iKon.mn - Шинэ мэдээ

"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх иений хөнгөлөлттэй зээлийг шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ
Япон улсын Элчин сайд М.Игавахара Сангийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр уулзжээ.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтэд тулгуурлан Япон Улсын Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд зорчигчдын тоо нэмэгдэж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн иений хөнгөлөлттэй зээлийг шуурхай хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээг эхлүүлэх шийдвэрийг албан ёсоор илэрхийлэв.

Тодорхой нөхцөл, агуулгыг цаашид хоёр орны хооронд хэлэлцэж, байгуулах зээлийн гэрээгээр шийдвэрлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус нисэх буудлын орчин илүү ая тухтай болж, цаашилбал гадаадын бизнес эрхлэгч, жуулчид улам олноор ирж, Монголын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Иймд Монгол талын холбогдох арга хэмжээ, процедурыг улам түргэсгэснээр богино хугацаанд үр дүнгээ өгч, бодит биеллээ олох боломжтой болно гэж Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.

"Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох өртгийг бууруулах" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
“Монголын хөрөнгийн бирж” ХК Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөрийн хүрээнд "Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох өртгийг бууруулах" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, зах зээлийн оролцогч байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр (2026.06.02) “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд “Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох өртгийг бууруулах” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ болон биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудын төлөөллийг урьж мэдээлэл хүргэн, харилцан санал солилцсон юм.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг бууруулж, түр чөлөөлөх тухай” сэдвээр,

“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас Хөрөнгийн зах зээл дэх хэлцлийн зардлыг бууруулах нь сэдвээр,

“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас “Үнэт цаасны клирингийн журам”-д орсон өөрчлөлтийн танилцуулгыг хийснээр оролцогч талууд чөлөөт ярилцлага, хэлэлцүүлгийг өрнүүллээ.

Түүнчлэн биржийн зүгээс зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд оролцогч талууд өөр өөрсдийн байгууллагын судалгаа, дүн шинжилгээндээ тулгуурлан санал зөвлөмжийг өгч, хамтран ажиллахыг уриаллаа.

Энэхүү хэлэлцүүлэг Монголын хөрөнгийн биржээс хэрэгжүүлж буй “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд бирж нь

Зах зээл үүсгэгчийн тогтолцоог боловсронгуй болгох,

Шорт арилжаа болон үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх,

Арилжааны өртгийг бууруулах бодлого хэрэгжүүлэх,

Шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх,

Өгөгдөл, тайлагнал, ил тод байдлыг системийн түвшинд сайжруулах төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

ФОТО: Нэг ангийнхны "хичээл"-ийн 30 минут
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 30 минут үргэлжлэв.

Энэ хугацаанд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлэг болон Монгол Улсын Их Хурлын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хоёр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хууль тус бүрийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдлээ. Эдгээр хуулийн төслүүдийг өнгөрөгч Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэж амжилгүй үлдээсэн аж.

Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хэлэлцэх эсэхийг нь шийдэх 30 минутын хугацаанд гишүүд чуулганы хуралдаанд хэрхэн оролцож байгааг зураглав.

БАНКНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Монгол Улсын эдийн засгийн хөгжил, санхүүгийн тогтвортой байдлыг бүтээлцэж, харилцагчдынхаа итгэлцлийг эрхэмлэн, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт банкирууддаа Банкны ажилтны өдрийн баярын мэнд хүргэе.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нийт банкирууддаа баярлалаа. Та бүхний хөдөлмөр, бүтээлээр салбарын ирээдүй гэрэлтэж байна.

АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулд патентыг нь гардуулав
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2026 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суух Ерөнхий консул Ж.Соёлмаад Консулын патентыг нь гардуулав.

Консулын патентыг гардуулах үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын тойрогт оршин суугаа иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай үзүүлэх ёстойг онцолж, ажлын амжилт хүсчээ.

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын консулын тойрогт Аризона, Айдахо, Вашингтон, Вайоминг, Калифорни, Колорадо, Монтана, Невада, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта, Аласка, болон Хавай мужууд хамаарагддаг байна.

