Зураг
Зураг
Porsche    
1
2

Porsche Ulaanbaatar ШИНЭ ЗАГВАРУУДАА ТАНИЛЦУУЛЛАА

ikon.mn
2017 оны 3 сарын 10
iKon.MN
Porsche Ulaanbaatar ШИНЭ ЗАГВАРУУДАА ТАНИЛЦУУЛЛАА
Зураг

Автомашины зах зээлийн содон өнгө Porsche шинэ загваруудаа танилцууллаа.

Домогт 911 -ийн шинэ загвар болон түүний дараагийн хувилбар болох 718 загварын Boxsters, Cayman зэрэг шинэ загваруудыг танилцуулсан юм. Porsche компанийн Монгол дахь салбарын захирал Жейсон Брүүм загваруудынхаа онцлогуудыг танилцуулсан. 

“Porsche компанийн домогт 911 загварын шинэ хувилбар болох 718 нь хүн бүрийн хэрэглэдэг ухаалаг утасны системийг суурилуулж, утсаараа машинаа удирдах боломжийг олгосноороо онцлог” гэж ноён Жейсон Брүүм ярьсан юм. 

Тус компани монголд үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байгаа болохоор машины тусгай захиалга авахгүй байгаа юм байна.

Зөвхөн тухайн хүнд зориулсан, цорын ганц загварын захиалга авах үйлчилгээг тун удахгүй нэвтрүүлэхээр болжээ. Одоогоор Монгол дахь салбарын захиалгын дагуу үйлдвэрлэсэн загваруудыг цорын ганц хувиар нь оруулж ирж зарж байгаа юм. 

домогт 911 шинэ загвар

 

Зураг

Шинээр мэндэлсэн 718 Boxsters

Анхны Boxsters -ийг олон нийтэд танилцуулсанаас хойш 20 жилийн дараа Porsche компани 718 Boxster, 718 Boxster S загваруудыг бүтээж, түүнийг монголчууд харж байна. 

Мэдээж тус загварын онцлог болох тэнхлэг дунд байршилтай хөдөлгүүр шинэ загварт ч хадгалагдсан. Мөн түүнчлэн 4 цилиндртэй, богино хугацаанд өндөр хурд авах чадалтай. 718 Boxster загварын тухайд 2 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй, 300 морины хүчтэй бол 718 Boxster S загвар нь 2.5 литрийн багтаамж  бүхий хөдөлгүүр, 350 морины хүчтэй ажээ. 

Шинээр “мэндэлсэн”  718  Boxsters-ын дотор салон нь дахин боловсруулсан арьс, шир төдийгүй хяналтын самбарыг ойлгомжтой бөгөөд гоёмсог байдлаар шийджээ. Шинэ дотоод заслын бас нэг гол элемент бол PCM буюу аудио, харилцаа холбоо, навигацийн функцийг удирдах систем юм. 

718 Boxster, Cayman загварууд тоноглолоосоо хамааран ойролцоогоор 83 мянган ам.долларын үнээр зарагдах юм байна. 

 

Зураг

718 Cayman хурдны гайхамшиг

Porsche 718 Cayman нь энэ төрлийн бусад загваруудын адил хоёр тэнхлэгийн голд байрласан хөдөлгүүртэй спорт автомашины шинэчлэлийн илэрхийлэл юм.

Boxsters-тэй адил хоёр хаалгатай, дунд хөдөлгүүр нь дөрвөн цилиндр бүхий шинэ хавтгай турбо хөдөлгүүртэй. Бүх хөтлөгч бүхий явах эд анги, илүү хүчтэй тоормосны систем, тэнцвэртэй байдал нь илүү хурдан давхих боломжийг олгодог.

Бусад загвараас санаа авч илүү орчин үеийн болгож шийдсэн тул дотоод чимэглэлтэйгээ хамт өнгө нэмсэн. Porsche компанийн бусад загварыг бодвол илүү хямд үнэтэй энэ загвар 911 загвартай илүү төстэй болжээ.