Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-ийг 16 хүнд хүртээлээ

ikon.mn
2017 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын өмнө “Хүндэт өргөмжлөл”-өө хүртээдэг билээ.

Энэ уламжлалын дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд уг шагналыг гардууллаа.

Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр:

  1. Стандартчилал, хэмжил зүйн газрын жолооч Л.Лхагвасүрэн
  2. “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Х.Мөнхтулга
  3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл
  4. Батлан хамгаалах яамны ахлах мэргэжилтэн О.Нямчулуун
  5. Гадаад харилцааны яамны Бодлого зохицуулалтын газрын зөвлөх Ж.Сүхээ
  6. Сангийн яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаа
  7. Нийслэлийн цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч Ж.Хадбаатар
  8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Д.Гэрэлтуяа
  9. Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Дондмаа
  10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтэн Ө.Ганболд
  11. Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн П.Наранцэцэг
  12. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Ш.Эрдэнэцэцэг
  13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун
  14. Эрчим хүчний яамны ахлах мэргэжилтэн П.Даваадорж
  15. Эрүүл мэндийн яамны ахлах мэргэжилтэн Д.Байгальмаа
  16. “Их нигүүсэл” ТББ-ын тэргүүн М.Сарнай нар шагнууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “Салбар байгууллагынхаа шилдгээр шалгарсан та бүхэндээ Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлж, үр дүнд хүргэхэд та бүхний оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэл чухал байсан” гэдгийг онцлон ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг