Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Жолоодох эрх нь хасагдсан иргэдэд ӨРШӨӨЛ үзүүлж байна гэсэн цуу яриа тархаад байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн үед цахим хуудсаар Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэсэн мэдээлэл тараад байгаа.

ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс энэхүү мэдээллийг няцааж тайлбар өглөө.

"Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэдэг нь ор үндэслэлгүй, цуу яриа.

2017 оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй.

Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна" гэв.


Эх сурвалж: ЦЕГ-ын бүртгэл хяналтын төв