iKon.mn - Шинэ мэдээ

АНУ-ын тусгаар тогтнолын тунхаглал
Энэхүү зотон зурагт 1776 оны зургаадугаар сарын 28-ны өдөр Тусгаар тогтнолын Тунхаглалын анхны нооргийг Конгресст өргөн барьсан агшныг дүрсэлжээ.Үүнээс долоо хоног хүрэхгүй хугацааны дараа буюу 1776 оны долоо дугаар сарын 4-ний өдөр Тусгаар тогтнолын Тунхаглалыг албан ёсоор баталж, гарын үсэг зуржээ. Зотон зургийн төв хэсэгт Тунхаглалын гол зохиогч Томас Жефферсон уг баримт бичгийг Конгрессын Ерөнхийлөгч Жон Хэнкокийн өмнө тавьж буйг дүрсэлжээ. Түүнтэй хамт нооргийг боловсруулсан хорооны бусад гишүүд болох Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон нар зогсож байна. Энэхүү үйл явдал Филадельфи хотын Пенсильванийн ордон буюу одоогийн Тусгаар тогтнолын ордонд (Independence Hall) болжээ.

Энэ бол АНУ-ын Конгрессоос 1817 онд зураач Жон Трамбулд (1756–1843) захиалж зуруулсан Хувьсгалын үеийн дөрвөн дүр зургийн анхны бүрэн дууссан бүтээл ажээ.

АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал нь АНУ үүсэн байгуулагдах үндэс суурийг тавьсан, дэлхийн түүхэн дэх хамгийн чухал эрхзүйн баримт бичгүүдийн нэг юм. Энэхүү баримт бичгээр Хойд Америк дахь Британийн колони байсан 13 муж Их Британиас бүрмөсөн тусгаар тогтнож, бие даасан улс болсноо дэлхий дахинд зарлажээ.

Сайхь баримт бичиг 1776 оны долдугаар сарын 4-ний өдөр Пенсильвани мужийн Филадельфи хотын Төрийн ордонд (одоогийн Тусгаар тогтнолын ордон) албан ёсоор баталжээ. Энэ өдрийг өнөөдөр Америкчууд “Тусгаар тогтнолын өдөр” хэмээн жил бүр үндэсний баяр болгон ёслол төгөлдөр тэмдэглэдэг.

2026 он АНУ үүсэн байгуулагдсаны 250 жилийн тэгш ойн жил болж байна.

Тухайн үеийн нэрттэй хуульч, сэтгэгч Томас Жефферсон Тусгаар тогтнолын Тунхаглалын эх бичвэрийг боловсруулж, гараар бичжээ. Тэрбээр хожим нь АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон 1801-1809 онд ажилласан бөгөөд хоёр дахь Дэд Ерөнхийлөгч, АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн даргаар 1790-1793 онд ажилласан, 2 долларын дэвсгэрт дээр хөрөг нь мөнхөрсөн эрхэм ажгуу.

Түүнд туслах зорилгоор Жон Адамс, Бенжамин Франклин, Рожер Шерман, Роберт Ливингстон гэсэн таван хүнтэй тусгай хороо байгуулагдан ажиллажээ.

Тусгаар тогтнолын Тунхаглалын гол агуулга нь үндсэн дөрвөн хэсгээс бүрддэг агаад дараах алдартай үзэл санаанууд тусгагджээ. Тухайлбал, Хүн бүр ижил тэгш эрхтэй төрөх бөгөөд тэдэнд Бурхнаас заяасан “Амьд явах, эрх чөлөөтэй байх, аз жаргалыг эрэлхийлэх” халдашгүй эрхтэй гэж заажээ.

Засгийн газар нь ард түмнийг удирдах биш, харин иргэдийнхээ дээрх эрхүүдийг хамгаалахын тулд оршин тогтнодог. Хэрэв Засгийн газар үүргээ биелүүлэхгүй бол ард түмэн түүнийг өөрчлөх, унагах эрхтэй” гэжээ.

Британийн хаан III Жорж Америкийн колониудад үндэслэлгүй өндөр татвар ногдуулж, цэргээ хүчээ байршуулж, шударга бус шүүх ажиллагаа явуулж байсан 27 тодорхой заалт, гомдлыг жагсаан бичсэн байна.

Тунхаглалын уг эх АНУ-ын Вашингтон хотын Үндэсний архивын ордонд маш нарийн хамгаалалт дор хадгалагдаж байдаг.

Энэхүү Тунхаглал нь зөвхөн АНУ-ын түүхийг өөрчлөөд зогсохгүй, хожим нь Францын хувьсгал болон дэлхийн олон орны эрх чөлөө, ардчиллын хөдөлгөөнд маш чухал нөлөө үзүүлж, үлгэр дуурайлал болжээ.

АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал дээр алдартай 56 улс төрийн зүтгэлтэнүүд гарын үсэг зурсан бөгөөд тэднийг АНУ-ыг “Үндэслэгч эцэгүүд” гэж нэрлэдэг. Тэдний дундаас хамгийн онцлох эрхэмүүдийг дурдвал Томас Жефферсон (Thomas Jefferson) Тунхаглалын уг эхийг гараараа бичсэн зүтгэлтэн юм. Жон Хэнкок (John Hancock) тэрбээр Конгрессын Ерөнхийлөгч байсан тул хамгийн анхны бөгөөд хамгийн том гарын үсгийг яг голд нь зуржээ. Түүний гарын үсэг маш тод байсан тул өнөөдөр Америкт “Жон Хэнкокоо зурчих” гэвэл “Гарын үсгээ зурчих” гэсэн хэлц үг болсон байна.

Бенжамин Франклин (Benjamin Franklin) тэрбээр гарын үсэг зурах үедээ 70 настай байсан бөгөөд хамгийн ахмад нь байв. Тэрбээр Америкийн алдартай улс төрч эрдэмтэн, зохион бүтээгч, дипломат хүн байв.

Жон Адамс (John Adams) тэрбээр Тусгаар тогтнолын төлөө хамгийн хүчтэй тэмцсэн хуульч. АНУ-ын хоёрдахь Ерөнхийлөгчөөр сонгогдон 1797-1801 онд ажилласан, АНУ-ын анхны Дэд Ерөнхийлөгчөөр 1789-1797 онд ажиллаж, 1782-1788 онд Нидерландад, 1785-1788 онд Их Британид суух АНУ-ын анхны Элчин сайдаар ажиллажээ.

АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглал дээр гарын үсэг зурж амжаагүй юм. Учир нь тэрбээр 1776 оны долдугаар сарын 4-нд Конгрессын төлөөлөгчид Тунхаглалыг баталж байх цаг дор Филадельфид байгаагүй, харин дайны талбарт буюу Америкийн хувьсгалын цэргийн Ерөнхий командлагчаар томилогдсон байсан тул Нью-Йорк хотод армиа удирдаж, Британийн цэргүүдийн эсрэг тулалдаж байжээ. Тэрбээр Тунхаглал батлагдсанаас хэд хоногийн дараа буюу долдугаар сарын 9-нд дурдсан баримт бичгийн хуулбарыг хүлээн авч, Нью-Йорк хотод жагссан байсан өөрийн цэргүүд болон иргэдийн өмнө Тунхаглалыг маш чанга дуугаар уншиж танилцуулж байжээ. Энэ нь цэргүүдийн урам зоригийг асар ихээр бадраасан түүхтэй ажээ. Жорж Вашингтон хожим нь АНУ-ын анхдугаар Үндсэн хуулийн уг эх дээр гарын үсгээ зуржээ.

Тунхаглал батлагдсанаас хойш тусгаар тогтнолын дайн 7 жил үргэлжилсэн бөгөөд Британийн арми маш хүчирхэг байсан ч Америкчууд эх орныхоо төлөө эцсээ хүртэл тэмцэн ялжээ.

1781 оны ес-аравдугаар сард Жорж Вашингтоны удирдсан Америкийн хувьсгалын арми Францын цэргүүдийн дэмжлэгтэйгээр Йорктауны шийдвэрлэх тулалдаанд (Siege of Yorktown) Британийн гол армийг бүслэн буулгаж авсан нь дайны хувь заяаг шийджээ.

1783 оны есдүгээр сарын 3-нд Францын Парис хотноо Америк, Британи энхийн гэрээнд гарын үсэг зурснаар дайн албан ёсоор дуусжээ. Энэхүү гэрээгээр Британи Америкийн 13 колонийг “Бүрэн тусгаар тогтносон, чөлөөт улс” гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн түүхтэй ажээ.

АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглалын уг эхийн хуулбар

АНУ-ын Тусгаар тогтнолын Тунхаглалыг боловсруулж бичсэн Томас Жефферсон

АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордны Зууван танхимийн ханан дахь Тусгаар тогтнолын Тунхаглалын уг эхийн хуулбар

Германы батлан хамгаалах зардлыг Трамп элэглэн шоолж, канцлер Мерц хариу тайлбар өглөө
Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудынхаа батлан хамгаалах салбарын зардлыг өөрийнхтэйгөө харьцуулан шүүмжилсэн юм.

“АНУ-ын хувьд харилцан тэгш бус, зөвхөн нэг талыг барьсан энэ замаар цааш үргэлжлүүлэн хамтрах нь инээдтэй хэрэг” гэж тэр сошиал хуудсандаа бичсэн нь Европ дахь NATO-гийн холбоотнуудаа шүүмжилсэн хэрэг байв.

Дараа нь Трамп өөр нэг мэдэгдэлдээ Герман улсын 2014-2025 оны батлан хамгаалах салбарын зардлын өсөлт АНУ болон бусад холбоотнуудынхаас “хамаагүй бага” байсныг бичээд “Энэ бол инээдтэй хэрэг!” хэмээн шоолсон юм.

Тэгвэл Германы канцлер Фридрих Мерц өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа Трампын мэдэгдлийг няцаажээ.

“Герман улс батлан хамгаалах төсвөө дөрвөн жилийн дотор хоёр дахин өсгөсөн. Энэ бол манай улсын батлан хамгаалах чадавхаа бэхжүүлэхэд гаргасан хамгийн том хүчин чармайлт юм. Үүнийг хэлэхэд бидэнд хэнээс ч ичих шаардлага байхгүй” гэж тэр хэлсэн байна.

Мерц цааш нь хэлэхдээ “Европын Холбооны хамгийн том гишүүн улсынхаа хувьд бид үүнийг хүлээх ёстой үүрэг хариуцлага гэж үзэж байгаагаа хамгийн даруу байдлаар илэрхийлж байна” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн онд Гаага хотод болсон NATO-гийн дээд хэмжээний уулзалтаар 2035 он гэхэд гишүүн улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.5 хувийг цэрэг, зэвсэгт зарцуулахаар тохиролцсон нь өмнөх 2 хувийн зорилтоос өссөн юм.

