавигдах бусад нөхцөлүүд.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.