Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

ЗГХЭГ-ын дарга БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэнэ

ikon.mn
2017 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын тогтоолын дагуу ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өнөөдрөөс эхлэн дараагийн сайд томилогдох хүртэл БСШУС-ын сайдын үүргийг түр хавсран гүйцэтгэж байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр Ж.Батсуурийг БСШУС-ын сайдаас огцруулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр БСШУС-ын сайдаас огцруулах саналаа УИХ-д өргөн бариад байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.