Ирэх долоо хоногт тэд Анкара хотод уулзах бөгөөд энэ үеэр батлан хамгаалах салбарын зардал дахин хурцаар яригдах төлөвтэй байна.

“Бид ч бас Оросын аюул заналыг маш нухацтай авч үзэж байгаа бөгөөд энэ шалтгаанаар өөрийгөө зэвсэглэж байна. Бид Гаага хотод тогтоосон 3.5 хувийн жишигт 2029 онд буюу тохиролцсон хугацаанаас өмнө хүрэх болно” гэж Мерц мэдэгджээ.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлснээс хойш Дани улсаас Гринланд арлыг булаан авах санаа илэрхийлж, Ираны эсрэг дайныг Европын холбоотнуудтайгаа зөвшилцөлгүй эхлүүлсэн зэрэг  NATO-гийн эв нэгдэлд харшилсан асуудлуудыг үүсгээд байгаа.

Үүнээс гадна тэр Ираны дайныг дэмжиж оролцоогүй холбоотнуудтайгаа муудалцсан.

Ираны эрх баригчид энэ дайны турш АНУ-ыг басамжлан доромжилж байгааг Мерц олон нийтийн өмнө шүүмжилсэн нь Трамптай харилцах түүний харилцааг улам дордуулсан юм.

Эх сурвалж: Reuters

Украины батлан хамгаалах яам зургаадугаар сард Оросын нутаг дэвсгэрт явуулсан цохилтынхоо үр дүнг танилцуулав
Украины эрх баригчид эзлэн түрэмгийлэх дайныг зогсоохын тулд Оросын нутаг дэвсгэрийн гүнд хохирол учруулах агаарын цохилтуудаа сүүлийн саруудад эрчимжүүлээд байгаа.

Тэгвэл өчигдөр тус улсын батлан хамгаалах яам зургаадугаар сард явуулсан ажиллагааныхаа тайланг танилцуулжээ.

Өнгөрсөн сард тус улсын зэвсэгт хүчин Оросын эрчим хүч, батлан хамгаалах салбарын дэд бүтцүүдэд цохилтоо чиглүүлсэн нь эзлэгдсэн Крымийн хойгоос эхлээд баруун Сибир хүртэл нутаг дэвсгэрийг хамарсан байна.

Хамгийн хол тусгалын зай нь Украины хилээс 2,000 км хүрчээ.

Ажиллагааны хүрээнд өнгөрсөн сард Оросын 11 газрын тос боловсруулах үйлдвэр, 8 батлан хамгаалах салбарын үйлдвэрт цохилт өгсөн байна.

Эдгээрийг жагсаавал

Тюмень муж дахь жилийн 7.5-9 сая тоннын хүчин чадалтай Тюмений газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 2,000 км

Москва хотын бензиний 40 хувь, дизель түлшний 50 хувийг хангадаг Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 500 км

Башкортостаны нийслэл Уфа хотод оршдог Башнефть-Уфанефтехим, Башнефть-Новойл газрын тосны үйлдвэрүүд. Тусгалын зай 1,500 км

Оренбург мужийн Оренбург байгалийн хий боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 1,200 км

Татарстаны Нижнекамск хотын жилийн 16 сая тоннын хүчин чадалтай ТАНЕКО, ТАИФ-НК газрын тос боловсруулах үйлдвэрүүд. Тусгалын зай 1,200 км.

Самара мужийн жилийн 3.7 сая тонны хүчин чадалтай Куйбышевийн газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 900 км

Ярославль мужийн жилийн 15 сая тонны хүчин чадалтай Славнефть-ЯНОС газрын тос боловсруулах үйлдвэр. Тусгалын зай 800 км

Краснодар мужийн нийтдээ 12 гаруй сая тонны хүчин чадалтай Ильский, Афипский, Славянскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд. Тусгалын зай 300-400 км

Эдгээрээс гадна Воронеж дахь ВЗПП-Микрон, Чебоксари дахь ВНИИР-Прогресс, Волгоград дахь Титан-Баррикады зэрэг батлан хамгаалах салбарын үйлдвэрүүд, Москвагийн Дубна Сансрын Холбооны Төв, Владимир дахь Сансрын Холбооны Төв зэрэг харилцаа холбооны байгууламжуудад цохилт өгснөө мэдээлжээ.

Тавдугаар сард явуулсан ажиллагаа нь Оросын нутаг дэвсгэр дэх 18 газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний дэд бүтцүүдийг бүрэн болон хэсэгчлэн ажиллагаагүй болгосныг Украины батлан хамгаалах яам бас мэдээлсэн байна.

Эх сурвалж: mod.ua.gov

Ираны дээд удирдагч агсны олон өдөр үргэлжлэх оршуулгын ёслолын ажиллагаа Тегеран хотод эхэллээ
Баасан гарагт Ираны эрх баригчид АНУ-Израилийн агаарын цохилтод амиа алдсан тус улсын дээд удирдагч агсан Али Хаменигийн австай шарилд хүндэтгэл үзүүлснээр олон өдөр үргэлжлэх оршуулгын ёслол Тегеран хотод эхэлжээ.

Тус хотын шашны гол байгууламж болох Их Мосалла сүмд Ираны төрийн далбааны гурван өнгөөр чимэглэсэн австай удирдагчийн шарилыг байрлуулсан байна.

Өнөөдөр буюу Бямба гарагт болох ёслолын арга хэмжээнд гадаад улс орнуудын төлөөлөгчид үргэлжлүүлэн оролцох ажээ.

Өчигдөр үдээс хойш Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан, парламентын спикер, АНУ-тай хийж буй яриа хэлэлцээний ахлагч Мохаммед Багер Галибаф нар шарилд хүндэтгэл үзүүлсэн байна.

Уг ёслолд хоёрдугаар сард эхэлсэн дайнаас хойш нууц байдалд байсан Ираны зэвсэгт хүчний тэргүүлэх хүч болох Хувьсгалт Гвардын командлагч Ахмад Вахиди бас оролцжээ.

Хоёрдугаар сарын 28-нд эхэлсэн дайны маргааш Хамени алагдсан ч оршуулгын ёслолыг нь хойшлуулсаар АНУ-тай гал зогсоох гэрээ байгуулсны дараа ийнхүү хэрэгжүүлж байна.

Өчигдөр бас Иран улсыг АНУ-тай яриа хэлэлцээнд зуучилж байгаа Пакистан улсын ерөнхий сайд Шехбаз Шариф дээд удирдагчийн шарилд хүндэтгэл үзүүлжээ.

Саудын Арабын гадаад хэргийн дэд сайд Валид Эль-Хэрэйжи, ОХУ-ын ерөнхийлөгч асан Дмитрий Медведев тэргүүтэй төлөөлөгчид мөн хүндэтгэл үзүүлсэн байна.

Хятад, Афганистан болон Ираны хөрш Кавказын орнууд зэрэг 30 орчим улс төлөөлөгчөө илгээхээр болсныг мэдээлжээ.

Хамени агсны шарилыг Их Мосалла сүмд гурав хоног байрлуулж, иргэдтэй салах ёс гүйцэтгүүлэх бөгөөд энэ үеэр Тегеранд 15-20 сая хүн цугларах тооцоотой байна.

Үүнтэй холбогдуулан Ираны эрх баригчид зочдыг сургууль, сүм хийдүүдэд байрлуулах, зочид буудлуудын үнийг 50 хувиар хөнгөлөх, нийтийн тээврийн чиглэлийг түр өөрчлөх зэрэг арга хэмжээнүүдийг авчээ.

Тегераны арга хэмжээний дараа шашны ариун төвүүд гэгддэг Ком, Машхад зэрэг хотуудад оршуулгын ёслолын төгсгөл хэсэг үргэлжлэх юм.

Эрх баригчид Тегеран дахь төрийн болон хувийн оффисуудыг Бямбаас Даваа гараг хүртэл хааж, шарилыг Их Мосаллагаас гаргах Даваа гарагт агаарын орон зайг бүрэн хаахаар болжээ.

Эцэст нь 86 настайдаа таалал төгссөн Исламын шашны Шийт урсгалын тэргүүн Али Хаменигийн шарилыг түүний төрсөн газар болох Ираны зүүн хойд бүсийн Машхад хотод Имам Резагийн бунханд оршуулах юм.

Түүний залгамжлагч болсноосоо хойш олны өмнө ил гараагүй байгаа хүү Можтаба Хамени нь Тегеранд болох арга хэмжээнд оролцох эсэх тодорхойгүй байна.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эх сурвалж: AFP

АНУ-ын зүүн хагаст нүүрлэсэн агаарын хэт халалтын улмаас 250 жилийн ойн арга хэмжээнүүд тасалдав
Баасан гарагт АНУ-ын нутаг дэвсгэрийн зүүн хагаст агаарын температур аюултай түвшинд хүрч, халсны улмаас тусгаар тогтнолын 250 жилийн ойн олон арван арга хэмжээнүүд тасалдсан байна.

Эдгээрийн хамгийн том нь энэхүү түүхт ойн цөм арга хэмжээ болох Вашингтоны Үндэсний Худалдааны төвд нээгдсэн “Great American State Fair” үзэсгэлэн худалдаа байжээ.

Баасан гарагийн үдээс хойш агаарын температур Цельсийн 38 хэм хүрсэн тул үзэсгэлэн худалдааг түр хаасан байна. Зохион байгуулагчид нь сэрүүцүүлэгчтэй асар, чийгшүүлэгч станцуудыг байрлуулсныхаа дараа 17:00 цагт дахин нээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдээлжээ.

Энэ долоо хоногийн эхээр АНУ-ын нутаг дэвсгэрийн зүүн хагасын дээр агаарыг халааж, чийгшлийг огцом нэмэгдүүлдэг “дулааны дээвэр” хэмээх цаг уурын үзэгдэл үүссэн юм.

Үүний улмаас тус улсын хүн амын талаас илүү хэсэг буюу 185 сая гаруй хүнд Баасан гарагийн байдлаар агаарын хэт халалтын сэрэмжлүүлэг үйлчилж байлаа.

Нутаг дэвсгэрийн зарим хэсэгт температур Цельсийн 46 хэм хүрэх төлөвтэй байна.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Долдугаар сарын 4-ний өдөр буюу энэ Бямба гарагт нь АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн баярын өдөр юм.

Эрх баригчид энэ амралтын өдрүүдэд гадаа зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцохдоо шингэн сайн ууж, сүүдэр бараадаж, биеийн эрүүл мэндээ хянаж байхыг иргэдэд зөвлөжээ.

Энэ амралтын өдрүүдэд америкчууд 1776 онд Их Британийн колоничлолоос гарсны түүхэн ойгоо баярын жагсаал, ёслолын буудлага, олон нийтийн зугаалга, үдэшлэг зэрэг арга хэмжээнүүдээр тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Гэвч үүнд нь цаг уурын ноцтой эрсдэл саад учруулж байна.

Тухайлбал Филадельфи хотод өчигдөр зохион байгуулагдах байсан баярын жагсаал хэт халалтын улмаас цуцлагджээ. Пүрэв гарагт тус хотод агаарын температур Цельсийн 39 хэм хүрсэн нь 1901 онд бүртгэгдсэн дээд үзүүлэлтийг эвдсэн юм.

Үүнтэй нэгэн адил Нью Жерси мужийн Хаддон хот жил бүрийн долдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулдаг уламжлалт баярын жагсаалаа цуцалсан бол Нью Йорк мужийн хойд хэсэгт оршдог Уотертаун хот тусгаар тогтнолын өдрийн концерт болон ёслолын буудлагын арга хэмжээгээ цуцалжээ.

Бостон хот жил бүр зохион байгуулдаг голын эргийн ёслолын буудлагынхаа цагийг дөрвөн цагаар хойшлуулж, үд дундаас 16:00 цагт шилжүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters

ФОТО: 126 гишүүнтэй парламентын хоёр дахь хаврын чуулган өндөрлөв
Монгол Улсын ес дэх удаагийн парламентын 2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдаад, өнөөдөр өндөрлөлөө.

УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Энэ удаагийн чуулганы хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга хоёр, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталлаа.

Улсын Их Хурлын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-ыг нь гишүүд санаачилсан байна.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ 341 хууль тогтоомж баталсан бол зөвхөн энэ хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ" хэмээв.

Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүхийг харуулах танхим нээгдлээ
“Чингис хаан Үндэсний музей байгуулагдсан түүхийн танхим”-ыг шинээр байгуулж, өнөөдөр албан ёсоор нээлээ.

Танхимын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, Эзэн Чингис хааныхаа эрхэм ариун алдраар тунхагласан дэлхийн нүүдлийн соёлын голомт болсон энэ музейг байгуулах түүхэн шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар 2019 оны долоодугаар сарын 3-нд анх гаргаж байлаа. Хэдий өндөр үүдээ нээн, өргөн олондоо өв соёлоо түгээн дэлгэрүүлж эхэлснээс хойш их биш хугацаа өнгөрч буй, магадгүй хамгийн залуу музей боловч Чингис хаан Үндэсний музей аль хэдийнээ дэлхийд алдраа дурсгасан музей болж чаджээ. Энэхүү хүндтэй үүргийг түүчээлэн авч яваа Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун болон тус музейн нийт хамт олонд талархлаа илэрхийлье гэв.

Тус музей нь соён гэгээрлийн томоохон төв болсон тул, Чингис хаан Үндэсний музей байгуулагдах явц болон түүх эхэлсэн үйл явцыг баримтжуулан танилцуулах нь байгууллагын түүхийг үнэн зөвөөр танин мэдүүлэх, соён гэгээрлийн эргэлтийн түүхийг монгол болон дэлхий нийтэд таниулахад чухал үүрэгтэй юм.

Шинээр байгуулагдсан танхимд Монгол Улсын Засгийн газраас Чингис хаан Үндэсний музейг байгуулах анхны тогтоолоос эхлээд Дэлхий дахины нэр хүндтэй олон улс орнуудын хаад, төрийн тэргүүн нарын Монгол төрийн 2000 жилийн тасралтгүй үргэлжлэн буй түүхэн уламжлал, нүүдэлчдийн соёлын ертөнцтэй танилцаж буй түүхэн хормуудыг буулгасан гэрэл зураг, дэлхий дахинаа Монголын эрин үе болох XIII зууны Монголын эзэнт улсын гадаад харилцааны түүхийг илэрхийлэх, Монгол нутгаас анх удаа илэрч олдсон Мөнгөн Гэрэгэ зэрэг онцлог үзмэрүүдийг олон нийтэд дэлгэжээ.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүнчлэн энэ өдөр “Чингис хаан Үндэсний музейн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарсан юм. Үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс дөрвөн жилд музейн хамт олон Их хааны үйл хэргийг мөнхжүүлэх, гадаад, дотоодод сурталчлан таниулах, судлан дэлгэрүүлэх соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлсээр ирсэн бөгөөд музейн удирдлагын зүгээс музейн бүтсэн шинэхэн түүх, түүнийг бүтээлцсэн байгууллага хамт олон, гол үйл явдлыг товчоолж хойч үедээ бичиж үлдээх шийдвэр гаргасны дагуу энэхүү ном бүтээгджээ.

Уг номын санаачлагч, Ерөнхий редактор музейн захирал, Академич С.Чулуун, эмхэтгэж, боловсруулсан музейн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Д.Нямжав, доктор Д.Эрдмаа, ЭШ-ний ахлах ажилтан Б.Батбаатар, гэрэл зургийг музейн баримтжуулалт сан хөмрөгч О.Ууганбаатар нар оролцож, номыг үндсэн гурван бүлэгт багтаан оруулсан байна.

“Чингис хаан Үндэсний музейн түүхэн товчоон” (түүхийн эхлэл, бүтээн байгуулалт баримт-гэрэл зурагт) 2019-2026 он хэмээх энэхүү номд нийтдээ бүтээн байгуулалтад оролцсон 500 гаруй хүн, нээлтэд уригдсан 1,000 гаруй хүндэт зочдын нэрсийг оруулсан бөгөөд музейн 2019-2026 оны гол 400 гаруй үйл явдлыг 1,400 гэрэл зураг, 51 тогтоол шийдвэрийн эх хувь, 10 орчим диаграмм зургаар баримтжуулж харуулсан 480 хуудас бүхий шинэ музейн түүх өгүүлэх анхны бүтээл болжээ.

ФОТО:

Англичууд шигшээ багаа дэмжихийн тулд уушийн газруудыг үүрийн 05:00 цаг хүртэл ажиллах тусгай зөвшөөрөл олгожээ
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шөвгийн 16-д Мексик болон Английн баг хоорондоо учраа таарсан. Энэ тоглолт Улаанбаатарын цагаар долдугаар сарын 6-ны Даваа гарагт 08:00 цагаас Мексико хотын цэнгэлдэхэд болох юм.

Тэгвэл Английн Ерөнхий сайд Кир Стармер цагийн зөрүүгээс болоод шөнийн 01:00 цагт эхлэх тоглолтыг хөгжөөн дэмжигчдэдээ олон нийтийн газар үзэх боломж олгохын тулд уушийн газруудын ажиллах цагийг сунгаж байгаагаа мэдэгджээ.

Тодруулбал үүрийн 05:00 цаг хүртэл ажиллах зөвшөөрөл олгосон байна.

Англид тусгай зөвшөөрөлгүй бол ихэнх уушийн газрууд 23:00 цаг хүртэл ажиллах боломжтой байдаг бол Баасан, Бямба гарагт 01:00 цаг, Ням гарагт 23:00 цаг хүртэл ажилладаг аж.

Үүнтэй ижил төстэй шийдвэрийг 22:00 цагаас эхэлсэн зарим тоглолтод гаргаж байв.

Уушийн газрууд тоглолтын сүүлийн шүгэл дуугарах хүртэл нээлттэй байх нь хөгжөөн дэмжигчид болон бизнес эрхлэгчдэд сайн мэдээ болно гэж Стармер үзэж байгаагаа албан мэдэгдэлдээ онцолжээ.

Эх сурвалж: Reuters

Жилд 3,500 орчим хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай сэргээн засах төв ашиглалтад оржээ
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шард байрлах нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл-Үрс" төвийн өргөтгөлийн барилгыг өнөөдөр ашиглалтад оруулжээ. Ингэснээр жилд 3,000-3,500 орчим хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой болж, хүчин чадал 5-8 дахин нэмэгдэж байгаа аж.

Тус төвийн 36 эмч, эмнэлгийн ажилтан ердөө 700 ам метр талбайд жил бүр 300-400 хүүхдийг хэвтэн эмчлүүлж, 1,500-2,000 хүүхдэд амбулаторийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулж, 4,600 ам метр талбай бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээ, сэргээн засах тоног төхөөрөмжтэй болжээ.

Энэхүү бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Эрүүл мэндийн яам дэмжиж, хамтран ажилласан болохыг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Хотын танил цагт цамхаг иж бүрэн шинэчлэгдэж, илүү их мэдээллийг хүргэдэг боллоо
Улаанбаатар хот жилээс жилд хөгжиж, өнгө төрх нь шинэчлэгдсээр байна. Өндөр барилгууд сүндэрлэж, замын хөдөлгөөн эрчимжиж, хүмүүсийн амьдралын хэмнэл улам хурдассаар. Гэвч энэ бүх өөрчлөлтийн дунд цаг хугацааны шалгуурыг даван, хотын дүр төрхийн салшгүй хэсэг болсон танил байгууламжууд бий.

Тэдгээрийн нэг нь ITZone компанийн 2015 онд хэрэгжүүлсэн Central Tower-ийн өмнөх цагт цамхаг юм. Өдөр бүр энэ хэсгээр мянга мянган хүн ажилдаа, хичээлдээ, уулзалтдаа яаран өнгөрч, цаг харж, болзсон хүнээ хүлээдэг. Ийнхүү арван жилийн турш уг байгууламж Улаанбаатар хотын төвийн танил бэлгэ тэмдэг төдийгүй хотын амьдралын хэмнэлийн нэг хэсэг болсоор иржээ.

Арван жилийн өмнө энэ байгууламжийн гол үүрэг нь цаг заах байв. Харин өнөөдөр хотын амьдралын хэмнэлтэй зэрэгцэн түүний үүрэг ч өргөжжээ. Цаг агаар, агаарын чанар, PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлт зэрэг өдөр тутмын амьдрал, эрүүл мэндэд нөлөөлөх мэдээллийг бодит цагийн горимоор хүргэх нь орчин үеийн хотын зайлшгүй хэрэгцээ болоод байна.

Энэ хэрэгцээнд хариу болгон ITZone компани нийгмийн хариуцлагын хүрээнд Central Tower-ийн өмнөх цагт цамхгийг иж бүрэн шинэчилж, иргэдийн өдөр тутмын хэрэглээнд шаардлагатай мэдээллийг хүргэдэг орчин үеийн дижитал байгууламж болгон ашиглалтад оруулжээ.

Шинэчлэгдсэн цагт цамхаг нь цаг, цаг агаарын мэдээлэл, агаарын чанарын индекс (AQI), PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлтийг бодит цагийн горимоор харуулдаг. Мөн байгууламжийн өндрийг 7 метр болгон нэмэгдүүлснээр холоос ч тод харагдахаас гадна хотын орчинтой зохицсон орчин үеийн өнгө төрхийг бүрдүүлжээ.

Энэхүү шинэчлэл нь технологийг хотын нийтийн орон зайтай уялдуулж, иргэдэд хэрэгтэй мэдээллийг илүү хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр хотын танил байгууламж шинэ өнгө төрхтэй болохын зэрэгцээ өдөр тутмын хэрэглээнд бодит үнэ цэн бүтээх шинэ үүргийг гүйцэтгэх болсон юм.

Хотын хөгжил зөвхөн шинэ барилга, өргөн замаар хэмжигддэггүй. Иргэдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар, илүү мэдээлэлтэй, илүү тав тухтай болгох шийдлүүдээр ч мөн хэмжигддэг. ITZone компанийн хэрэгжүүлсэн энэхүү шинэчлэл нь технологийг хотын нийтийн орон зайтай уялдуулан, өдөр бүрийн амьдралд бодит үнэ цэн бүтээх нэгэн жишээ болж байна.

Хот улам ухаалаг, иргэдэд ээлтэй болохын хэрээр нийтийн эзэмшлийн байгууламжуудын үүрэг ч өөрчлөгдөнө. Тэд зөвхөн хотын өнгө төрхийг бүрдүүлэх бус, иргэдэд хэрэгтэй мэдээллийг хамгийн ойроос хүргэдэг цэгүүд болон хөгжсөөр байх болно. Central Tower-ийн өмнөх шинэчлэгдсэн цагт цамхаг бол энэ өөрчлөлтийн нэг илэрхийлэл, ирээдүйн ухаалаг хотын өнгө төрхийг тодорхойлох шийдлүүдийн нэг юм.

Эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж, долоон байгууллагын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах гурван зээлийн хэлэлцээрийг эцэслэн батлав
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс, Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын банк хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат"-ын зээлийн болон төслийн хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Зээлийн болон төслийн хэлэлцээрийг Эдийн засгийн байнгын хорооны энэ оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны мөн сарын 15-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар гарын үсэг зурах эрх олгосны дагуу зээлийн болон төслийн хэлэлцээрт 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Энэхүү төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн I хороонд шинээр дэд станц, хос цахилгаан дамжуулах кабель шугам барьж, одоо байгаа Туул дэд станцыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх бөгөөд ингэснээр хотын төвийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул болон Баянзүрх зэрэг 5 дүүргийн 14 хороо буюу Улсын I дүгээр төв эмнэлэг, II дугаар төв эмнэлэг, Өргөө амаржих газар зэрэг нийт 11 мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, иргэн болон аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр тогтвортой хангах ач холбогдолтой аж.

Хуулийн төслийн талаарх Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Ж.Энхбаяр, Г.Хосбаяр, Ч.Анар, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, З.Мэндсайхан сайд болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.

Төвийн бүсийн цахилгаан хангамж, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх 17 сая еврогийн зээл болон эрчим хүчний салбарын 78 сая ам.долларын зээлийн төслүүд нь шинэ цахилгаан үйлдвэрлэхгүй, зөвхөн шугам, дэд станцын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлтэй байгааг гишүүд тодотгоод, цахилгааныг өртгөөс нь доогуур үнээр борлуулж байгаа нөхцөлд эдгээр төслийн эдийн засгийн үр ашиг, мөн зээлийг эргэн төлөх эх үүсвэрийн талаар тодруулж байв. Эдгээр зээл нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн хэрэгжүүлэх төслүүд бөгөөд зээлийн эргэн төлөлтийг компанийн үйл ажиллагааны зардалд тусган, тарифын орлогоор төлөх зохицуулалттай болохыг хариуллаа.

Гэвч өнөөгийн тариф өртгөөс доогуур тогтоогдож байгаагаас эрчим хүчний төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж, зээлжих чадвар нь буурсан байна. Цаашид тариф, орлогын хуваарилалтыг зээлийн төлбөрөө бүрэн хийх боломжтой түвшинд хүргэж чадвал компаниуд өөрсдөө зээл авч, эргэн төлж, шаардлагатай бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, шинэ эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаа бие даан хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдэг хариултыг өгч байв. Өвөлжилтийн бэлтгэл ажил, эрчим хүчний системийн өнөөгийн нөхцөл байдал, дамжуулах түгээх сүлжээний засвар шинэчлэл, шаардлагатай шинэ эх үүсвэрүүд болон станцуудын засварын ажлын явцын талаар тодруулсан гишүүдийн асуултад “Эрчим хүчний компаниудын өвөлжилтийн бэлтгэл, засвар шинэчлэлийн ажил батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Энэ онд 27 төрийн өмчит компанид 230 тэрбум төгрөгийн засварын ажил батлагдаж, Засгийн газрын нөөц сангаас нэмэлт санхүүжилт шийдвэрлэсэн. Гэвч нийт хэрэгцээтэй харьцуулахад санхүүжилт хүрэлцэхгүй байгаа тул төлөвлөсөн бүрэн засварын тал орчмыг л хэрэгжүүлж байна” гэдэг хариулт өгөв. Үнэ тариф, хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, үр ашиг, өр төлбөр, засаглалын асуудлыг цогцоор нь шинэчлэх шаардлага салбарт тулгамдаад байгаа бөгөөд үндэсний аюулгүй байдлын асуудлын хувиар бүх түвшиндээ эрсдэлийг тооцон, өвөлжилтийн бэлтгэлийг хангах шаардлагатай байгааг хэлж байв.

Ийнхүү төслийн талаар хэлэлцээд, Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын зээлийн болон төслийн хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн.

Дараа нь Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Эрчим хүч IV" зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилж, Сангийн сайд З.Мэндсайхан төслийн талаар танилцуулав.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу энэхүү Зээлийн хэлэлцээр нь Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах олон улсын гэрээ тул “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцуулж байгаа аж. Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын 78 сая ам.долларын “Эрчим хүч IV” төслийн зээлийн хэлэлцээрийг Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хамтарсан хуралдаанаар тус тус хэлэлцэн дэмжжээ. Энэ дагуу Ерөнхий сайдын захирамжаар гарын үсэг зурах эрх олгож, энэ оны 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

“Эрчим хүч IV” төслийн хүрээнд шинээр “Мандалговь-Арвайхээр” чиглэлийн 287 км урттай 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам болон “Өвөрхангай” дэд станцыг шинээр барих, “Баянхонгор”, “Арвайхээр”, “Мандалговь” дэд станцыг өргөтгөх ажлууд хийгдэх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр бүс нутгийн 50,000 гаруй хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа дээшилж, хангайн болон баруун бүсийн аймгуудад төлөвлөж буй хөгжлийн хөтөлбөрүүдийг эрчим хүчний хангамжаар бүрэн хангах боломж бүрдэнэ.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд төслийг дэмжиж буйгаа Х.Жангабыл гишүүн илэрхийлж, үг хэлэв. Үүний сацуу энэ өвөл эрчим хүч, шатахууны хангамжийн эрсдэл өндөр байгаа тул импортын хараат байдлыг бууруулах, цахилгаан станцуудын нүүрс, дизель түлшний нөөцийг яаралтай бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглээд, эдгээрийг үндэсний аюулгүй байдлын түвшинд анхаарч, шаардлагатай тохиолдолд Байнгын хорооны түвшинд шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй гэлээ.

Ийнхүү Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Эрчим хүч IV” зээлийн хэлэлцээрийг Соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцож буй гишүүдийн 56.3 хувь нь дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын "Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, шийдвэрлэв. Төслийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа.

Олон улсын гэрээний тухай хуулийн 8.1.2-т заасны дагуу энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь Улсын Их Хурлаар заавал соёрхон батлагдах олон улсын гэрээ тул Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцуулж буйгаа тэрбээр хэлэв.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын 65 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг Эдийн засаг, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоор 2026 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар гарын үсэг зурах эрх олгосны дагуу Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байна.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, Дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг 7 байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг чадавхжуулах төслүүдийг хэрэгжүүлэх аж.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж шаардлагагүй хэмээн үзсэн, Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлсэн. Монгол Улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны 75 орчим хувийг зүрх, судасны өвчин, хавдар, осол гэмтэл эзэлдэг гэв. Иймээс хавдрын оношилгоо, эмчилгээний чадавхыг нэмэгдүүлэхэд энэхүү төсөл онцгой ач холбогдолтой болохыг тайлбарласан. Төслийн үр дүнд хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянах боломж бүрдэж, иргэдийн хувийн зардал буурна гэлээ. Мөн тархины нарийн төвөгтэй мэс заслыг эх орондоо хийх нөхцөл бүрдэж, гадаад руу чиглэсэн эмчилгээний зардлыг бууруулах ач холбогдолтой хэмээн тодотгов. Түүнчлэн Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн хэрэгжилт, эх, нярайн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэхэд энэхүү санхүүжилт туйлын чухал гэдгийг гишүүдэд тайлбарласан.

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцож буй гишүүдийн 56.3 хувь нь дэмжсэн байна.

Байнгын хороогоор хэлэлцэн дэмжсэн дээрх зээлийн хэлэлцээрүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлав.

Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Н.Мягмарыг томиллоо.

СЕХ-ны даргыг томилох нууц санал хураалтад 103 гишүүн оролцож, 75 нь дэмжлээ. Түүнийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу томилж байгаа юм.

Н.Мягмарын танилцуулга:

1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, эрх зүйч мэргэжил, бакалавр

1999 онд МУИС-Хууль зүйн дээд сургууль, хууль зүйн магистр зэрэг

2005 онд Америкийн Их Сургууль, Вашингтоны Хуулийн Коллежийн хууль зүйн ухааны магистр

Эрхэлсэн ажил

1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш,

2006-2007 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар болон Төрийн захиргааны удирдлагын газарт ахлах мэргэжилтэн,

2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

2009-2010 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал,

2010-2012 онд Монголын хөлөг онгоцны бүртгэл ХХК-ийн Захиргааны менежер,

2012-2014 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,

2014-2016 онд МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт Консул,

2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер,

2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга,

2023-2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга,

2024-2026 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга

2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ЗГХЭГ-ын дэд дарга

Судалгаагаар нийслэлийн нэг иргэн жилд дунджаар бүтэн нэг сарыг буюу 717 цагийг түгжрэлд өнгөрөөдөг нь тогтоогджээ
Улаанбаатар хотод өнөөдөр 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд өдөр тутмын хөдөлгөөн замын хүчин чадлаас хэд дахин давсан хэвээр байна. Үүний улмаас иргэд өдөр бүр дунджаар нэг цагийг түгжрэлд өнгөрүүлж, жилд ойролцоогоор нэг сарын ажлын цагийг алддаг гэсэн тооцоо бий.

Замын түгжрэл нь зөвхөн цаг хугацааны бус, хөдөлмөрийн бүтээмж, шатахууны хэрэглээ, бизнесийн өрсөлдөх чадварт нөлөөлөх эдийн засгийн томоохон алдагдал болж, нийслэлд жилд 2.7 их наяд төгрөгийн хохирол учруулдаг гэж судлаачид үздэг.

Энэ асуудлыг шийдэх нэг хувилбар нь Туулын хурдны замын төсөл юм. Нийслэлийн танилцуулсан ТЭЗҮ-д дурдсанаар ашиглалтад орсноор Яармагийн гүүр, Чингисийн өргөн чөлөөний ачаалал 30 орчим хувиар буурч, төслийн эдийн засгийн өгөөж 16.9 хувь, 18 жилийн хугацаанд 236.5 сая ам.долларын үр ашиг бий болно гэж тооцоолжээ.

Харин эсэргүүцэгчид авто урсгалын тооцоо, ашиглалтын зардал, мөн ундны усны эх үүсвэрт үзүүлэх нөлөөллийг бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Ялангуяа ундны усны хамгаалалтын бүсэд төлөвлөгдсөн гүүрэн байгууламж хамгийн их маргаан дагуулж байгаа юм.

Гэхдээ дэлхийн олон орон ийм төрлийн төслүүдийг хамгаалалтын инженерийн тусгай шийдлээр хэрэгжүүлсэн туршлагатай. Япон, БНСУ, Герман, АНУ зэрэг улс усны эх үүсвэрийг дайран өнгөрөх зам, гүүрнүүддээ бохирдлоос хамгаалах цэвэрлэх байгууламж, тос ялгах систем, ослын үед химийн бодис алдагдахаас сэргийлэх хамгаалалт зэрэг технологийг ашигладаг.

Иймээс мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ундны усны эх үүсвэр орчимд зам барих нь өөрөө асуудал биш, харин хамгаалалтын инженерийн шийдэл, байгаль орчны хяналт, эрсдэлийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх нь хамгийн чухал бөгөөд ингэснээр замын түгжрэлийг бууруулж, цаашлаад эдийн засгийн өр өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

Нийтлэл бичсэн: Б.Хандаа

Швейцарын шигшээ баг 88 жилийн дараа хасагдах шатанд ялалт байгууллаа
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шигшээ 32 үргэлжилж байна.

Канадын Ванкувер хотод Швейцарын шигшээ баг Африк тивийн төлөөлөл Алжиртай оноолт таарсан. Довтлогч Бреел Эмболо, Дан Ндоё нарын гоолын ачаар швейцарчууд ялалт байгууллаа. Ингэснээр тэд 1938 оноос хойш анх удаа хасагдах эхний даваагаа давлаа.

Тодруулбал швейцарчууд 2006 оноос хойш тасралтгүй ДАШТ-д оролцохдоо дөрвөн удаа хэсгээсээ шалгарсан ч шөвгийн 16-гаас хасагдаж байв.

Харин 1938 онд шөвгийн 16-д Германыг хожиж байсан түүхтэй. Харин шөвгийн наймд Унгарын багт дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүлжээ.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хасагдах шатанд ялаагүй цувралдаа цэг тавьсан Швейцар шөвгийн 16-д Колумб, Ганын багийн ялсантай нь Канзас Сити хотод тулах юм. Шөвгийн 32 шатны сүүлийн тоглолтууд долдугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө явагдана.

Тухайлбал Австрали, Египеттэй өрсөлдөх бол дараа нь Аргентин, Кабо Верде, харин хамгийн сүүлд Колумб, Гана хоёрын хэн ялсан нь дараагийн шатанд шалгарах аж.

“ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор барих санаачилгыг хотын дарга дэмжжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийг нэг удаа шалгаруулаад орхих бус, бусдад хөшүүрэг болох, алдаршуулах үүднээс хүндэтгэлийн хөшөө, цогцолбор барихад нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан байна.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагвын зүгээс “Улсын эдийн засаг, ажлын байр, татвар, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй компаниудын манлайллыг олон нийтэд үнэн зөвөөр таниулах нь чухал. Тиймээс “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байгаа"-гаа илэрхийлжээ.

Ирэх есдүгээр сарын 9-17-ны өдрүүдэд “Улаанбаатар Түншлэл–2026” олон улсын үзэсгэлэн яармаг болно. Энэ жил Монгол, ОХУ, БНХАУ гурван улс хооронд хамтын ажиллагаа тогтоосны 19 дэх удаагийн чуулга уулзалтыг нэгтгэн хийх төлөвлөжээ. Энэхүү арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран илүү хөрөнгө оруулалтын агуулгатай, хотын төслүүдийн танилцуулгатай, дотоодын болон гадаадын бизнесүүдийг холбосон хэлбэрээр зохион байгуулах боломжтой бөгөөд олон улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулах асуудлыг судлах нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ФОТО: Хавайн арлыг санагдуулам өнгө төрхийг бүрдүүлсэн ХҮЛЭЭН АВАЛТ
Америкийн Нэгдсэн Улс(АНУ)-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой энэ онд тохиож байна.

Түүхт ойн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас тусгаар тогтнолын баярын хүлээн авалтын ёслолыг өчигдөр зохион байгуулж, Хавайн арлыг санагдуулам өнгө төрхийг бүрдүүлэн зочдоо угтан авлаа.

АНУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Ричард Буанган "АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойг бидэнтэй хамт тэмдэглэхээр ирсэнд баярлалаа. Өнөөдрийн хүлээн авалт бол зөвхөн Америкийн тусгаар тогтнолыг тэмдэглэх арга хэмжээ биш. Энэ нь манай улс үндэстнийг өнгөрсөн 250 жилийн туршид дэмжиж, хурцалж ирсэн нөхөрлөлийг тэмдэглэх баяр" гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр "Бид бүхэн жил бүр АНУ-ын соёл, уламжлал, ондоошлыг харуулсан харилцан адилгүй сэдвийг сонгож, үндэсний баярын өдрийг зохион байгуулдаг.

Энэ жил Хавайн арлыг санагдуулам орчин нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд зочдодоо тусгайлан бэлтгэсэн цэцгэн эрхи зүүж, угтах нь Хавайн уламжлалаар хүндэтгэлийг илэрхийлнэ. Ёслолын тайзыг хүртэл Хавайн өнгөлөг тод өнгөөр зассан байгаа.

Хавайн уламжлалт дуу хөгжмөөр мэргэшсэн хамтлаг, дуучид өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн. Түүнээс гадна АНУ-ын агаарын цэргийн хүчний тусгай хамтлаг ирж, уламжлалт дуу, бүжиг, сонирхолтой үзүүлбэрийг толилуулахад бэлэн болоод байна.

Мөн Монгол шуудан компаниас тусгайлан АНУ-ын 250 жилийн ойд зориулан гаргаж буй шинэ маркийг нээх юм. Монгол анд нөхөд маань бидэнд онцгой хүндэтгэл үзүүлж, шинэ марк нээж байгаад талархаж байна" гэдгээ илэрхийллээ.

Ардчилал бол хүрэх цэг биш, харин тасралтгүй үргэлжлэх аян юм. Энэ аян замд дөрөө нийлсэн ардчилсан улсуудын түншлэлээ бид өнөөдөр тэмдэглэж байгаа юм.

30 гаруй жилийн турш АНУ болон Монгол Улс харилцан хүндэтгэл, ардчиллын хамтын үнэт зүйлс, тусгаар тогтнол, бие даасан байдал, хууль дээдлэх ёсонд тууштай байх нийтлэг зарчмууд дээр суурилсан бахдам нөхөрлөлийг бүтээж ирснийг яриандаа тодотгов.

ФОТО:

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Дүүхээ төвөөс Дилав хутагт Жамсранжавын гудамжны авто замыг хаана
Баянгол дүүргийн 8, 32-р хорооны нутаг дэвсгэр, Дүүхээ төвөөс Дилав хутагт Жамсранжавын гудамжны 0.57 километр авто зам засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр боллоо.

Засварын ажлын хүрээнд долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас долоодугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл дээрх чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаана.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдэгдлээ.

PLAYTIME-ийн аюулгүй байдлын шинэчлэл
Монголын залуусын соёл, чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл болсон хамгийн том хөгжмийн наадам “PlayTime Festival” энэ жил цар хүрээгээ тэлж, оролцогчдын аюулгүй байдал, хяналтын системдээ цоо шинэ стандарт тогтоон ажиллаж байна.

Наадмын зохион байгуулагчид залуусын аюулгүй, тухтай орчныг бүрдүүлэхийн тулд дэлхийн технологийн шийдлүүдийг нэвтрүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд аюулгүй байдал, хяналтын нэгдсэн шийдлийг дэлхийд №1-д эрэмбэлэгддэг Hikvision брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер BCT компани хариуцан, албан ёсны хамтрагчаар анх удаа оролцож байна.

Олон хоногийн турш задгай талбайд хэдэн арван мянган хүн цуглардаг тус наадмын гол тайзууд, асрууд, хаалганууд болон автомашины зогсоолуудыг BCT компанийн инженерүүд Hikvision брэндийн хиймэл оюун ухаан бүхий сүүлийн үеийн дэвшилтэт технологиор иж бүрэн хяналтад оруулан ажиллаж байна.

Наадмын талбайд түр хугацааны хяналтын нэгдсэн төвийг байгуулан 24 цагийн турш өндөр нягтралтай камераар хянаж байгаа бөгөөд шөнийн цагт ч өдрийн мэт өнгөт, тод дүрс бичих чадвартай ColorVu технологи болон хүн, автомашиныг ялган таних ухаалаг систем нь гарч болзошгүй аливаа эрсдэлээс цаг алдалгүй, шуурхай урьдчилан сэргийлэх боломжийг операторууд болон хамгаалалтын албаныханд олгож байна.

Үүний үр дүнд наадамд хүрэлцэн ирсэн залуус болон зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн харуул хамгаалалтын зохион байгуулалт урьд урьдынхаас илүү технологижсон, эмх цэгцтэй байгааг онцолж байна.

Хиймэл оюун ухаан, технологид суурилсан ухаалаг шийдлээрээ дэлхийд тэргүүлэгч Hikvision брэнд болон Монголын зах зээлд 10 гаруй жилийн турш олон улсын стандартад нийцсэн инженерчлэлийн цогц шийдлийг нийлүүлж буй BCT компанийн энэхүү хамтын ажиллагаа нь Монголд зохиогдож буй масс хамарсан соёл урлагийн арга хэмжээнүүдийн аюулгүй байдлын стандартыг дэлхийн жишигт хүргэж буй түүхэн үйл явдал болж байна.

10 гаруй жилийн турш Монголын банк санхүү, уул уурхай, томоохон аж ахуйн нэгжүүдэд дэлхийн стандартыг нутагшуулж ирсэн BCT компани болон Playtime фестивалийн энэхүү хамтын ажиллагаа нь Монголд зохиогдож буй масс хамарсан соёл урлагийн арга хэмжээнүүдийн аюулгүй байдлын стандартыг дэлхийн жишигт хүргэж буй түүхэн үйл явдал болж байна.

Ташрамд дурдахад, "PlayTime" фестивалийн өдрүүдэд наадмын талбайд байрлах манай BCT “Recharge Station”-оор зочилж, технологийн ертөнцөөр аялахыг урьж байна. Энд хүрэлцэн ирснээр бүх төрлийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнүүдийг сонирхохоос гадна "1vs1 CS:GO" тэмцээнд хүч үзэж, гар утсаа өдрийн турш үнэгүй цэнэглэх зэрэг зөвхөн залууст зориулсан олон сонирхолтой хөтөлбөр, үйл ажиллагаанд хамрагдах боломжтой байна.

Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байна
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Монгол Улс Галт зэвсгийн тухай хуулийг 2001 онд анх баталж, улмаар 2015 онд шинэчлэн найруулснаас хойш 10 гаруй жил мөрдөн хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд 52,324 галт зэвсэг бүртгэлтэй байгаагаас 50,627 галт зэвсгийг иргэн, 1,697 галт зэвсгийг хуулийн этгээд эзэмшиж байна. Мөн

спорт-сургалтын зориулалтаар 2,521,

харуул хамгаалалтын зориулалтаар 1,103,

үзмэр, цуглуулгын зориулалтаар 595 галт зэвсэг цагдаагийн байгууллагын бүртгэлийн санд бүртгэлтэй байна.

Улсын хэмжээнд жилд дунджаар 1,500 орчим галт зэвсгийг иргэн, хуулийн этгээд шинээр худалдан авч өмчилж, эзэмшиж байгаа бол галт зэвсэг ашиглан спорт-сургалтын чиглэлээр есөн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж, жилд давхардсан тоогоор 1,000 гаруй хүн тогтмол хичээллэж, улсын хэмжээний 10 гаруй тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан хүний аюулгүй байдлыг хангах, иргэнийг гэмт хэрэг, халдлагын золиос болохоос хамгаалах зорилт, мөн Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан орон нутгийн хамгаалалт, олон нийтийн аюулгүй байдал, хууль сахиулах болон үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг дэмжих бодлогын чиглэлтэй уялдуулсан.

Хуулийн төсөлд спорт-сургалтын зориулалттай буудлагын үйл ажиллагаа, аюулгүй байдлын шаардлага, галт зэвсэг, сум худалдах төв, импортлогч, үйлдвэрлэгч, борлуулагчид тавих нөхцөл, хяналтын зохицуулалтыг мөн тусгасан байна.

Түүнчлэн, бүртгэлгүй галт зэвсгийг тодорхой хугацаанд нөхөн бүртгүүлэх шилжилтийн зохицуулалтыг тусгаж, далд эргэлтэд байгаа галт зэвсгийг хууль ёсны бүртгэлд хамруулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён долоодугаар сарын 9-11-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.

Хоёр улс:

2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”,

2011 онд “Иж бүрэн түншлэл”,

2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны гуравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.

Төлбөрийн задаргаагаа илүү дэлгэрэнгүй харах боломжтой боллоо
Юнителийн хэрэглэгчид төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ Unitel апп-аас харж, төлбөрөө автоматаар төлөх боломжтой боллоо.

Та Unitel апп-ийн нүүр хэсэгт байгаа “Төлбөр” хэсэгт дарснаар өөрийн дугаарын төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой.

Төлбөрийн картаа холбон сар бүрийн төлбөрөө автоматаар төлөх үйлчилгээнд бүртгүүлээрэй.

Төлбөртэй холбоотой бүх үйлчилгээг Unitel апп-аас.

УИХ: Хаврын ээлжит чуулган хаахын өмнөхөн 138 хуулийн төслийг эцэслэн баталлаа
УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанаар 120 гаруй хуулийн төслийг эцэслэн баталж байгаа юм. Тухайлбал Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталлаа. Мөн Монгол Улсын Их Хурлын 202 6 оны хаврын ээлжит чуулганы хаалтын үйл ажиллагаа болно.

ШУУД ҮЗЭХ:

ИНФОГРАФИК: УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй
2025 оны төрийн өндөр албан тушаалтнуудын Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг (ХАСХОМ)-ээс УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ийг ангилал тус бүрээр нь харьцуулан харах боломжтой байдлаар хүргэж байна.

Доорх графикаас УИХ-ын 126 гишүүний 2025 онд мэдүүлсэн ХАСХОМ-ийн үзүүлэлтүүдийг төрөл тус бүрээр нь сонгон харьцуулах харах боломжтой.

График #1: УИХ-ын гишүүдийн 2025 оны Хувийн Ашиг Сонирхол, Хөрөнгө Орлогын Мэдүүлэг.

2024 vs. 2025 Хөрөнгийн өөрчлөлт

Доорх хүснэгтэд хөрөнгийн хэмжээ нь нэг жилд хамгийн ихээр өссөн болон буурсан гишүүдийг харуулав.

Хүснэгт #1: 2023-2024 оны хөрөнгийн өөрчлөлт төгрөгөөр

Өссөн

<colgroup>
<col />
<col />
</colgroup>

Нэр

Өөрчлөлт

Ж.Ганбаатар

23,795,236

Г.Очирбат

11,564,467

Т.Аубакир

4,705,576

Г.Хосбаяр

4,540,458

С.Лүндэг

4,212,249

Н.Номтойбаяр

3,732,530

Л.Энх-Амгалан

2,645,579

Э.Одбаяр

2,040,437

О.Цогтгэрэл

1,970,480

Х.Баттулга

1,791,194

Буурсан

<colgroup>
<col />
<col />
</colgroup>

Нэр

Өөрчлөлт

Д.Энхтүвшин

(6,999,960)

Т.Мөнхсайхан

(5,983,461)

Ч.Номин

(4,244,205)

Б.Чойжилсүрэн

(3,003,274)

С.Амарсайхан

(2,374,295)

Д.Батбаяр

(1,670,289)

Н.Учрал

(1,577,063)

Б.Дэлгэрсайхан

(1,519,686)

Д.Ганбат

(1,124,505)

Ж.Баярмаа

(1,110,819)

Өнгөрсөн онд Ж.Ганбаатар гишүүний нийт хөрөнгө 23.8 тэрбум төгрөгөөр өсөж хамгийн их хөрөнгө нь өссөн гишүүн болсон бол эсрэгээрээ Д.Энхтүвшин гишүүний хөрөнгө 7 тэрбум төгрөгөөр багассан байна. Мөн 2025 онд Н.Номтойбаяр гишүүний тээврийн хэрэгслийн үнэлгээ 1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, Ч.Лодойсамбуу гишүүн 1 тэрбум төгрөгийн зээлтэй болжээ. Энэ мэт сонирхолтой үзүүлэлтүүдийг жижиг сум дээр дарж төрлөөр нь ялган хараарай.

График #2: 2024 vs. 2025 хөрөнгийн өөрчлөлт гишүүн тус бүрээр.

Мал аж ахуй

2025 онд гишүүд нийт 10,560 толгой мал тоолуулж, 22.98 тэрбум төгрөгөөр үнэлжээ. 2024 онд 967 толгой малтай байсан Ц.Баатархүү гишүүн энэ жил 1,144 толгой малтай болж, мянгат малчин болсон байна. Харин 45 бүл зөгийтэй байсан М.Нарантуяа-Нара гишүүн энэ жил 18 бүл зөгийтэй болжээ.

График #3: УИХ-ын гишүүдийн мал аж ахуй

Тээврийн хэрэгсэл

График #4: УИХ-ын гишүүдийн эзэмшиж буй тээврийн хэрэгсэл. График дээр дарж брэнд, загвар зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Гишүүдийн эзэмшдэг компаниуд

2025 оны ХАСХОМ дахь компанийн эзэмшлийн мэдээлэлд Б.Чойжилсүрэн 45, Ч.Номин 31, Б.Түвшин 21 компанийн хувьцаа эзэмшиж байгаагаар жагсаалтыг тэргүүлжээ. Энэхүү жагсаалтыг гаргахдаа "Эрдэнэс Таван Толгой ХК"-ийг оруулаагүй болно.

Б.Чойжилсүрэн гишүүний мэдээлэлд хоёр компани (Хурд паркинг центр ХХК, Зүлэгт тал трейд ХХК) шинээр нэмэгдэж 45 болсон байна.

График #5: УИХ-ын гишүүдийн эзэмшиж буй ААН, Компани.

О.Нямбаяр: Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны дулааны шугамыг шинэчлэн, энэ сарын 15-нд багтаж хэрэглэгчдийг халуун усаар хангана
Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам шинээр тавих ажлын хүрээнд авто замын трасс дагуу давхацсан инженерийн байгууламжийг цогц хэлбэрээр шинэчлэх ажлыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын захиалгаар Дүүрэн гол ХХК хийж гүйцэтгэж байгаа аж.

Ажлын явцын талаар "Дүүрэн гол" ХХК-ийн захирал О.Нямбаяр "Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто замын трасс дагуу давхацсан инженерийн байгууламжийг цогц хэлбэрээр шинэчлэх ажлыг гүйцэтгэж байна. Авто замын доор инженерийн шугам сүлжээ, борооны ус зайлуулах шугам угсарч, кабелийн шугамыг шилжүүлэн гэрэлтүүлэг суурилуулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ажлын явц 75 хувьд хүрлээ. Долоодугаар сарын 15-нд багтаж хэрэглэгчдийг халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.

Дээрх ажил нь тавдугаар сарын 15-ны өдөр эхлэх төлөвлөгөөтэй байсан боловч 2025-2026 оны хичээлийн жил дуусаагүй, Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхтэй холбоотой авто замын ачаалал нэмэгдэх тул зургаадугаар сарын 15-ны өдөр авто замыг хааж, инженерийн байгууламжуудыг шинэчлэх ажлыг эхлүүлсэн" гэж мэдээллээ.

Индонез улсад хоорондоо гэрлээгүй хос шууд дамжуулалтын үеэр үнсэлцсэнийхээ төлөө тус бүр 21 удаа саваадуулжээ
Индонез улсын хамгийн хуучинсаг дэг журамтай бүс нутаг болох Ачех мужид өчигдөр Исламын шашны шүүх ТикТок шууд дамжуулалтын үеэр үнсэлцсэн хос залуусыг олны нүдэн дээр саваадан шийтгэжээ.

Шариатын хуулийг зөрчсөн хос хоорондоо гэрлээгүй байсан тул тус бүр 21 удаа саваадуулсан байна.

100 орчим хүн Банда Ачех хотын Бустануссалатин Цэцэрлэгт хүрээлэнд болсон шийтгэлийн гэрч болжээ.

22 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй хоёр хоёрдугаар сарын 27-ны өдөр автомашин дотор үнсэлцэж байгаагаа харуулсан дүрсийг цахим орчинд дамжуулсан юм байна. Энэ үйлдэл орон нутгийн шариатын хууль сахиулагчдын чихэнд хүрснээр тэднийг дөрөвдүгээр сард баривчилжээ.

Индонез улсын хүн амын дийлэнх хэсэг Исламын шашин шүтдэг. Гэхдээ тус улсын хамгийн баруун захад оршдог Ачех муж ганцаараа шариатын хуулийг дагаж мөрддөг юм.

Ачех муж Индонез улсаас салан тусгаарлах дайн явуулж байсан бөгөөд 2006 онд талууд энхийн гэрээ байгуулснаар төв засгийн газар тус мужид шашны хатуу хууль хэрэгжүүлэх эрх олгож байжээ.

2015 онд Ачех мужийн эрх баригчид хүн амынхаа нэг орчим хувийг эзэлдэг бусад шашинтнуудад бас шариатын хууль үйлчилдэг болгож байв.

Уг хуулийн дагуу завхайрал, ижил хүйстний харилцаа зэрэг ёс суртахууны зөрчилд 100 хүртэл удаа хулсан саваагаар ороолгох шийтгэл оноодог.

Мөн мөрийтэй тоглоом тоглосон, архи уусан хүмүүс, бариу хувцас өмссөн эмэгтэйчүүд, Баасан гарагийн мөргөлийг тасалсан эрчүүдийг саваадан шийтгэх заалт байдаг.

Пүрэв гарагт шийтгүүлсэн хосод эхлээд тус бүр 25 удаа саваадах шийтгэл оноосон ч олон сар хоригдсоныг нь бодолцоод 21 удаа болгон бууруулжээ.

Шариатын шүүх бас ТикТокийн бичлэг бүхий гар утас, USB флаш дискийг устгаж болзошгүй баримт гэсэн үндэслэлээр хураан авсан байна.

Өчигдөр бас өөр дөрвөн хүн онлайн мөрийтэй тоглоом тоглосон, завхайрсан үндэслэлээр олны өмнө саваадуулжээ.

Эмнести Интернэйшнл байгууллага Ачех мужид хэрэгждэг ийм шийтгэлийг хүний эрх зөрчсөн, харгис хэрцгий, хүнлэг бус, хүний нэр төрийг гутаан доромжилсон үйлдэл гэж шүүмжилдэг.

Индонез улс хүнлэг бус шийтгэлийг халах олон улсын конвенцыг баталсан ч зөвхөн Ачех мужид ийм үзэгдэл оршсоор байгаа юм.

Эх сурвалж: Associated Press

Монголын анхны геопарк – “Ханбогд Шар цав” дэлхийд дархлагдана
Эгийн тэнгисийн өмнөд хэсэгт орших галт уулын арал болон түүнийг тойрсон жижиг арлуудыг хамардаг Грекийн идэвхтэй галт уулсын “амьд музей” – Нисирос энэ онд ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн жагсаалтад бүртгэгджээ.

Тэрчлэн хүн төрөлхтний 2 сая жилийн түүхийн гэрч – Малайзын Ленггонг, одоогоос 450 гаруй сая жилийн өмнө өрнөсөн уул үүсэх хүчтэй үйл явцын түүхийг өөртөө агуулдаг Ирландын Жойс Кантри болон Баруун нуурууд, сая сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн олдворууд бүхий цөлийн өвөрмөц тогтоц, уулархаг ландшафт хадгалагдан үлдсэн Тунисын Дахар тэргүүтэй 12 газар нутгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага – ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөлөөс Дэлхийн геопарк хэмээн энэ онд тунхаглаад байна. Ийнхүү нийлбэр дүнгээрээ дэлхий дахинаа тус байгууллагаас тэмдэглэсэн Дэлхийн геопарк нийт 241 болжээ. Дэлхийн эдгээр гайхамшиг, байгаль, геологи, түүх, соёлын өв олон улсын 51 орны газар нутгийг хамран оршиж байна.

Товчхондоо, олон улсын шинжлэх ухааны ач холбогдолтой, нэн ховор эсвэл нэн үзэсгэлэнтэй геологийн тогтоц, байгалийн төрх бүхий газар нутгийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас (ЮНЕСКО) Дэлхийн геопарк хэмээн ач холбогдлыг нь үнэлэн нэрийддэг. Гэхдээ геопарк нь зөвхөн байгалийн тогтоц, ландшафтаар хязгаарлагдахгүй, өргөн цар хүрээтэй ойлголтоор илэрхийлэгдэх агаад байгалийн ховор тогтцыг хадгалан хамгаалаад зогсохгүй, түүнд түшиглэн орон нутгийн тогтвортой хөгжил, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой цогц “амьд музей” хэмээн томьёолж болно.

Тэгвэл Монгол нутгийн өмнөдөд, Өмнөговь болон Дорноговь аймгийн дөрвөн сумын нутгийг дамнан “Ханбогд Шар цав” хэмээх Монгол Улсын анхны геопаркийг байгуулж, дэлхий дахинаа дагшин байгаль, түүх, соёлын өвөөр дархлагдах эхлэл тавигдлаа.

Нэгэн цагт үлэг гүрвэлүүдийн өлгий нутаг байсан, дэлхий дээрх ихэнх амьдралаас өмнө үүссэн боржингийн тогтоц бүхий хадат уулс, олон зуун мянган жилийн туршид зон олны хүндэтгэн биширч ирсэн эртний сүм хийдийн туурь бүхий байгаль, түүх, соёлын цогцолбор болсон энэ нутгийг ЮНЕСКО-ийн олон улсын шинжээчид “Эртний амьдралын өлгий нутаг” хэмээн үнэлэн, “Ханбогд, Шар цав болон Дэмчогийн хийд орчмын газар нутгийг геопарк болгон хөгжүүлэх боломжтой” хэмээн анх 2018 онд тэмдэглэж байв.

Улмаар Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, энэ хүрээнд геологи, палеонтологи, соёлын өвийг хамгаалах, судалгааг өргөжүүлэх, Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх зорилгоор 2023 онд Геопаркийн үндэсний хороог байгуулжээ.

2023 онд ЮНЕСКО болон “Рио Тинто Монгол” компанийн хамтын ажиллагааны хүрээнд “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийг эхлүүлсэн нь геопарк хөгжүүлэх ажлыг шинэ шатанд гаргасан байна. Ийнхүү олон улсын дэмжлэгтэйгээр, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд өдгөө Монгол Улс анхны Дэлхийн геопаркийг нээх томоохон болзлуудыг хангаж, хүсэлтийг албан ёсоор илгээхэд бэлэн болоод байна.

Монголчуудын төдийгүй эх дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаан, байгалийн хосгүй тогтоц нэгэн дор цогцлон орших, цагийн эргэлтэд элэгдэж, хөндөгдөөгүй эл цогцолбор Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай болон Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сумдын нутгийг хамран орших агаад 300 сая жилийн түүхийг өөртөө агуулсан 25 дурсгалт газар хамаарах аж.

Онцлон дурдвал, Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт орших Шар цавын орчимд 5-6 төрөл зүйлийн 13,600 гаруй үлэг гүрвэлийн мөрний хэв хадгалагдан үлдсэн байдаг бол Ханбогд сумын нутаг дахь ирмэглэсэн хүрээ бүхий өвөрмөц цагариган бүтэцтэй Ханбогд шүлтлэг боржингийн массив нь геологийн хосгүй тогтцод тооцогддог.

Тэрчлэн Дорноговь аймгийн Мандах сумын нутагт 156 сая жилийн түүхтэй Сүйхэнтийн чулуужсан ой оршиж буй бол 30 сая жилийн тэртээх эртний амьдралын ул мөрийг хадгалан үлдсэн, байгалийн онцгой тогтоц бүхий тэгш өндөрлөг газар – Эргэлийн зоо нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт бий. Эдгээрийг нийлбэрээр нь ийнхүү “Ханбогд Шар цав” хэмээн нэрийдэж, Дэлхийн геопаркуудад тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд геопарк болгон хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Ирэх жилийн өдий гэхэд албан ёсоор бүртгэгдэх болов уу хэмээн албаны хүмүүс өгүүлж байна.

"Геопарк" гэхээр зөвхөн шинжлэх ухааны хуурай нэр томьёо бус. Үнэн хэрэгтээ дэлхийн аялал жуулчлалын сэтгүүлүүдийн хавтсанд үзэгддэг, хүн бүрийн очихыг хүсдэг газрууд бүгд ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Жишээ татан тайлбарлая. Ирландыг зоригсод Мохерын хавцлыг үзэхээр очдог ч Атлантын далай руу тулж боссон 200 гаруй метр өндөр эл эгц хадан хавцал нь ЮНЕСКО-ийн хамгаалалттай геопарк гэдгийг тэр бүр мэддэггүй. Түүний хажууханд сарны гадаргууг санагдуулам цав цагаан, ан цав бүхий шохойн чулуун тэгш өндөрлөг (Буррен) байх бөгөөд тэнд туйлын болон өндөр уулын ховор зэрлэг цэцэгс ургадаг.

Түүнчлэн далайн гүнд шумбагчдын хувьд "Дэлхий дээрх диваажин" гэж нэрлэгддэг Индонезийн Ража Ампатыг энд дурдаж болно. Номин ногоон тунгалаг уснаас ургаж гарсан мэт мөөгөн хэлбэртэй шохойн чулуун арлуудаараа алдартай бөгөөд далайн хамгийн баялаг шүрэн хадны экосистем энд л оршдог. Хамгийн ойрын жишээ татвал, БНСУ-ын Жэжү арал ч мөн ЮНЕСКО-ийн гурван том статусыг (Дэлхийн геопарк, Биосферийн нөөц газар, Дэлхийн байгалийн өв) зэрэг хүртсэн дэлхийн анхны “Гурван титэмт” газар нутаг билээ.

Ерөөс ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк хэмээх статус нь тухайн бүс нутгийг дэлхийн хэмжээний аялал жуулчлалын брэнд болгон хувиргах үлэмж хэмжээний ач холбогдолтой. Тиймээс монголчууд эх нутгийн өмнөд дэх дагшин байгаль, түүхийн ул мөр, соёлын өвийг үндэсний хэмжээний төдийгүй дэлхийн түвшний бахархал болгох, олон улсад таниулах дараагийн алхмыг хийж байна хэмээн энэ үйл явдлын ач холбогдлыг тодорхойлж байна.

