Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг фэйсбүүкийн Dorj Batnyagt хаягаас авав

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр наймдугаар сарын 1-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох төлөвтэй байна. Тиймээс гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулж байна.

  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Голуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг анхааруулж байна.
Үертэй байгаа голууд 
 

Эх сурвалж: ОБЕГ, ЦУОШГ