Post
Share
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Нас
40
Хүйс
Эмэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэр дэвшигчийн сонголтоор
Одоо эрхэлж буй ажил
Халиун нүдэн тэнгис ХХК-ийн Захирал, дизайнер
Мэргэжил
Төрийн Удирдлагын магистр
Зорилго
Миний хувьд 30 жил амьдарч, 8 жил ажилласан хороо, дүүрэгтээ амьдрахад таатай, аюулгүй, хууль нь хэрэгждэг, технологи нэвтрүүлсэн, хүний эрхийн зөрчилгүй байлгахын төлөө явна. Төлөөлөгч хүн дарга биш, иргэд бидний өмнөөс хяналт тавьж, хамтрах хүн.

Замнал

Боловсрол
1992-2002: Ерөнхий боловсролын 16-р дунд сургуулийн бүрэн дунд боловсрол
2002-2006: Монгол Шведийн хамтарсан "Содхийморь" дээр сургуулийн "Аялал жуулчлалын менежмент" бакалавр"
2018-2024: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "Төрийн албан хаагчдыг чадавхжуулах" сургалтын сургагч багшийн хөтөлбөрүүд"
2020-2022: Удирдлагын Академийн Төрийн удирдлагын магистр
2023-2024: Удирдлагын Академийн "Төрийн албан хаагчдын багц сургалт"-ын сургагч багш
Ажлын туршлага
2003-2006: МТ группийн ШТС-ын Ээлжийн ахлах оператор
2006-2009: Нэкст Зион ХХК-ийн Zion City Entertainment студийн Ерөнхий менежер
2009-2014: Бэрэн группийн Маркетинг, зар сурталчилгааны менежер
2012-Одоо: Халиун нүдэн тэнгис ХХК-ийн Захирал, дизайнер
2014-2022: Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Иргэний оролцооны хэлтсийн 11 дүгээр хороо хариуцсан Иргэний танхимын Зохион байгуулагч
2018-Одоо: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "Төрийн албан хаагчдыг чадавхжуулах" сургалтын гэрээт сургагч багш
Онцлох ажлууд
2009-2023: Цахим орчинд нэгдсэн залуустай хамт "Сэтгэлийн дулаан бэлэглэе” талархлын аяныг жил бүр уламжлал болгон сар шинийн баярын өмнө зохион байгуулж ирсэн бөгөөд Нийслэл, дүүргүүдийн ТҮК-ийн ажилтнууд болон замын цагдаа нартаа АДУУНЫ МАХ, ААРЦ, ЧАНАЖ илгээдэг.
2018-2020: Өөрийн амьдардаг хороондоо НЗДТГ, Азийн сангийн дэмжлэгтэй хогоо эх үүсвэр дээр нь ангилан, бүтээл хийх, өрхийн амьжиргааг дэмжих, нөлөөллийн ажил зохион байгуулах зорилготой “SB-11” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Ковидын хөл хорио хүртэл
2020-2022: Амьдарч буй хороондоо гэрлэлтээ батлуулаагүй удсан, хүүхэдтэй болон зорилтот гэр бүлүүддээ зориулан үнэ цэнэтэйгээр гэрлэлтийн гэрчилгээгээ авахад нь дэмжин иргэний танхимдаа үнэ төлбөргүй ёслол хийж эхэлсэн. Хуримын хувцас, дээлтэй
Нэмэлт мэдээлэл

 

  • Миний хувьд 30 жил амьдарч, 8 жил ажилласан хороо, дүүрэгтээ амьдрахад таатай, аюулгүй, хууль дүрэм нь хэрэгждэг, технологи нэвтрүүлсэн, хүний эрхийн зөрчилгүй байлгахын төлөө өдөр бүр ажиллаж, амьдрахдаа хичээдэг.
  • Төлөөлөгч хүн дарга биш, иргэд бидний өмнөөс хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, иргэдтэйгээ, засаг захиргааны нэгжтэйгээ, ТББ байгууллага, төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах 4 жилийн мандаттай иргэн. Гэтэл энэ нь хэрэгждэггүй, дарга мэт аашилдаг, иргэдтэйгээ уулздаггүй хүн ч байна. Өөрөө амьдардаггүй газартаа Төлөөлөгч болоод алга болдог баймааргүй байна.
  • Улс төр гэдэг бол асуудлыг олж хараад түүний төлөө хэрхэн ажиллаж байгаа хэн нэгний сэдэв. Бид иргэдтэйгээ, залуучуудтайгаа хамтран олон зүйлийг бүтээж чадна. Залуучууд бол шинэ хүчин, шинэ санаачлага, иновацийг гарган, хүссэн үедээ нэгдэж хөрвөх чадвартай, омголон үеийн хүмүүс. Залуучууд олон байх тусмаа нийгэм залуужна. Би залуу хүн алдсан ч бай бидэнд эргэж харах, ухрах эрх байхгүй харин үргэлж 0-100 хувь руу зүтгэх үүрэг бий.