Есдүгээр сарын нэгэн буюу маргааш ЕБС, цэцэрлэгүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийнэ. Жил болгон Төрийн өндөрлөгүүд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог уламжлалтай.
- Ерөнхийлөгч Х.Баттулга сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй. Тэрбээр Унгар Улсын Будапешт хотноо болж буй Жүдо бөхийн ДАШТ-д Монголын Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчийн хувиар оролцож яваа.
Харин энэ өдрийг эх хэлний өдөр болгон зарлаж, зарлиг гаргасан юм.
- Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 08:00 цагт Ерөнхий боловсролын III дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.
- УИХ-ын дарга М.Энхболдын хувьд төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 09:00-10:00 цагаас,
14:00 цагт Анагаахын Шинжлэх Ухааны Их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох аж.