Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Дамдинцэрэн: "Даншиг наадам-Хүрээ цам"-д морь уралдахгүй, харваачид оролцохгүй

Т.Саран, iKon.mn
2017 оны 7 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Даншиг наадам-Хүрээ цам 2017" Шашин соёлын наадмын талаар Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд болон Нийслэлийн Соёл Урлагийн Газрын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

НСУГ-ын дарга Ж.Дамдинцэрэн "Энэ жилийн даншиг наадамд морь уралдахгүй, харваачид оролцохгүй.

Хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдана. Зохион байгуулалтын хувьд Үндэсний их баяр наадмын хэмжээнд хийхээр төлөвлөсөн.

Даншиг наадмыг үзэх гэж 3,000-4,000 жуулчин ирэх тооцоо байна.

Наадмын үеэр, Очирваань шүтээний тахилга, "Дэлхийн өв-Монгол соёл" үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана. 

Үзэгчдэд тасалбар олгоно. Гэхдээ тус тасалбарыг мөнгө төлж авахгүй, зөвхөн эмх цэгцтэй байлгах үүднээс суудлын дугаар хэлбэрээр тараана. Өмнөх жилүүдээс энэ жилийн наадам төсөв мөнгөний хувьд бага" гэлээ. 

Наймдугаар сарын 3-наас Даншиг наадмын ном хурж эхэлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

МБШТөв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны дарга Ж.Одгарьд "Энэхүү нандин баярыг хүндэтгэх үүднээс мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулах учраас Даншиг наадмыг Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах шийдвэр гарсан.

Түүчлэн Хүй Долоон худагт уг наадмыг хийхгүй болсон нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт улс даяар гантай байгаа.

Хоёрдугаарт Хүй Долоон худаг 22-р хороо орчим шүлхий өвчин гарсантай холбоотой. Даншиг наадмын ном хурах ажиллагаа наймдугаар сарын 3-ны өдөр 15:00 цагт Гандантэгчэнлин хийдэд эхэлнэ.

Наймдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд өглөө 09:00-20:00 цагийн хооронд бүтэн өдрийн хурал болно. Хүрээний дэг уламжлалаар ном хурах юм " гэв. 

"Даншиг наадам-Хүрээ цам 2017" наадмын хөтөлбөр

08 дугаар сарын 03-ний өдөр, Пүрэв гараг

15:00-17:00 Жахар хот мандал, Балин тахил, баг Адислагаа хурах /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 04-ний өдөр, Баасан гараг

09:00-18:00 Хүрээ жахар цамын хурал хурах,Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

08 дугаар сарын 05-ны өдөр, Бямба гараг

09:00-18:00, 21.00-07.00 Хүрээ жахар цамын хурал хурах.Дотоод цам харайна. /МБШТөв Гандантэгчэнлин хийдэд/

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн /Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд/

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднаталбайд

10:00-11:00 Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Ногоон дарь эх, Цагаан дарь эх/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:00-11:10 “Даншүг наадам-Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11:10-11:25 Соёмбот туг залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.25-11:35 Мандал өргөнө Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

11.35-11:45 Өндөр Гэгээний “Цагийг тохинуулагч залбирал” бүх нийтээр унших Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

11:45-13:00 Очирваани шүтээний тахилга /Тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,цамын талбайд

13:00-14:30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

13:10-14:00 Лам нарын тэмцээн. Унзад, голч нарын тэмцээн/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн,тусгайлан зассан талбайд

14:00-15:00 Лам нарын тэмцээн. Ном хаях, мэтгэлцэх /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд, тусгайлан зассан талбайд

13:00-15:00 Лам нарын тэмцээн. Балин болон тосон урлалын тэмцээн/тусгай хөтөлбөпөөо/

Төв цэнгэлдэх хүрээлэн, тусгайлан зассан талбайд

14:30-15:00 Урлагийн тоглолт /Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын "Colors of Mongolia” тоглолт/

15:00-16:30 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

16:30-17:00 Урлагийг тоглолт /Нийслэлийн Улаанбаатар чуулгын "Colors of Mongolia”  тоглолт /Төв цэнгэлдэх хүрээлэнд/

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа, Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

Төв цэнгэлдэх хүрээлэнд

17:00-18:00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-19:00 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

08 дугаар сарын 06-ны өдөр, Ням гараг

09:00-20:00 Аялал жуулчлалын үзэсгэлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

11:00-19:00 “Монголын гайхамшигт урлаг” 9 дүүргийн ардын авъяастнуудын урлагийн тоглолт, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн соёлын өвийн “Дэлхийн өв-Монгол соёл” үзэсгэлэн Төв цэнзэлдэх хүрээлэнгийн гадна талбайд

08:00-08:30 Бурхан багшийн Ринсрэл залах ёслол/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08:30-09:00 Өндөр гэгээний маани татах/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

09:00-15:00 Хүрээ Цам харайх ёслол, Жахар цамын хурал/тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

15:00-16:00 Хүчит бөхийн барилдаан тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

16:20-17:00 Хүчит бөхийн барилдаан Зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

17:20-18:00 Хүчит бөхийн барилдааны Долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:00-18:20 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэн, бөхийн талбайд

18:20-18:40 Даншүг наадам-Хүрээ цамын Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд Даншүгийн цол үнэмлэх олгож, шагнал гардуулах, лам хуврагуудын тэмцээнд түрүүлж, удаалсан лам нарт шагнал гардуулна.Төв цэнгэлдэх хүрээлэн,бөхийн талбайд

18:40-18:50 “Даншүг наадам- Хүрээ цам”-ын хаалтын ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

18:50-19:00 Запбирал ерөөл айлдах /тусгай хөтөлбөрөөр/ Цэнгэлдэх хүрээлэн, цамын талбайд

08 дугаар сарын 07-ны өдөр, Даваа гараг

08:00:13:00 Хүрээ жахар цамын хурал хурах, Гомбо, Чойжоо сахиус тахиж, Данраг хурна