Уншиж байна ...

Богдхан уулын хийморийн овоонд цугларсан хадаг яндар, туг дарцгуудыг цэвэрлэж байна

П.Зоригт, IKON.MN
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Богдхан уулын дархан цаазат газар нь зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, биологийн олон төрөл зүйлийн өлгий бөгөөд унаган төрхөө хэвээр хадгалж буй өвөрмөц онцлогтой хайрхан билээ.

Монголчууд өнө эртнээс байгаль дэлхийдээ тавгийн идээ, цагаан сүүний дээжээ өргөж ажил үйлсээ даатган залбирдаг уламжлалтай. 

Гэвч сүүлийн жилүүдэд хийморийн овоо болон бусад газарт иргэд, сүсэгтэн олон, аялагчид хадаг яндар, дарцаг туг хийсгэх, өлгөж уях, арц хүж, гал асаах зэргээр байгальд эрсдэл учруулж, ихээр бохирдуулж байна.

Иймээс Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид, албан хаагчид Хийморийн овооны орчинд цугларсан хадаг яндар, туг харцагуудыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.

Иргэд, аялагчид, сүсэгтэн олон та бүхэн зэрэгцэн оршиж буй байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэж, хог тарихгүй байж Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриаллаа. 

 

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа