Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амартүвшин, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртэв

Зууны мэдээ
2017 оны 7 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Xөх хотноо болж буй жүдо бөхийн гранпри тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81,эмэгтэйчүүдийн 48,52, 57, 63, 70 кг-ын жингийн медальтнууд тодорлоо. 

Манай тамирчдаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна.

Эрэгтэйчүүдээс 60 кг-д Д.Амартүвшин мөнгөн медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэв. 57 кг-ийн жинд  Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Зураг