Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн ШҮҮХ ХУРАЛ үргэлжилж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2017.06.12

Эрүүл Мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр 9:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр эхэлсэн. 

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжлэн явагдана гэж  Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ. 

Түүнийг  авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хоёр сарын хугацаагаар саатуулаад оны өмнө батлан даалтад гаргасан юм.

Уг хэргийн шүүх хурал  2017 оны зургаадугаар сарын 12-нд болох байсан ч өмгөөлөгч нарын эрүүл мэндийн байдлын улмаас хойшилсон билээ.