Уншиж байна ...

Үер, усны гамшиг

5 жилийн өмнө
5 жилийн өмнө
Зураг
2018 оны 7 сарын 20
“...Дахиад борооших нь. Түрийтэй, түрийгүй усны гуталтай ажлын байрандаа суудаг болсон. Бэлэн байдалд ажиллахгүй бол гэнэ гэнэтхэн аадар буудаг боллоо. Засаг дарга эзгүй байна. Үерт авсан айлуудынхаа хашааны ам дагуу далан хийж байна. 17-ны үдээс хойш орсон гурван цагийн бороонд манай хорооны айлууд их, бага хэмжээгээр хохирол амслаа. Тэнгэр харанхуйлах бүрт бороо битгий ороосой гэж хүсдэг болсон" гэсээр Сүхбаатар дүүргийн XVIII хорооны зохион байгуулагч Р.Батдэлгэр биднийг угтав.
Зураг
2018 оны 7 сарын 20
Өвөрхангай аймгийн Хархорин суманд усархаг бороо орж, хүчтэй салхилан цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганууд унажээ. Уг ослоос үүдэн найман аймгийн 75 суманд цахилгаан тасарсан байна.
Зураг
2018 оны 7 сарын 18
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 9, 11, 12, 13 дугаар багийн 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан.
Зураг
2018 оны 7 сарын 17
Нийслэлд түр зуурын усархаг бороо орж, нам дор цэгүүдээр ус тогтон үерлээд байна.
Зураг
2018 оны 7 сарын 16
Алтайн нуруунаас усжих Ховд, Буянт, Сагсай, Турган, Хангайн нуруунаас эхтэй Богд, Чигэстэй болон Орхон гол Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-45 см нэмэгдэж, Буянт, Ховд, Онон, Хэрлэн голын эх, Хархираа, Хариг зэрэг гол үерийн түвшинг 20-65 см даван үерлэж байна.
Зураг
2018 оны 7 сарын 16
Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зураг
2018 оны 7 сарын 14
Долоодугаар сарын 14, 15- ны өдрүүдэд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар орох усархаг аадар борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэнэ хэмээн ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс мөн мэдээлэв.
Зураг
2018 оны 7 сарын 14
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Зураг
2018 оны 7 сарын 1
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зураг
2018 оны 6 сарын 29
БЗД-ийн нэгдүгээр хороо, Токиогийн гудамжны “E-mart” дэлгүүр болон Чингис зочид буудлын урдуур Сэлбэ гол руу гарсан борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн ажил явагдаж байна.
Зураг
2018 оны 6 сарын 15
2018 оны цаг агаарын төлөв байдлын талаар ЦУОШГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зураг
2017 оны 7 сарын 3
Иргэдийг Туул голын усанд осолдож эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж нийслэлийн Онцгой байдлын газраас өдөр бүр завьт эргүүл ажиллаж буй.
5 жилийн өмнө
5 жилийн өмнө