Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Оюутолгой” ХХК Засгийн газарт техник, тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Оюутолгой” компани ой хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжиж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар дамжуулан тодорхой нэр төрлийн техник, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлийг холбогдох албаныханд хандивлалаа.

Хандивын арга хэмжээний үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торес “Ланд крүзер” автомашин 2, хөдөлмөр хамгааллын хувцас 359, 30 метрийн галын шланг 8, 1 тоннын багтаамжтай усны сав 200, 6 тоннын эвхдэг сав 1, галын эвхдэг шат 2, хүрз 35 ширхгийг хандивласан тухай батламжийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлд гардуулсан юм.

Мөн “Ланд крүзер”, 12 тоннын багтаамжтай том оврын ус тээвэрлэх зориулалттай автомашин тус бүр нэгийг байгалийн гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд 2 сарын хугацаагаар ашиглуулахаар хүлээлгэн өгөв.   

"Ой, хээрийн түймрээс сэргийлэх, тэмцэх тоног төхөөрөмжгүйгээр ямар байдалд хүрэх вэ гэдгийг харуулсан зун боллоо"

 

Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл хэлсэн  үгэндээ “Дэлхийн дулаарал эрчимжиж буй өнөө үед Төв Азийн өндөрлөгт орших Монгол орны хувьд бусад улстай харьцуулахад 2 дахин илүү явагдаж байгаа.

Тиймээс эх орон, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоо чухал байна. Нөхцөл байдлын хувьд 11 аймгийн 56 сумын нутагт 140 гаруй түймэр гарч, 600 гаруй мянган га талбай өртсөн.

Ер нь ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх техник, тоног төхөөрөмжгүйгээр ямар байдалд хүрэх вэ гэдгийг харуулсан зун боллоо. Өнөөдөр ч хоёр газарт түймрийн цурам арилаагүй байгаа.

“Оюутолгой” компанийн хандивын үйл ажиллагаа нийгмийг уриалсан чухал арга хэмжээ болж байна” гэсэн юм.  

"Австралийн онцгой байдал эрхэлсэн байгууллагаас мэргэжлийн туслалцаа ирүүлэх боломж судалж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Харин “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торес ой хээрийн түймэр  мал аж ахуйн салбар, цаашлаад улсын эдийн засагт ихээхэн хор хохирол учруулахаар байна.

Тиймээс “Оюутолгой” компанийн хамт олон байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцоход таатай буйгаа илэрхийлээд,  Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Австралийн онцгой байдал эрхэлсэн байгууллагаас мэргэжлийн туслалцаа ирүүлэх боломж судалж буйг дуулгасан юм.  

Үүнээс гадна хэдхэн хоногийн өмнө тус компанийн санхүүжилттэй “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 53 сая төгрөгийн үнэ бүхий хувцас, хэрэглэлийг ОБЕГ-т хүлээлгэн өгсөн байна.

Мөн үеэр БОАЖЯ-наас Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын байгаль орчны иргэний зөвлөл болон Монголын самарчдын холбоотой тэргүүтэй хувийн хэвшлийнхний хандиваар худалдаж авсан автомашиныг ойн хээрийн түймрийн хамгийн өндөр эрсдэл бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын ойн ангид хүлээлгэж өглөө.    

Фото сурвалжилга

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг