Геологийн мэдээ мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх боломжтой Монгеокат системийг энэ оны дөрөвдүгээр улиралд нэвтрүүлэх болсон талаар өнөөдөр Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас мэдээллээ.
АМГТГ-ын дарга Б.Баатарцогт "Энэ Монгеокат систем нь Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтрийг бүрдүүлсэн томоохон ажил юм.
Тиймээс энэ цахим үйлчилгээг орчин үеийн технологи дээр суурилуулан байгуулах ажилд гүн туслалцаа үзүүлсэн Австрали Улсын Засгийн Газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон бүхий л хамтарч ажилласан хүмүүстээ талархал илэрхийлье" гэсэн юм.
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри "Монголын Болон олон улсын ажилтан тэр дундаа Австралийн геологичид хамтраад энэхүү системийн дизайн, төлөвлөгөөг гаргаж үүндээ шаардлагатай программ хангамж, техник хангамжуудыг худалдан авах ажиллах хүмүүсээ сурган авах зэрэг ажлыг хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.
Олон улсын туршлагаас харахад геологийн мэдээллийг ийм хүртээмжтэй болгосноор геологийн хайгуулын салбарт учрах эрсдэлийг бууруулахын зэрэгцээ гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад маш их хэрэгтэй байдаг гэдгийг онцлон хэлмээр байна.
Монгол Улсын хувьд ашигт малтмалын баялгаа зүй зохистой ашиглах, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх зүй зохистой ажил болж байна" гэлээ.
УУХҮЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Г.Нандинжаргал " Төрөөс Эрдэс Баялгийн салбарт баримтлах бодлого, болоод ашигт малтмалын тухай хуульд үндэсний геологи эрдэс баялгын санг олон улсын жишигт хүргэхүйц орчин үеийн программ хангамж болон техникийн шийдэлтэйгээр бүрдүүлж баяжуулна гэж заасан байдаг.
Үүний дагуу үе үеийн Геологичдын нөр их хөдөлмөр тэр их мэдээллийн санг ийнхүү нэгтгэн олон нийтэд нээлттэй болгож байгаад үнэхээр талархаж байна" гэсэн юм.
Хэрэглэгч МонГеоКат системээс дараах мэдээллийг хайх боломжтой. Үүнд:
Англи, Монгол хэл дээрхи энэхүү системийг интернетэд холбогдсон дурын хэрэглэгч www.geonet.mris.mn болон www.webgis.mris.mn цахим хуудсанд хандан ашиглах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!