Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын хүнсний тусламж Хойд Солонгост иржээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногийн эхээр ОХУ-аас 800 тонн гурил Хойд Солонгосын боомтод хүнсний тусламж болж ирсэн тухай Radio Free Asia суваг Мягмар гарагт мэдээлжээ.

Пёньян дахь Оросын элчин сайдын мэдээлснээр гурил ачсан Оросын хөлөг онгоц Даваа гарагт Хойд Солонгосын Чонжин боомтод ирсэн байна. Уг тусламжийн гурилыг хүнс тэжээлийн дутагдалтай байгаа Хойд Солонгосын хөхүүл болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд зориулах ажээ.

Дэлхийн Хүнсний Хөтөлбөр байгууллага нийтдээ 2,400 тонн гурил Хойд Солонгосын хүнсний хомсдлыг шийдэхэд тусламж болгон өгөхөөр төлөвлөөд байгаа ба ОХУ-ын туслам жүүний нэг хэсэг болж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Korea Times