
- Нас
- 34
- Хүйс
- Эмэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, Open Democracy клубийн бодлогын зөвлөлийн гишүүн, Гоо сайхны барааны бөөний худалдааны бизнес эрхлэгч
- Мэргэжил
- Сэтгүүлч
- Зорилго
- Төлөөлөгч хүн хэрхэн ажиллаж болдогийг бусаддаа түүчээлэн үзүүлж, амьдардаг орчноо Баянзүрх дүүргийн жишиг хороо болгох хүсэл зорилго өвөртлөн, үзэл баримтлалаа даган Ардчилсан намд элсэн, анхан шатнаас нь эхлэн улс төрд орж нэр дэвшиж байна.
Замнал
Ажлын туршлага
“Эдмакс“ХХК
Сэтгүүлч (2011-2014)
www.misseejuud.mn
Үүсгэн байгуулагч (2014-оноос)
Гоо сайхны барааны бөөний худалдааны бизнес (2019-оноос)
Нийслэлийн Ардчилсан Намын дэд дарга (2023-оноос)
БЗД-ийн 43-р хорооны Ардчилсан Намын үүрийн дарга (2024-оноос)
Хөршөөс тань илгээх үг
Миний захидлыг уншиж буй танд маш их баярлалаа. Бид дэлгүүрт, гудамжинд, орцондоо тааралдаж, өглөө оройд зөрж өнгөрдөг л хүмүүс. Нэг газар амьдардаг болохоор зовлон жаргал маань ч ижил. Өнгөрсөн жилийн үерээр машинаа живүүлэнгээ алдаж, замаа хаалгаж, тогоо таслуулж, хамтдаа бүхнийг даван туулсан минь саяхан мэт санагдана. Зөвхөн үер гэлтгүй, хөрсний усны асуудал, цэцэрлэг сургуулийн хүртээмжгүй байдал, үгүй ядахдаа бид дундаа ганц сагсны шийдгүй, ногоон байгууламжгүй хүмүүс шүү дээ. Эдгээр асуудлуудад гарц шийдэл олж, тууштай хөөцөлдөж, түүнийгээ тогтмол мэдээлж, түмний төлөө зүтгэж явдаг хүнийг “төлөөлөгч” гэж би боддог. Хүүхдүүд маань том болж, бизнес маань надаас хамааралгүй зөв тогтолцоотой болсон тул өнөөдөр би амьдарч буй орчноо сайжруулахын төлөө, асуудлуудыг шийдэхийн тулд таныг төлөөлөхдөө бэлэн байна.
Харин та юу гэж бодож байна?
Хариултаа 10-р сарын 11-ний өдөр өгөөрэй.
Баянзүрх дүүргийн Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт миний дэвшүүлсэн саналууд батлагдсан. Эдгээрээс товч дурдвал:
1.3.4 Cургууль цэцэрлэггүй хороодод шинээр цэцэрлэг, сургууль барих төсөв зардлыг улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалт, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэж, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгуулан нэмж барьсанаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж бүх хороодыг цэцэрлэг, сургуультай болгоно.
1.3.5 Хороо бүрд сурагч, оюутан залууст зориулсан нийтийн интернэттэй оюуны чадавхыг нэмэгдүүлэх сургалт, хөгжлийн төв бүхий номын сан байгуулна
2.1.2 Хороо бүрд 500 метр дотор амарч тухлах , ногоон байгууламж, цэцэрлэгтэй болох боломжийг бүрдүүлнэ.
2.1.5 Явган хүн зорчих хэсэг, ногоон байгууламж, дугуйн зам, зогсоолын төлөвлөлт, зохион байгуулалтыг боловсронгуй болгож, иргэд явган явах, дугуйгаар зорчих орон зайг нэмэгдүүлнэ
2.4.5 Хог хаягдлын тогтолцоо, менежмент, стандартийг дүүргийн хэмжээнд бүхэлд нь шинэчлэн сайжруулна.
5.4.1 Орон сууцны барилгуудыг сэргээн засварлах, иргэдийг стандартын шаардлагад нийцсэн орон сууцад амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
5.5.2 Үерийн эрсдлийн хохирлын үнэлгээг боловсруулж, голуудын эргийн хамгаалалт, далан, суваг, усан сан, хөв, цөөрөм, хөрсний усны шугам сүлжээ, барилга байгууламжийг тодорхойлон хохирлын үнэлгээтэй уялдуулан барьж байгуулна.
5.5.10 “Бохир усны шугам хоолойн засвар үйлчилгээ, удирдлага, шинэчлэлтийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг олон улсын байгууллага, нийслэл, засгийн газрын холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.