Маньбазар ГОВЬСАЙХАН

Монгол Ардын нам /МАН/

Улаанбаатар хотын ИТХ, 7-р тойрог

Сүхбаатар дүүрэг

Post
Share
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Нас
45
Хүйс
Эрэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэр дэвшигчийн сонголтоор
Одоо эрхэлж буй ажил
НИТХ-ын Төлөөлөгч, СБД-ийн МАН-ын хорооны Дэд дарга
Мэргэжил
ШУТИС-ийн Хүнсний технологич, Инженер-Бакалавр, Магистр
Зорилго
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулж, агаар, хөрсний бохирдлыг бууруулахад түлхүү анхаарах

Замнал

Боловсрол
1.-: ШУТИС-ийн Хүнсний технологич, Инженер-Бакалавр
2. -: ШУТИС-ийн Хүнсний технологич, Инженер-Магистр
3.-: ИЗИС-ийн Эрх зүйч- Бакалавр
4.-: Монголын Рояаль Академийн Төрийн удирдлага-Магистр
Ажлын туршлага
2002-2010: Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Хүнс тех” корпорацид Эрдэм шинжилгээний ажилтан
2010-2011: Ганьт ХХК-д Дэд захирал
2011-2018: Хүрэл Ордон ХХК-д Ерөнхий захирал
2017-2018: Монголын Хүнсчдын холбооны Гүйцэтгэх захирал
2017-2019: Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн Зөвлөлийн гишүүн
2019-2021: УИХ-ын гишүүний зөвлөх
2021-2024: Нийслэлийн орон сууцны корпорацийн Гүйцэтгэх захирал
Онцлох ажлууд
2011-2013: Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Тэргүүлэгч
2016-2020: Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
2020-2024: Нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
2022-: ‘’YES Mongolia’’ төрийн бус байгууллагын Тэргүүн
Нэмэлт мэдээлэл

2020 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол, замын түгжрэлийг шийдэх төсөл хөтөлбөрүүдийг санаачилсан байна. Тухайлбал 2021-2024 Нийслэлийн орон сууцны корпорацын гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа:

1. Нийслэлд анх удаа дотоод бонд гаргаж 2000 орчим иргэнийг орон сууцанд оруулжээ.

2. Улаанбаатар хотын дэд төвүүдийг хөгжүүлэхээр ‘’Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, гэр хорооллыг орон сууцжуулах’’ тухай хуулийг батлуулсан байна.

3. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд 12 мянган айлын орон сууцны төслийг эхлүүлжээ.

4. Улаанбаатар хотод түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг амжилттай хэрэгжүүлэв.

5. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангажээ.

6. Эрчим хүчний хэмнэлттэй төслүүдийг дэмжиж Улаанбаатар хотод анх удаа дулааны төлбөр төлөхгүйгээр амьдарч болох загвар орон сууцыг ашиглалтад оруулсан.

7. Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх ажлын хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлтэй хамтран томоохон төслүүдийг эхлүүлэв.

8. Улаанбаатар хотод орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлж 800 айлын орон сууцыг барьж эхлүүлсэн юм.