Post
Share
Ерөнхий мэдээлэл
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
Нас
46
Хүйс
Эрэгтэй
Нэмэлт мэдээлэл
Нэр дэвшигчийн сонголтоор
Одоо эрхэлж буй ажил
“Эрдэнэбатхаан Сольюшн” ХХК-д Гүйцэтгэх захирал
Мэргэжил
Эдийн засагч
Зорилго
Мэдээлэл байхгүй

Замнал

Боловсрол
1998-1999: Осака их сургуулийн Гадаад хэлний сургуулийн Япон хэлний төв
1999-2003: Киото их сургууль, Эдийн засгийн факультет, Эдийн засгийн ухааны бакалавр
2003-2005: Киото их сургууль, Эдийн засгийн хүрээлэн, Эдийн засгийн ухааны магистр
Ажлын туршлага
2005-2009: Япон улс, Софтбанк ХК, Бизнес төлөвлөлтийн хэлтэст ажилтан
2009-2013: Бэкфорс ХХК, Ерөнхий захирал
2013-2022: Хишиг Арвин Индустриал ХХК, Ерөнхий менежерээс Тэргүүн дэд захирал
2022-: Одоог хүртэл “Эрдэнэбатхаан Сольюшн” ХХК-д Гүйцэтгэх захирал
Онцлох ажлууд
2012-2016: Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, дэд дарга
2016-2020: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
2020-: Одоог хүртэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
Нэмэлт мэдээлэл

Сайн байна уу, миний бие энэ удаагийн орон нутгийн сонгуульд Баянзүрх дүүргийнхээ хороо бүрээс шалгарсан 43 нэр дэвшигчээс бүрдсэн багаа удирдан орж байна.

Хэрэв бид дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олонхи болвол өнөөдөр засаглаж буй МАН-ын алдаа завхралыг үндсээр нь засч, өөрчилнө. Манай баг иргэдийнхээ итгэлийг даахуйц чадамжтай, туршлага, боловсролтой, ёс зүйтэй манлайлагчдаас бүрдсэн баг гэдгийг онцлон хэлэх байна.

Миний хувьд 43 хорооны нэг болох 7-р хороонд мөн нэр дэвшсэн. Харин зорилго маань өөрөө ялах, цөөхүүлээ шалгарах биш, олуулаа ялах, багаараа гарч бодлого мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхийг авах явдал. Баянзүрх дүүрэгт Ардчилсан намыг дэмжээрэй!