- Нас
- 45
- Хүйс
- Эмэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- Энержи Ресурс ХХК, Нийгмийн хариуцлагын менежер
- Мэргэжил
- Олон нийтийн харилцаа сэтгүүлзүй, Бизнесийн удирдлага
- Зорилго
- Тогтвортой хөгжлийн мэргэжилтнээр сүүлийн 20 гаруй жил ажилласан ажлын туршлага, мэдлэгээ Улаанбаатар хотын тогтвортой хөгжилд зориулна. Нийслэл хот эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон засаглалын хувьд эн тэнцүү, тогтвортой замналаар хөгжих ёстой.
Замнал
Амьдрахад таатай, иргэндээ ээлтэй нийслэл хотын төлөө иргэн Таны төлөөлөл болон ажиллана.
Хүмүүнлэгийн болон олон улсын байгууллага, Монголын тэргүүлэх топ хувийн хэвшилд нийтдээ хорь гаруй жил ажилласан, эгэл жирийн татвар төлөгч иргэн Г.Отгонтуяа нь энэ удаагийн НИТХ-ын сонгуульд өөрийн оршин сууж буй Хан-Уул дүүргээсээ мөн Дүүргийн ИТХ-д тус дүүргийг 11,17,18,22-р хороонд нэр дэвшин өрсөлдөж байна.
Төслийн менежмент, харилцаа холбоо, тогтвортой хөгжлийн чиглэлээр Финлянд, Япон, АНУ, Австрали, Малайз зэрэг 10 орчим оронд туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх сургалтад тус тус хамрагдаж байсан.
Тэрээр Улаанбаатар хот, Хан- Уул дүүргийнхээ хот төлөвлөлт, хүрээлэн буй орчны тохижилт, дэд бүтцийг сайжруулах, хог хаягдлыг бууруулахад олон улсын жишиг стандарт, туршлагыг нэвтрүүлж, НИТХ, ДИТХ-ын үйл ажиллагаа, төсөв зарцуулалтад хяналт тавих чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
Хүмүүнлэгийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшилд нийт 23 жил ажиллах хугацаандаа Монгол Улсынхаа 21 аймаг, 9 дүүрэг, 200 орчим сумдад очиж, иргэд олон нийттэй уулзаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр бүх оролцогч талуудтай хамтарч ажиллах, ойлголцох харилцааны ур чадвар, туршлагыг хуримтлуулсан. Мөн ажлын болон хувийн шугамаар дэлхийн 20 орчим улс орнуудаар аялж, тухайн хотуудын хөгжил, дэвшилтэй танилцсаны хувьд нийслэл, дүүргийн хот тохижилт, орчны менежментийн асуудлаар боломжит шийдэл, гаргалгаа боловсруулахад хамтран ажиллаж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.