Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Британий модель Италид барьцаалагдан зарагдах гэж байгаад суллагджээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Британий дотуур хувцасны модель, 20 настай Хлое Эйлинг (Chloe Ayling) Италийн Милан хотноо зураг авхуулж байхдаа гэмт этгээдүүдэд барьцаалагдсан юм.

Түүнийг зургаа хоногийн турш хорьж, онлайн сүлжээгээр боол болгон зарах гэж байсан гэнэ. Азаар тэр гэмт этгээдүүдийн гараас суллагдаж, Ням гарагт гэртээ харьжээ.

Хлоег зураг авхуулж байхад нь хоёр эрэгтэй довтолж, судсанд нь мансууруулах бодис тарин, цүнхэнд хийгээд Турины ойролцоох жижиг тосгонд хүргэсэн байна. Уг хэрэг долдугаар сарын 11-нд болжээ. Гэвч үүнээс зургаан хоногийн дараа модель бүсгүйг Милан дахь Британий консульд хүргэсэн байна.

Хлое Эйлингийг онлайн сүлжээнд үнэ хаялцуулан $300,00-аар зарах гэж байсан ба мөн харгалзах загварын товчооноос нь ийм хэмжээний барьцааны мөнгө шаардаж байжээ. Харин модель бүсгүй хоёр настай хүүхэдтэй гэдгийг мэдсэнийхээ дараа гэмт этгээдүүд түүнийг сулласан байна.

Дээрэмчид эх хүнийг худалдаалахгүй гэдэг дотоод дүрэмтэй байсан нь модель бүсгүйг ийнхүү аварсан гэнэ. Гэхдээ тэд бүсгүйг өөрсдийнх нь тухай мэдээллийг цагдаад өгөхгүй байх, сарын дотор $50,000-тай тэнцэх мөнгийг биткоиноор шилжүүлэхийг шаардаж, ингэхгүй бол ”амь настай нь ярина” гэж сүрдүүлжээ.

Моделийг барьцаалсан хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн сарын 18-нд Британид амьдардаг 30 настай польш эрийг цагдаа нар баривчилсан байна. Хэдийгээр Хлое Эйлинг суллагдаж чадсан ч бусад охид бүсгүйчүүдийг сэкс боол болгон худалдаалахаас сэргийлэхийн тулд Италийн эрх баригчид Британи, Польшийн албаныхантай хамтран уг хэрэг дээр ажиллаж эхэлжээ.

 

Эх сурвалж: The Guardian