Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хакүхо М.Даваажаргал: Шат ахисан зорилгууд бий

А.Намуун, iKon.mn
2017 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд түүхэн амжилт үзүүлээд байгаа Хакүхо М.Даваажаргал өчигдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд 19:30 цагт буусан юм. Онгоцноос буугаад тэр даруйдаа хэвлэлийнхэнтэй уулзалт хийсэн юм.

Уулзалтын үеэр Хакухо М.Даваажаргал "Дээд зиндаанд Японы домогт аварга Чиёонофүжи, Монголчуудын хайртай озэки Кайо нарын дээд амжилтыг шинэчлэн ноён оргилд нь гарсны дараа эх орондоо ирсэндээ их баяртай байна. 
14 дэх өдөр дэвжээн дээр гарахад асар хүнд байлаа. Нэг том давааны ард гарсан гэдэг утгаараа ханасан байсан. Гэхдээ 39 дэх түрүүгээ аваад эх орондоо харихын тулд өөрийгөө дайчлан дэвжээн дээр гарсан. 
"Доод зиндаанд шавь маань барилдаж, түрүүлсэн сайхан үйл явдал болсон"
 
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын зорилго бол ёкозүна цолтой хамгийн олон башё барилдсан их аварга Китанонимийн тогтоосон 63 башёг ахиулах, мөн дээд зиндаанд 1,000-с дээш даваа авах гэх мэт тодорхой хэмжээний шат ахиулсан зорилгууд бий.

Дээд зиндаанд 1,000 давсан бөх байдаггүй. Үүнээс гадна энэ долдугаар сарын башёд арав дахь жилдээ барилдлаа. Доод зиндаанд шавь маань барилдаж, түрүүлсэн сайхан үйл явдал болсон" хэмээн ярьж байлаа. 

Хакүхо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1,050 дахь даваагаа авч бүх цаг үеийн түүхэнд хамгийн олон даваа авсан сумоч болоод байгаа билээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг