Улаанбаатар хотын ИТХ, 3-р тойрог
Баянзүрх дүүрэг 4, 5, 12, 13, 14, 15, 16, 18, 22, 37, 40, 41, 42-р хороо
- Нас
- 32
- Хүйс
- Эрэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- Гүйцэтгэх захирал, Эй Ди Констракшн ХХК
- Мэргэжил
- Эдийн засагч, Хотын хөгжлийн эксперт
- Зорилго
- Барилга, хот төлөвлөлтийн салбарт ажилладаг хүний хувьд Баянзүрх дүүргээ УБ-н хотын жишиг төлөвлөлттэй дүүрэг болгох зорилготой байна.
Замнал
БНХАУ Бээжин хотод эдийн засагч мэргэжлээр бакалавр, СЭЗИС МВА магистр. Арав гаран жил барилга, хот төлөвлөлтийн салбарт ажиллаж байна. ХҮН намыг хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүн, Англи Хятад хэлтэй.
Барилга хот төлөвлөлтийн салбарт ажиллаж, хотыг хэрхэн хөгжүүлэх, урбан хотуудын тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргийг судалж өдийг хүрээд байна. НИТХ-н төлөөлөгч болсноор их хотын асуудлуудыг гар бие оролцон шийдвэрлэж, дээрээс харьцдаг дарга биш нийт иргэдийнхээ дуу хоолой болно гэж итгэж байна.
Утаа түгжрэл, замбараагүй баригдсан байшин барилга, тоос шороо хотондоо дарагдсан гудамжнууд, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, чанаргүй дахин төлөвлөлтүүд, хүүхэд хөгшид, тэрэгтэй ээжүүд аюулгүй зорчих явган зам гээд маш олон асуудлууд бий. Эдийн засагч хүний хувьд эдгээр асуудлыг шийдэх нөөц бололцоо бидэнд байгаа гэдгийг хэдийн тооцсон.
Барилга, хот төлөвлөлтийн салбарт ажилладаг хүний хувьд Баянзүрх дүүргээ УБ-н хотын жишиг төлөвлөлттэй дүүрэг болгох зорилготой байна.