Ханбогд боржингийн массив, үлэг гүрвэлийн мөрт Шар цаваар нэрлэгдэж буй “Ханбогд Шар цав” геопаркийн нээлтийн арга хэмжээг долдугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Дэмчогийн соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж, Монгол Улсын анхны геопаркийг албан ёсоор зарласан нь ч учиртай. Говийн V ноён хутагт Д.Данзанравжаагийн 1828-1830 оны үед байгуулсан Галбын гурван хийдийн нэг – байц хадан дунд баригдсан Дэмчог хийдийн орчмыг нутгийн иргэд Дэлхийн энергийн төв хэмээн нэрийддэг. “Дээд амгалант” хэмээх утгыг өөртөө агуулах Дэмчог хийдийг тойрон эдгээр байгаль, түүхийн гайхамшиг оршиж буй.

Ханбогд сум байгалийн яндашгүй баялаг, Оюутолгойн ордын зэс–алтны үлэмж агуулгаар илэрхийлэгдэн дэлхий дахинаа анхлан танигдаж байв. Харин өдгөө дагшин байгаль, түүх, давтагдашгүй өв соёлоороо ийнхүү дахин давтан дэлхийн сонорт хүрч байна.

Гадаад хэргийн сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг “Монгол Улсын Засгийн газар, ЮНЕСКО байгууллага хооронд 2022-2029 онд хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын анхны геопаркийг байгуулах ажлыг зорилтдоо тусгасан. Өнөөдөр бид энэхүү зорилтыг биелүүлэх ажлыг бодитоор эхлүүлж байна. Ханбогд Шар цавын нутаг дэвсгэрт бидэнд өвөг дээдсээс уламжлан ирсэн байгаль орчин, геологи, палеонтологийн хосгүй үнэт өвтэй ариун дагшин газар юм. Энэ нутагт дэлхийн геопарк болсон Монгол Улсын төдийгүй хүн төрөлхтний нийтлэг өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурийг эзлэх юм” хэмээн тодотгож байна.

Харин НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Яап ван Хиерден “Энэ нь зөвхөн байгалийн тогтцыг хамгаалах тухай ойлголт бус. Харин иргэдэд шинэ боломж бололцоог нээх тухай асуудал юм. Тогтвортой аялал жуулчлал, амьжиргааны шинэ эх үүсвэр, боловсрол, шинжлэх ухааны нээлтүүдээр дамжуулан алслагдсан болон хөдөө орон нутгийг инновац, бахархлын төв болгон хувиргаж, газар нутагтаа мөнхрөн үлдсэн түүхийг хамгаалж болдгийг харуулж байгаа юм” хэмээн онцолжээ.

Мөн “2023 оноос хойш ЮНЕСКО, Рио Тинто компани Монгол орны соёл, байгалийн өвийг хамгаалж, тогтвортой хөгжил, орон нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ хүрээнд Ханбогд Шар цавын геопарк маань өөрийн өнгө төрхөө олж эхэлж байгаад баяртай байна. Өнөөдөр бид Ханбогд Шар цав гээд газар орныг зүгээр нэг хамгаалалтад авч буй тухай бус, харин Монгол орны геологийн гайхалтай өвөрмөц тогтоц, баялаг соёлыг хадгалж хамгаалах замаар тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулах шинэ боломжуудыг бий болгож байгаа гэж бодож байна” хэмээн “Рио Тинто Монгол” компанийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал өргөн агуулгаар нь тайлбарлаж байна.

Үнэхээр ЮНЕСКО-ийн Дэлхийн геопаркийн жагсаалтад бүртгэгдсэнээр дээр дурдсан дэлхийн хэмжээний аялал жуулчлалын брэнд, түүнийг дагасан жуулчдын урсгалаас гадна орон нутгийн хувьд эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжих, соёлын өвийг дэлхий дахинд сурталчилж, тэр хэрээр даацтай хамгаалах, олон улсын хөрөнгө оруулалт татах зэрэг үлэмж хэмжээний давуу талууд бүрдэх юм.

Ийнхүү Монгол Улс байгалийн хосгүй тогтоц, геологийн өв, нүүдэлчдийн түүх соёлын дурсгалаа дэлхийн түвшинд үнэлүүлэх шинэ түүхийн эхлэл тавигдлаа. Монголын амар амгалан говийн гүнээс дуулдах их баялгийн чимээ Оюутолгой, Тавантолгойгоор түүчээлэн дэлхий дахинаа хүрч байсан бол өдгөө байгаль, түүх, соёлын өвийг тунхаглан харуулах шинэ “гайхамшиг” ийнхүү уудам говь нутгаас дахин чимээлж байна.

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна.

Энэ жилийн наадмын нэг онцлог нь хүчит бөхийн барилдааныг долоодугаар сарын 10-12-нд буюу гурван өдөр үргэлжлүүлэхээр болсон. Хөтөлбөр ёсоор Төв цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 10-ны 10:00 цагт бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ. Наадамчид бөхийн барилдааны нэг болон хоёрын давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

Наадмын нээлт долоодугаар сарын 11-ний 11:00 цагт эхэлнэ. Энэ жилийн наадмын нээлтийн тоглолтын сэдэв нь "Мөнхөд орших Монгол наадам" юм.

Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

ФОТО: Испани, Португал шөвгийн 16-д таарлаа
Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий шигшээ 32-ын тоглолтууд өндөрлөх дөхөж байна.

Өчигдөр англичууд Ардчилсан Конгог 2:1-ээр буулган авсан юм. Эхний гоолыг Африк тивийн баг долоо дахь минутад оруулснаас хойш 75 дахь минут хүртэл тэргүүлсэн. Харин багийн Английн багийн солилцоо үр дүнгээ өгч, багийн ахлагч Харри Кэйн дараалан хоёр гоол оруулснаар багаа хожилд хөтөлсөн юм.

Африк тивийн өөр нэгэн төлөөлөл Сенегал Улс Бельгийг хоёр гоолын зөрүүгээр хожиж явсан ч 86, 89 дэх минутад гоол алдаад улмаар нэмэлт цагийн 120+5 дахь минутад Бельги хожлын гоол оруулснаар шөвгийн 16-д үлдэв.

Талбайн эзэн АНУ-ын баг Босни ба Херцеговинийг 2:0-ээр илүүрхсэнээр шөвгийн 16-д Бельги, АНУ-ын баг өрсөлдөх болсон юм.

Тэгвэл өнөөдөр Испанийн шигшээ баг Австрийг 3:0-ээр буулган авч, Криштиану Роналду тэргүүтэй Португал Лука Модричийн Хорватыг 2:1-ээр буулган авснаар дараагийн шатанд хоорондоо тоглоно.

Эхний хагас 0:0-ээр өндөрлөсөн ч хоёрдугаар хагаст Иван Перишичийн гоолоор хорватчууд тэргүүлж эхэлсэн юм. Удалгүй К.Роналду гоол оруулсан ч шүүгч отон заасан. Улмаар булангийн цохилт гүйцэтгэх үед Хорватын тоглогч алдаа гаргаснаар Португалид тоог тэнцүүлэх боломж гарсан. Энэ боломжийг багийн ахлагч К.Роналду алдсангүй. Ийнхүү К.Роналду энэ ДАШТ-д гурван гоол орууллаа.

Үүнээс хойш хорватчууд илүү олон довтолгоо зохион байгуулж, эсрэг багийн хамгаалагчдийг сандаргасан ч үр дүнд хүрсэнгүй.

Улмаар 80 дахь минутад К.Роналдуг сэлгээнд суулгав.

Түүнийг сэлгээнд суулгаснаар багийн довтолгоо илүү хурдан болж, Леаогийн дамжуулалтаар Гонкало Рамуш 90+4 дэх минутад мөргөж гоолдсон юм.

Үлдсэн хугацаанд хорватчууд тоог тэнцүүлсэн ч шүүгч бичлэг нягтлаж үзээд отон зааснаар К.Роналду тэргүүтэй Португал тэмцээнийг үргэлжлүүлэх боллоо.

ФОТО

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, дэгийн дагуу нууц санал хураалт явуулан УИХ-ын тогтоол баталлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Дугарсүрэнгийн Гүн-Үйлсийг 63 хувийн саналаар, Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн Дашзэвэгийн Мягмарсүрэнг 72 хувийн саналаар, Сандагийн Од-Эрдэнийг 72 хувийн саналаар, Маналжавын Төрманлайг 56 хувийн саналаар тус тус дэмжиж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.

Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид дэмжигдсэнтэй холбогдуулан Олон нийтийн радио, телевизийн үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх, Н.Жанцан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж нийт гишүүдийн 73 хувь нь дэмжив.

Тайландад 11 настай хүү автомашинаар есөн ламыг дайран амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ
Пүрэв гарагт Тайландад 11 настай хүү эцэг эхийнхээ пикап автомашиныг жолоодож яваад замын хажууд цуваагаар алхаж байсан лам нарыг дайрсан хэрэг гарчээ.

Энэ осол тус улсын зүүн хойд бүсэд, нийслэл Бангкок хотоос 650 км зайд оршдог Мукдахан хотод гарсан байна.

Мужийн захирагч Вораян Бунаратын мэдээлснээр Буддын шашны 34 лам болон таван сүсэгтэн хөрш зэргэлдээ Убон Ратчатхани хотын сүм рүү эргэл мөргөлийн зорилгоор алхаж байхад уг осол гарчээ.

Ослын улмаас таван лам газар дээрээ, гурван лам эмнэлэгт хүргэгдээд нас барсан байна. Сүүлд нэг лам нэмж нас барсныг Бунарат мэдээлжээ.

Өөр гурван лам хүнд бэртсэн байна.

Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүү эцэг эхийнхээ пикап автомашиныг зөвшөөрөлгүй унаж, 10 км орчим явсны дараа хяналтаа алдаж, лам нарын цуваа руу дайрсан гэнэ.

Осол гаргасан хүү цочролд орсон тул мэдүүлэг авах боломжгүй байгааг орон нутгийн цагдаагийн албаны дарга Пайрож Тайпхутра мэдээлжээ.

Тайланд бол хүн амынх нь 93 хувь Буддын шашин шүтдэг, лам хуврагуудыг нийтээрээ дээдлэн хүндэлдэг улс.

Нөгөө талаар Тайланд нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын үзүүлэлтээр дэлхийд сүүлд мушгидаг улсуудын нэг бөгөөд хүний амь нас эрсэдсэн осол байнга гардаг.

“Бид сүүлийн жилүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг маш хатуу чанга сахиж байгаа. Энэ осол зөвхөн манай мужид төдийгүй нийт орон даяар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх том сургамж болох ёстой. Ийм зүйл дахин тохиолдохоос сэргийлэхийн тулд бүх хүн, ялангуяа эцэг эхчүүдийн оролцоо чухал гэж би бодож байна” гэж Вораян Бунарат сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Эх сурвалж: AFP