2019 оны 6 сарын 13
Дижитал шилжилтийн тухай бид их ярих болсон. Бүхий л төрлийн үйлчилгээ тэр дундаа боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, харилцаа холбоо, төрийн үйлчилгээ дижитал хэлбэрт шилжин хувьсан өөрчлөгдөж байгаатай бид өдөр тутам таарсаар байна. Энэхүү өөрчлөлтийг даган бизнесийн загварууд, бизнес хийх арга замууд, хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондын харилцаа дижитал технологи дээр суурилан өөрчлөгдөж байгаа билээ.