Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгт орох хүүхдүүдийн СУГАЛАА маргааш болно

Болорцэцэг, iKon.mn
2017 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Энэхүү цахим бүртгэл өнөөдөр дуусаж маргааш сугалаа явагдахаар болжээ.
маргааш өглөө 10:00 цагт цэцэрлэгт орох хүүхдүүдийн сугалаа явагдана

Үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн бүртгэлийн ажилтай танилцаж, сугалааг хэрхэн явуулах талаар тодруулсан юм.

Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгийн арга зүйч Б.Нарантуяа "Манай цэцэрлэгт одоогийн байдлаар 120 хүүхэд цахимаар бүртгэгдсэн байна. Өнөөдрийг дуустал бүртгээд маргааш өглөө 10:00 цагт сугалааг эцэг эхчүүдэд нээлттэй явуулна. Манай цэцэрлэг 60 хүүхэд авах хүчин чадалтай" гэсэн юм.  

Сугалааг Нийслэлийн Боловсролын газар болон цэцэрлэгээс хараат бусаар, автомат системийн түүврээр явуулах юм байна. Өөрөөр хэлбэл санамсаргүй түүврийн аргаар сонгогдоно гэсэн үг.

Ийнхүү сугалаанд таарсан хүүхдийн эцэг эхийн утсанд мессеж очно. Тухайлбал "танай хүүхэд Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгт орохоор боллоо" гэсэн утгатай мессеж очно гэсэн үг аж. Тиймээс завгүй эцэг эхчүүд цэцэрлэг дээр очилгүйгээр хүүхдээ орсон эсэхийг мэдэх боломжтой юм байна.

Цахим бүртгэл өнөөдөр орой 12:00 цаг хүртэл https://tsetserleg.ulaanbaatar.mn/check.xhtml цахим хуудсаар явагдана.