Иргэний зориг ногоон нам (ИЗНН)

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их Тойруу гудамж, “Ногоон урлан” хотхон 73/1, 42 тоот

11330025 77347636 99114375 99099005 info@iznn.mn, batbaatar.b@iznn.mn, batbold.r@iznn.mn IZNN.mn /https://irgeniizorignogoonnam.mn/

Post
Share

Аймаг / Нийслэлд нэр дэвшигчид

Сум / Дүүрэгт нэр дэвшигчид

Бусад мэдээлэл

Үүсгэн байгуулагч эсхүл Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга

Б.Батбаатар /Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.10.09-ний өдрийн 37 дугаар тогтоолоор бүртгэсэн./

Үүсгэн байгуулагдсанаас хойших бүртгэл

  • 2024.01.22-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 02 дугаар тогтоолоор Улс төрийн намын тухай /2005 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг баримтлан Иргэний зориг ногоон намын Үндэсний хорооны ээлжит хурлын 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолоор баталсан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2018.03.05-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 06 дугаар тогтоолоор “2018.01.27-ны өдрийн Иргэний зориг ногоон намын Үндэсний хорооны ээлжит хурлын 06 дугаар тогтоолоор намын дүрмийн 18.4, 19.1 20.2, 20.3.2, 20.3.5, 21.1, 22.1.16, 22.3, 23.2, 24.1, 24.2, 25.7, 27.1, 277.3, 27.4, 28.2, 31, 31.1-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг болон Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг болохыг” улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2016.05.16-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 18 дугаар тогтоолоор “2016.05.13-ны өдөр намын ерөнхий нарийн бичгийн дарга М.Хүрэлсүхээс намын дарга С.Дэмбэрэлийн тус намын гишүүнээс гарах өргөдлийг хүлээн авч, намын гишүүнээс хассан тул намын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн” тул Иргэний зориг ногоон намын даргаар С.Оюун, Ц.Ганхуяг нарыг бүртгэж, С.Дэмбэрэлийг намын даргаас хассан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2016.05.02-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 12 дугаар тогтоолоор “2015.03.09-ний өдрийн Иргэний зориг ногоон намын 9 дүгээр Их хурлын 10 дугаар тогтоолоор намын даргаар С.Оюун, Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл нар сонгогдсон болохыг” улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2015.03.13-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2015.01.31-ний өдрийн Иргэний зориг ногоон намын Үндэсний хорооны хурлын 8 дугаар тогтоолоор намын дүрэмд 7.4, 7.5 гэсэн заалтыг нэмж, 1.1, 1.4, 1.5, 15.2.5, 18.2, 20.2, 20.3.3, 20.3.4, 20.3.5, 32.4.3 дахь заалтуудыг өөрчлөн найруулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2012.03.12-ны өдрийн Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар тогтоолоор “2012.01.28-ны өдрийн Иргэний зориг ногоон намын 8 дугаар Их хурлын 08 дугаар тогтоолоор дүрэм, мөрийн хөтөлбөрийн шинэчилсэн найруулга болон Иргэний зориг нам гэсэн нэрийг Иргэний зориг ногоон нам болгон өөрчилснийг” улсын бүртгэлд тус тус бүртгэж, гэрчилгээ дээрх намын нэрийг сольсон.

  • 2008.05.23-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 06 дугаар тогтоолоор “2008.05.10-ны өдрийн Иргэний зориг намын Үндэсний хорооны ээлжит хурлын 05 дугаар тогтоолоор оруулсан намын дүрмийн 20.2, 20.3.2, 20.3.5, 20.3.6, 26.3, 28.1-д өөрчлөлт, 27.1.9-д нэмэлт оруулсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2007.05.30-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 02 дугаар тогтоолоор “2007.03.24-ний өдрийн Иргэний зориг намын Үндэсний хорооны ээлжит хурлын 08 дугаар тогтоолоор оруулсан намын дүрмийн 26.2 дахь заалтын “21” гэсэн тоог “35” болгон өөрчилснийг” улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэсэн.

  • 2006.03.23-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 02 дугаар тогтоолоор “2006.1.15-ны өдрийн Иргэний зориг-Бүгд найрамдах намын ээлжит бус хурлын 02 дугаар тогтоолоор нэрийг Иргэний Зориг нам гэж өөрчилснийг” улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

  • 2005.04.27-ны өдрийн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 09 дүгээр тогтоолоор “2005.03.31-ний өдрийн Иргэний зориг-Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны ээлжит бус хурлын 05 дугаар тогтоолоор намын дүрмийг шинэчилснийг” улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2002.3.22-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2002.02.22-ны өдрийн Иргэний зориг намын Анхдугаар Хуралдайн 2 дугаар тогтоолоор Иргэний зориг намд Монголын Бүгд найрамдах нам нийлснийг, 3 дугаар тогтоолоор Иргэний зориг намын нэрийг Иргэний зориг-Бүгд Найрамдах нам болгон шинэчлэн баталсныг, Иргэний зориг намын Үндэсний хорооны 03 дугаар тогтоолоор баталсан намын дүрмийн 1, 4, 5, 20.2, 20.5, 22.5, 22.6, 24.2, 26.2, 28, 29.3.3, 30.1, 30.2, 32.4.2, 36.1 дэх заалтуудын нэмэлтийг” тус тус улсын бүртгэлд бүртгэж, Улсын дээд шүүхийн Иргэний хэрэг эрхэлсэн коллегийн 1992.4.7-ны өдрийн 9 дүгээр, 1997.04.01-ний өдрийн 2 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Бүгд Найрамдах намын үйл ажиллагааг зогсоож, Иргэний зориг Бүгд найрамдах намыг Улсын бүртгэлийн дугаарт бичихдээ Бүгд Найрамдах намыг улсын бүртгэлд анх бүртгүүлсэн дугаараар тооцжээ.

  • 2001.05.04-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 2 дугаар тогтоолоор “2001.02.11-ний өдрийн Иргэний зориг намын Үндэсний хорооны ээлжит бус Гуравдугаар хурлаар баталсан дүрмийг” улсын бүртгэлд бүртгэсэн.

  • 2001.02.19-ний өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 01 дүгээр тогтоолоор “2000.12.08-ны өдрийн Монголын төлөө намын Их хурлын 0/26 дугаар тогтоолоор Иргэний зориг намтай нэгдэхээр шийдвэрлэснийг, 2000.12.10-ны өдрийн Монголын орон нутгийн хөгжлийн намын нэгдсэн чуулганы ээлжит бус 3-р хуралдааны 2 дугаар тогтоолоор Иргэний зориг намд нэгдэхээр зөвшөөрснийг” тус тус хүлээн авч, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 1998.5.18-ны өдрийн 3, 1999.5.28-ны өдрийн 3 дугаар тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, дээрх тогтоолуудаар улсын бүртгэлд бүртгэгдсэн Монголын төлөө нам болон Орон нутгийн хөгжлийн намын үйл ажиллагааг зогсоож, дээрх намуудыг Иргэний зориг намд нэгтгэж бүртгэсэн.

  • 2000.03.23-ны өдрийн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдааны 04 дүгээр тогтоолоор “2000.03.09-ний өдөр Иргэний зориг намын үүсгэн байгуулах хурлаа хийж, намын дүрэм тунхагийг баталсныг” улсын бүртгэлд бүртгэсэн.