Post
Share
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Нас
47
Хүйс
Эрэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэр дэвшигчийн сонголтоор
Одоо эрхэлж буй ажил
УБ-БҮК ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Мэргэжил
Маркетингийн менежмент Олон улсын бизнесийн удирдлага Стратегийн үйл ажиллагааны менежмент
Зорилго
1.Бизнес эрхлэх орчныг таатай болгож, жижиг дунд бизнесийг хөгжих боломжийг нэмэгдүүлнэ. 2. Олон төрөлт тээврийн хэрэгслийн зорчих замыг байгуулна. Олонх болж чадвал шинэ төрлийн багтаамж өндөртэй нийтийн тээвэр буюу трамын төслийг хэрэгжүүлнэ

Замнал

Боловсрол
1994-1999: ТИС-ийн КтМС, Бакалавр, Маркетингийн менежмент
1999-2001: ТИС-ийн КтМС, БУМагистр, Олон улсын бизнесийн удирдлага
2008-2009: IE Business School, International Executive MBA
Ажлын туршлага
1998-2001: Procter & Gamble CCAR, Retail Account Manager
2001-2004: М-Си-Эс Кока-Кола ХХК, Борлуулалт хариуцсан захирал
2004-2006: Анунгоо ХХК, Гүйцэтгэх захирал
2006-2007: Анун ХХК, Гүйцэтгэх захирал
2007-2010: М-Си-Эс Дистрибюшин ХХК, Гүйцэтгэх захирал
2010-2011: Тэнгри групп, Бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч
2013-2015: Ремикон ХК, Гүйцэтгэх захирал
2015-2017: Исенсо ХХК, Гүйцэтгэх захирал
2016-2019: Монцемент Билдинг Материалс ХХК, ТУЗ-ийн гишүүн
2017-: УБ БҮК ХК, ТУЗ-ийн хараат бус гишүүн
Нэмэлт мэдээлэл

НИТХ-ын төлөөлөгч болох зорилго

Би Улаанбаатар хотод төрж өссөн, энэ л хотдоо тасралтгүй ажиллаж амьдарч байгаа болохоор энэ хот ямар байснаас хэрхэн өөрчлөгдөхийг харсан. Энэ бүх өөрчлөлт хэдийгээр хөгжил дэвшилтэй холбоотой ч оршин суух эрүүл аюулгүй орчин, зөв төлөвлөлттэй орчин үеийн хот, түүний зайлшгүй хэсэг болсон түргэн зорчих боломжтой зам гудамж бидэнд маш их дутаж байна. Энэ бүх асуудлыг шийдэж чадахгүй, шийдвэрлэх гэж зарцуулж гаргаж байгаа бүх хөрөнгө мөнгө нь үргүй зардал болсоор байгаа нь хотод чадварлаг нэгдсэн удирдлага, мэргэжилтнүүдийн баг дутагдсаных юм.

Ийм учраас хотын унаган хүүхдүүд, хотын хөгжлийн чиглэлийн мэргэжилтнүүдийн багт нэгдэн, зөв урбанист чиг хандлагыг төрөлх хотдоо хэрэгжүүлэхээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа юм.

Би улсын хэмжээний том компанудыг зөв бүтэцтэйгээр, эдийн засгийн үр ашигтай байхаар төлөвлөж зохион байгуулах ажлыг хийн томоохон төслүүдийг удирдаж ирсэн туршлагатай учраас хот хэмээх том аж ахуйн ажлыг зохистой удирдан зохион байгуулахыг зорьж байна.

Бид, хотын иргэд өөрсдийн тайван аюулгүй амьдрал, түгжрэлгүй зорчих гудамж зам, шороо тоос, утаагүй агаарынхаа төлөө энэ эерег өөрчлөлтийг авчирч чадах нарийн судалгаа, төлөвлөгөөтэй мэргэжилтнүүдийн багтай нь хамт хотын даргаа өөрсдөө сонгох түүхэн боломжийн өмнө ирээд байна.