Post
Share
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Нас
36
Хүйс
Эмэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэр дэвшигчийн сонголтоор
Одоо эрхэлж буй ажил
Монгол фермер агро ХХК-ийн ерөнхий нягтлан, Ari&adi boutique дэлгүүрийн үүсгэн байгуулагч
Мэргэжил
Мэргэшсэн Нягтлан бодогч/ санхүүч
Зорилго
Тэгш хүртээмжийг бий болгох, улсын сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, стандарттай дүүрэг бий болгох

Замнал

Боловсрол
2007-2009: West minister college of Malaysia, англи хэл, бизнесийн удирдлага
2009-2014: Санхүү Эдийн засгийн дээд сургууль, мэргэшсэн нягтлан бодогч
2012-2013: Сингапур улсын FTMS сургуулийн хамтарсан хөтөлбөр CAT, Төслийн удирдлага хүний нөөц
Ажлын туршлага
2014-2018: Хан сүм ХХК - Ерөнхий нягтлан, Үйл ажиллагаа хариуцсан захирал
2018-: Монгол фермер агро ХХК - Ерөнхий нягтлан
2020-: Ari&adi boutique дэлгүүрийн үүсгэн байгуулагч
Нэмэлт мэдээлэл

Би жирийн нэгэн ээжүүдийн төлөөлөл бөгөөд бүхий л эцэг, эхчүүдийн нэгэн адил үр хүүхэд маань үлдэх нийгэм, байгаль орчин, эрүүл мэнд, боловсролын нөхцөл байдалд санаагаа чилээн явдаг билээ. Иргэд бидний өмнөөс төрийн байгууллагуудтай саадгүй харьцах, шаардлага тавих, асуудлыг шийдвэрлэх эрхтэй сонгогддог иргэдийн төлөөлөгчид хангалттай биднийг төлөөлж чадахгүй байгааг анзаарсан.

Иргэдийн саналыг сонсох, эргээд ирэх жилд хийгдэхээр болсон ажлуудын жагсаалтыг хугацаатай нь танилцуулах, ИТХ-аас болон засаг даргаас оршин суугчдад хамааралтайгаар батлагдсан тогтоол, шийдвэрийг иргэдэд тухай бүрд нь хүргэх ажлуудыг илүү үр дүнтэй хийх боломжтой гэж хардаг тул өөрийн биеэр иргэдийг төлөөлж, чадах зүйлээ хийнэ гэсэн бодолтойгоор дэвшиж байна. 

Мөн төрийн байгууллагуудын уялдаагүй байдал, амьдралд нийцэлгүй шийдвэрүүдэд иргэдийн өмнөөс дуу хоолой нь болж төлөөлөгчийн эрхийн хүрээндээ санал дэвшүүлж, зөвлөж ажиллах болно. Ардчилсан улсын иргэд бидний дуртай улсдаа аялдаг болсон цагаас эхлээд бид бүгд Улаанбаатар хот нь харьцангуй жижиг хот гэдгийг мэдэрч, мэддэг болсон байхаа. Энэ жижиг хотын асуудлыг илүү ухаалаг, амьдралд ойр шийдэх боломж байгаа гэж би хувьдаа харж явдаг.

Жишээ нь төв замын шулуун ганц метроны шугамыг өндөр зардал гарган хийж байхын оронд явган, бага оврын цахилгаан хэрэгслүүдээр (скүүтр, унадаг дугуй, цахилгаан дугуй, 6-8 хүний суудалтай задгай цахилгаан автобус) жилийн дөрвөн улирал зорчих боломжтой арай жижиг илүү олон тийшээ салсан туннелүүдийг хотын доор хийх боломжтой санагддаг. Ингэснээрээ цас, бороо, шөнө, өдөр гэхгүйгээр гэрэлтэй, дулаахан, аюулгүй, үйлчилгээний газруудтай газар доорх гудмаар иргэд алхаад ч энэ жижиг хотынхоо хаана ч хүрэхэд төвөггүй байх болов уу. Бид төв зам руугаа орох гэж л нэлээн түгжирдэг шүү дээ. Хэрэв би сонгогдвол доорх арга замаар мөрийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх юм.

- Хороолол, хотхоны хаягжуулалтыг ойлгомжтой болгох, явган болон авто замын сүлжээг хооронд нь уялдуулан шинэчлэн төлөвлөх замаар нэвтрэлтийг сайжруулна (хотхоноосоо гарах гэж түгжирдэг, хашаануудыг тойрдог, мухар гудам)

- Дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй хайс хашааг буулгах, цэгцлэх замаар нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлнэ (явган, дугуйн замуудыг өргөтгөх, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж)

- Дүүрэг дэх олон жил ашиглаагүй, зориулалтын дагуу бус ашиглалттай газруудын зөвшөөрлийг цуцлуулах замаар нийтийн эзэмшлийн талбайг нэмнэ(тухайн нийтийн эзэмшлийн талбай дээр сургууль, цэцэрлэг, хорооны барилга, авто зогсоол, зам талбайг байгуулна)

- Хог хаягдлын менежментийг хувийн болон төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран боловсронгуй болгох замаар цэвэр, байгальд ээлтэй дүүрэг болно.

- Дүүрэг даяар хуучин барилгууд, хотхон хорооллуудын онцгой байдлын эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулан шаардлагатай ажлуудыг төсөвт суулгах замаар үер,гал ус, газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулна.

- Явган болон авто замын чанар, хүртээмжийг сайжруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ээлтэй дүүрэг болно.

- Улирал тутамд ИТХ, холбогдох байгууллагуудаас гаргасан шийдвэр, хийгдэх ажлууд, хийгдсэн ажлуудыг цахимжуулан иргэдэд хүргэх, санал, шүүмж авах замаар иргэдийн оролцоог нэмнэ. 

Хүүхдэд ээлтэй, ил тод, хулгайгүй дүүргийн төлөө намайг дэмжээрэй. 

Мөн төрийн байгууллагуудын уялдаагүй, иргэдийн хараа хяналтаас гадуур явагддаг ажлуудыг төлөөлөгчийн эрхийн хүрээнд хянах зорилготой байна.