Улаанбаатар хотын ИТХ, 3-р тойрог
Баянзүрх дүүрэг 4, 5, 12, 13, 14, 15, 16, 18, 22, 37, 40, 41, 42-р хороо
- Нас
- 38
- Хүйс
- Эрэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- ХаанБанк ХК, Цахим борлуулалтын газрын захирал
- Мэргэжил
- БИЗНЕСИЙН УДИРДЛАГА - САНХҮҮ, ЭДИЙН ЗАСАГ
- Зорилго
- Баянзүрх дүүрэгт тэр тусмаа НИТХ-ын гуравдугаар тойргийн иргэдийн хувьд тулгамдаж байгаа асуудлыг бизнес эрхлэх таатай орчин, санхүүгийн тогтвортой байдал, ажлын байрны хүрэлцээ, аюулгүй тайван амьдрах орчин, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг сайжруулана.
Замнал
Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНСУ-ын Соллин их сургуульд Олон улсын, бизнес менежментийн мэргэжлээр бакалавр хамгаалсан. 2012-2015 онд "Скаймедиа" ХХК-д маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн, 2017оноос "ХААН БАНК" ХК-ийн бүтээгдэхүүн удирдлагын газарт мэргэжилтнээр ажиллаж байгаад 2019 онд АНУ-ын Пүрдью их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан.
Нийслэлд хот өнгөрсөн жилүүдэд хууль эрхзүй болон төсөв санхүүгийн орчноо багагүй сайжруулж чадсан. Гэвч нийслэлийн төсвийн зарцуулалт өнөөдөр ч ил тод болж чадаагүй. Иргэд бидний татварын мөнгөөр нийслэлд юуг хийж хэрэгжүүлэв гэдгийг, бодит амьдрал дээр ямар үр дүн гарав гэдгийг тэр бүр мэдэрч чадаагүй хэвээр байна. Тиймээс юун түрүүнд цахимжилтийг сайжруулах замаар нийслэлийн ИТХ болон Засаг дарга, Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байхад чиглэсэн ажлуудыг хийж хэрэгжүүлэхийг зорино.
Баянзүрх дүүрэгт тэр тусмаа НИТХ-ын гуравдугаар тойргийн иргэдийн хувьд тулгамдаж байгаа асуудлыг бизнес эрхлэх таатай орчин, санхүүгийн тогтвортой байдал, ажлын байрны хүрэлцээ, аюулгүй амар тайван амьдрах орчин, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ гэх зэргээр эрэмбэлэх нь чухал. Түүний хувьд хувийн хэвшилд тэр тусмаа банк санхүүгийн салбарт ажилласан туршлага дээрээ тулгуурлаж, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан хотын эдийн засгийг дэмжих гэдэгт анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн.