Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

IFA 2017 үзэсгэлэн дахь LG ELECTRONICS-ийн гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүн

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Хос угаагчтай угаалгын машин, LG Styler, Шилэн хаалга бүхий дуу хоолой танигч хөргөгч

Берлин хотноо зохион байгуулагдаж буй IFA 2017 Олон улсын үзэсгэлэнд LG Electronics бүх төрлийн гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Энэ жилийн онцлох гол бүтээгдэхүүн бол LG InstaView Door-in-Door хөргөгч, LG TWINWash хос угаагчтай угаалгын машин, уураар ариутгагч болон хатаагчтай LG Styler зэрэг болно.

Мөн энэхүү үзэсгэлэнд LG Electronics өөрийн технологийн дэвшлийн шинэ ололт болох дуу хоолой танигчтай, онгоцны буудалд байрлан зорчигчидод туслах роботыг танилцуулж байна.

LG TWINWash угаалгын машин нь 2 өөр төрлийн хувцсыг нэгэн зэрэг угаах боломжтой нь гол давуу тал юм. Өөрөөр хэлбэл тус бүр байрлах хос угаах хүрдтэй. Энэхүү шинэ төрлийн угаалгын машин нь 24 инчээс 27 инчийн хэмжээтэй тул та гэрийн дотоод өнгө үзэмжинд тохируулан сонголтоо хийх боломжтой. Дээрх хэмжээ бүхий загварууд нь хурдан угаах TurboWash горим, уураар ариутгах True Steam горимыг дэмждэг.  Энэ жил LG Electronics шинэ загварын угаалгын машины технологийн шинэчлэл болон загварлаг тал дээр түлхүү анхаарлаа хандуулаад байна.

 

Мөн IFA 2017 Олон улсын үзэсгэлэнд LG Electronics хувцас арчилгааны иж бүрэн шийдлүүд бүхий бүтээгдэхүүний багцаар оролцож байна.  Энэ жилийн шинэлэг бүтээгдэхүүнүүд бол хувцас хатаагч LG New Classic Dryer болон хувцсыг халуун уураар ариутган элдэв үнэр, харшил үүсгэгчийг устгах LG Styler юм.

Нэмэлтээр гэр ахуйн цахилгаан хэрэгслийн шинэ загварууд нь хэрэглэхэд хялбар болгох үүднээс LG SmartThinQ хэмээх аппликэйшныг дэмждэг болсон. Ингэснээр та илүү хялбараар дээрх гэр ахуйн бүтээгдэхүүнүүдийг удирдах боломжтой болж буй юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.