Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

УРИЛГА

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 9 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

Шүүхийн хараат бус байдал, шударга ёсны хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр  иргэдэд  зориулсан цуврал видео шторк хийх байгууллагыг сонгон шалгаруулалтад урьж байна. 

Видео шторк хийх чиглэлээр мэргэшсэн, техник тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадвартай бүхий л байгууллага, студи шалгаруулалтад оролцоход нээлттэй. Нийт 7-8 цуврал видео байх бөгөөд нэг шторк 30 секундээс ихгүй хугацаатай байна.  

Сонирхсон хуулийн этгээд өөрийн туршлага, ур чадварыг илэрхийлэх байгууллагын танилцуулга, тодорхойлолт, өмнө нь хамтран ажилласан 2-3 байгууллага хувь хүний холбоо барих мэдээлэл, загвар зохиолын төсөл, үнийн саналыг дор дурдсан хаягаар 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

Нээлттэй Нийгэм Форум
Жамъян гүний гудамж – 5/1, Сүхбаатар дүүрэг, 
Улаанбаатар – 14240, Монгол Улс
Засаглалын хөтөлбөрийн ажилтан Б.Үүрийнтуяа
Утас: (976-11) 313207(129)
Факс:(976-11) 324857

http://www.forum.mn/

https://www.facebook.com/OpenSocietyForum/?fref=ts

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.