Уншиж байна ...

Үер, усны гамшиг

5 жилийн өмнө
2018/07/27
5 жилийн өмнө
Зураг
2018 оны 7 сарын 27
Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан.
Зураг
2018 оны 7 сарын 27
Хан-Уул дүүргийн 11, 15 дугаар хороонд/Удирдлагын академи, 115 дугаар сургууль орчим/ байрлах 40 гаруй орон сууцны доороос ус нэвчиж байна гэх дуудлага ирсэн талаар өчигдөр Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээлэв.
Зураг
2018 оны 7 сарын 26
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр 2018 оны долоодугаар сарын 23-30-ны хооронд ихэнх нутгаар бороо хуртай, зарим газраар усархаг аадар бороо орж, 26-28-ны өдрүүдэд зарим нутгаар сэрүүсэх төлөвтэй байгааг анхааруулж байна.
Зураг
2018 оны 7 сарын 26
Нийслэлийн хэмжээнд 2018 он гарсаар долоодугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 1,845 удаагийн аюулт үзэгдэл, ахуйн болон техникийн холбогдолтой ослын дуудлага бүртгэгджээ.
Зураг
2018 оны 7 сарын 26
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үерийн гамшигт өртсөн охид, эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэн, багцыг түгээх тээврийн зардлын хамт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө.
Зураг
2018 оны 7 сарын 26
Нийслэлийн Онцгой Байдлын Газраас 2018 он гарсаар нийслэлд тохиолдсон гамшиг ослын талаар мэдээлэл
Зураг
2018 оны 7 сарын 26
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2,500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр байшин, хашаа нь усанд автсан.
Зураг
2018 оны 7 сарын 26
Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км) өчигдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхины улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан байна.
Зураг
2018 оны 7 сарын 26
Улсын Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймагт таван ханатай гэр 80ш, бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор шийдвэрлэсний дагуу тус аймгийн ард иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа энэ сарын 20-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн билээ.
Зураг
2018 оны 7 сарын 25
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 81 дүгээр “В” байрны суурийн давхарт Борооны ус соруулж байсан иргэн Т /43 настай, эрэгтэй/ цахилгаанд цохиулан нас баржээ.
Зураг
2018 оны 7 сарын 25
Маргааш өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Зураг
2018 оны 7 сарын 25
Үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор ХААН Банкны хамт олноос 15 сая төгрөгийн мөнгөн хандив өргөснийг ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын хамт олон нутгийн удирдлагуудад гардуулан өглөө.
Зураг
2018 оны 7 сарын 24
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас уулын үер буусан.
Зураг
2018 оны 7 сарын 24
Долдугаар сарын 23-30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Зураг
2018 оны 7 сарын 24
Ойрын өдрүүдэд нийт нутгаар орсон усархаг борооны улмаас голууд үерийн түвшинг даван үерлэж байгаа.
5 жилийн өмнө
2018/07/27
5 жилийн өмнө