
Улаанбаатар хотын ИТХ, 2-р тойрог
Баянзүрх дүүрэг 1, 2, 3, 6, 7, 21, 25, 26, 27, 29, 36, 43-р хороо
- Нас
- 35
- Хүйс
- Эрэгтэй
- Одоо эрхэлж буй ажил
- Тринити Архитектс ХХК-д архитектор, ХҮН намын хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүн
- Мэргэжил
- Архитектор
- Зорилго
- Хот төлөвлөгч, архитекторууд, иргэдийнхээ төлөөлөл, дуу хоолой нь болж Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн мэргэжлийн хүрээнд шийдэл боловсруулж хамтран ажиллахаар ХҮН намын мэргэжилтнүүдийнхээ хамт нэр дэвшиж байна.
Замнал
Архитектураас гадна чанарын менежмент, төслийн чанарын хяналтын чиглэлээр мэргэшиж ажилласан туршлагатай.
НИТХ-д дэвшин өнөөгийн байгаа байдал буюу татвар төлөгчдийн мөнгийг үр бүтээмжгүй зарцуулагдаж буй байдлыг эсэргүүцэж, нийслэлд хэрэгжүүлж буй төслүүдэд чанарын хяналтын процессыг сайжруулахад өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаар хувь нэмрээ оруулахыг зорьж байна.
Баянзүрх дүүрэг, тэр дундаа 2-р тойрог бол Улаанбаатар хотын хүн амын хамгийн нягтралтай бүс. Мөн Сэлбэ голын ай сав дагуу оршдог. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийгмийн үйлчилгээнүүдийн хүрэлцээгүй байдал, авто замын түгжрэл, явган зорчигч, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй гудамж, талбай, мөн үерийн эрсдэл, онцгой байдлын үед тээврийн хэрэгсэл нэвтрэх орц, гарцын асуудал зэрэг олон тулгамдсан асуудлуудад дата анализ хийх, симуляци хийж турших зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан иргэдийн оролцоотойгоор төлөвлөлтийг дахин хийснээр шийдвэрлэх боломжтой гэж харж байна.
Мөрийн хөтөлбөрийг вэб сайт хэсгээс үзнэ үү.