Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Даншиг наадам-Хүрээ цам

А.Намуун, iKon.mn
2017 оны 8 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төв цэнгэлдэх хүрээлэнд өнөөдөр /2017.08.05/ “Даншиг-Хүрээ цам” наадам эхэллээ. 

Гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү наадмын түүхийг сөхвөл Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг залах үеэс эхлэлтэй баяр ажээ. 

Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газар Түшээт хан, Сэцэн хан тэргүүтэй Халхын хаад, ноёд, энгийн ард олон цугларч, Түшээт хан Гомбодоржийн таван настай хөвгүүн Занабазарыг Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, их баяр ёслол үйлджээ. 

Даншиг гэдэг нь монголоор “Бат-Оршил” хэмээх утгатай аж.  Монголчуудын шашин, төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсээр ирсэн түүхтэй.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойморт Гандантэгчинлэн хийдийн Соёмбот тугийг залсны дараа Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц үг хэллээ. 

Энэ үеэр Д.Чойжамц хамба “Арван цагаан буяныг эрхэмлэн дагах аваас үйлс бүтнэ. Даншиг наадам нь Монголын ард түмний эв нэгдэл, соёл уламжлалыг даяарчлалын үед хадгалан үлдэх чухал арга хэмжээ болно. Даяар олны энх амгаланг хөхүүлэн дэмжих, ард түмнийхээ эв нэгдлийг бадраахад наадмын утга учир оршиж байна” хэмээн онцоллоо. Арга хэмжээний үеэр ард түмний тусын тулд Мандал өргөлөө. 

Ингээд "Даншиг наадмаас" бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг