Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр орны харилцааг сайжруулахын тулд Энэтхэгийн боксчин цолоо Хятадын боксчинд өглөө

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Дэлхийн Боксын Холбооны Ази Номхон далайн бүсийн супер дунд жингийн аваргын төлөө Энэтхэгийн тамирчин Вижендер Сингх, Хятадын Зулпикар Маймайтяли нар Мумбай хотноо өрсөлдсөн юм. Өмнөх аварга Шинжааны уйгар гаралтай Зулпикар цолоо алдах эсэхээ энэхүү тулаанаар шийдвэрлэжээ.

Ингээд тэмцээний эцэст шүүгч нар санал нэгтэйгээр Сингхт ялалтыг өгсөн байна. Гэтэл Сингх дэвжээн дээр “Надад энэ цол хэрэггүй. Үүнийг би Зулпикарт эргүүлэн өгч байна” гээд “Би хилийн маргааныг хүсэхгүй байна. Энэ бол энх тайвныг хүсч байгаагийн илрэл юм” хэмээн зарлажээ.

 

Сүүлийн сар гаруй хугацаанд Энэтхэг-Хятадын хил дээр маргаан дэгдэж, хоёр талаас тус бүр 300 орчим цэрэг 150 метрийн зайтай тулгараад байгаа юм. Энэ хоёр гүрний дунд оршдог бяцхан хөрш Бутаны Хятадтай маргаантай байдаг Докламын өндөрлөгт уг хэрэг болж байгаа.

 

Бутаны өөрийн нутаг гэж үздэг хэсэгт Хятадын тал автозам тавьж эхэлсэн тул Энэтхэгээс тусламж гуйснаар Делигийн эрх баригчид цэргээ илгээсэн юм.

Талууд харилцан бие биенээ уг хэрэг явдал буруутгаж, цэргээ татахыг шаардаж байгаа ч ахиц гарахгүй байгаа. Сүүлд Өвөр Монголд болсон Хятадын Ардын Чөлөөлөх Армийн 90 жилийн ойн парадын үеэр Ши Жиньпин хэлэхдээ “Хятад улс газар нутагт нь өнгөлзсөн ямар ч этгээдэд цохилт өгөх чадвартай” гэсэн нь Делид өгсөн сануулга гэж ажиглагчид үзэж байна.

 

Эх сурвалж: The Guardian