Уншиж байна ...
Зураг
Зураг

НААДАМ

5 жилийн өмнө
2017/07/12
6 жилийн өмнө
Зураг
2017 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаан өндөрлөлөө.
Зураг
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд долоо давсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр нарт Монгол Улсын заан цол олголоо.
Зураг
2017 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа дууслаа.
Зураг
2017 оны 7 сарын 12
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа өндөрлөлөө.
Зураг
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд тав давсан бөхчүүдэд Монгол Улсын начин цол, зургаа давсан бөхчүүдэд Монгол Улсын харцага цол олголоо.
Зураг
2017 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваа дууслаа. Энэ даваанаас дөрвөн бөх заан цолны болзол хангалаа.
Зураг
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд хурдлуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж амжилт хүсэн ерөөлөө.
Зураг
2017 оны 7 сарын 12
Баяр наадмаар сурын харваанд эхний таван байрт орсон харваачдад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд шагнал гардууллаа.
Зураг
2017 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд эхний таван байрт орсон харваачдад шагнал гардууллаа.
Зураг
2017 оны 7 сарын 12
Ардын хувьсгалын 96 жил Үндэсний их баяр наадмын зургаагийн даваа өндөрлөлөө.
Зураг
2017 оны 7 сарын 12
Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба, тавын даваанд аймгийн арслан Г.Ганжадыг амлаж, авсан.
Зураг
2017 оны 7 сарын 12
Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд эхний гурван байрт орсон багийн харваачдад Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардууллаа.
Зураг
2017 оны 7 сарын 12
Хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Улсын цолтны босго даваанд хүчит 32 бөх шалгарч үлдсэний найм нь улсын цол горилж байсан юм.
Зураг
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, улсын манлай уяач Т.Болдбаатарын галд зочиллоо.
Зураг
2017 оны 7 сарын 12
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Гавьяат тээвэрчин Д.Долгорсүрэн түүний хүү Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарын Хүй долоо худаг дахь галаар өнөөдөр зочиллоо.
5 жилийн өмнө
2017/07/12
6 жилийн өмнө