Мөнхбат ДОРЖБАДАМ

ХҮН нам /ХҮН/

Улаанбаатар хотын ИТХ, 6-р тойрог

Сонгинохайрхан 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 23, 25, 28, 29, 30, 31, 37, 39, 42, 43-р хороо

Post
Share
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Нас
31
Хүйс
Эмэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэр дэвшигчийн сонголтоор
Одоо эрхэлж буй ажил
2019 оноос “Сондор” гутлын үйлдвэрийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, 2024 оноос Монголын эмэгтэйчүүдийн холбооны СХД-ийн Тэргүүлэгч
Мэргэжил
Аялал жуулчлалын- Бакалавр Эрх зүйн- Магистрант
Зорилго
Мэдээлэл байхгүй

Замнал

Ажлын туршлага
2015-2021: “Молор Трейд” ХХК-д Нарийн бичиг
2019-одоо: “Туулын Ундарга” ХХК-д Гүйцэтгэх захирал
2019-одоо: “Сондор” гутлын үйлдвэрийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
2022-одоо: “Олон Улсын Залуу Эрдэмтдийн Төрт Ёсны Академи"-д Сургагч багш
2022-2023: Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнд Дотоод ажилтан.
2023-одоо: “Марко Поло ТРСМ” ХХК-д Гэрээт менежер
2024-одоо: Монголын эмэгтэйчүүдийн холбооны СХД-ийн Тэргүүлэгч
Нэмэлт мэдээлэл

Дотооддоо Монгол хонины нэхийгээр доторлосон адууны арьсан гутал, нохой гутал, арьсан гутал үйлдвэрлэдэг үйлдвэрлэгч учраас ЖДҮ-н томоохон төсөл санхүүжилт жинхэнэ эзэн болох өрхийн үйлдвэрлэгч, жижиг дунд үйлдвэрлэгч, үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгч нартаа хүрэх ёстой гэж үздэг. Тийм ч учраас жилээс жилд үйлдвэрлэгчид дампуурлаа зарлах биш шинээр салбар нээж үйлдвэрлэлээ томруулж дотоодын нийт бүтээгдэхүүний тоо өсөж айл бүр орлоготой эх орондоо үйлдвэрлэж, ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдэж гадагшаа явах биш өрх бүрийг үйлдвэрлэгчид байгаасай гэж хүсэж тэмүүлэн мэргэжилтнүүд өөрчилнө гэсэн үзэл баримтлал итгэл үнэмшилтэйгээр иргэдийн дуу хоолой нь болон ажиллахыг зорьж байна. 

Алдарт эх, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сонгинохайрхан дүүргийн тэргүүлэгчээр ажиллаж байгаа учир хүүхдүүд, эмэгтэйчүүд, гэр бүл төвтэй ажиллаж өөрийн мэдлэг чадвараа эх орон, ирээдүй хойчдоо зориулахыг эрмэлзэж байна. Мөн өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүн борлуулах, хэрэглэгчдэд хүргэх таатай нөхцөлийг хангах, гэртээ хүүхдээ асарч буй эхчүүдийг нэмэлт орлоготой байх боломжийг бүрдүүлэх, МСҮТ-д суралцагчдыг дадлагажуулах, ажлын байраар хангах нөгөө талаас ажил олгогчийн ажлын байрны хомсдолыг шийдвэрлэх, ЕБС-ийн хүүхдүүдийг шим тэжээлт хоол, эрүүл хүнсээр хангах, өрх бүрд эхчүүдийн орлогыг бодитоор нэмэх боломжийг эрэлхийлж, ажил хэрэг болгоно.