Олон улсын шалгалтын оноог ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлт хүлээн авах хугацаа энэ сарын 3-ны 18:00 цагт дуусна
Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Элсэлтийн Шалгалт(ЭШ)-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт хүлээн авах хугацаа зургаадугаар сарын 3-ны 18:00 цагт хаагдахыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс санууллаа.

Тодруулбал

Кембрижийн AS, A,

IB- International Baccalaureate

TOEFL/IBT/

PTE

IELTS

SAT зэрэг шалгалтын оноогоо ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх боломжтой.

Оюутан, суралцагч цахим хүсэлт илгээх алхам

Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол улсын ЭШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг тухайн жилийн ЭШ эхлэхээс хамгийн багадаа ажлын 15 хоногийн өмнө Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтад орж “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсийг дарж “ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭ ДҮЙЦҮҮЛЭХ” гэсэн сонголтыг хийж, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа зааврын дагуу оруулан хүсэлтээ цахимаар ирүүлнэ.

Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:

Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт

Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар

Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар

Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт /өмнөх оны төгсөгчийн хувьд/

Сурч буй сургуулийн тодорхойлолт /12 дугаар ангийн сурагчийн хувьд/

Боловсролын үнэлгээний төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна.

Үүнд:

www.eec.mn сайтын “Элсэлтийн шалгалт” гэсэн цэсний “Олон улсын үнэлгээ дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/

https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар талууд хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хэрэглэгч, тээвэрлэгч нууц бүлэглэлийг илрүүлэх, алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хамтарч ажиллах талаар санал солилцсоныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх албатай 1998 оноос хойш хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхтэй, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлж ирснийг онцлов.

Мөн Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх болон зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, лаборатори, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн сургах зэрэг олон талт чиглэлээр НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC)-ны зүгээс 20 гаруй жилийн турш тогтвортой дэмжлэг үзүүлж ирснийг дурдаж, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны дэмжлэгтэйгээр “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” (M-LET) төслийг 2024 оны 05 дугаар сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд Дотоод хэргийн их сургуультай хамтран авлига, албан тушаалын гэмт хэрэг, цахим гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг зэрэг тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц сүүлийн жилүүдэд Монгол улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажлыг идэвхжүүлж, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, улам чадавхжиж байгааг онцоллоо. Тэрбээр хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үр дүнтэй болгоход анхаарч, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд боловсон хүчнийг бэлтгэхэд илүү анхаарна гэв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас Засгийн газар холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, ял шийтгэлийн бодлогыг чангатгах, үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлд анхаарч байгааг дурдав.

Мөн тэрбээр цагдаагийн байгууллагад хар тамхитай тэмцэх бие даасан албыг шинээр байгуулж, хүний нөөцийг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд энэ ажилд олон улсын байгууллагын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэллээ.

ГАЗРЫН ЗУРАГ: Усны түвшин нь нэмэгдсэн болон үерийн түвшнийг давсан гол мөрнүүд
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Увс нуурын савын Чигж, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Улз, Алтай нуруунаас эхтэй Чигэртэй, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см-ээр нэмэгдсэн байна.

Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см буурсан хэдий ч үерийн түвшнийг 5 см давсан байдалтай байгаа аж.

06 дугаар сарын 02-ны байдлаар Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна.

Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.

Усны түвшин

Нийт нутгийн одоогийн цаг агаар болон аюултай үзэгдэл, гол мөрний усны түвшин зэрэг мэдээллийг дараах газрын зургаас сонгон хараарай.

Том дэлгэцээр үзэхэд тохиромжтой тул гар утсаар харах бол ЭНД ДАРНА УУ.

Г.Уянгахишиг: Цахилгаан скүүтерийг явган хүний зам дээр тавивал зөрчлийн хуулиар торгодог болно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Батчимэг нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

Уг хуулийн төсөл батлагдсанаар цахилгаан скүүтертэй холбоотой харилцааг зохицуулах юм. Замын хөдөлгөөний дүрэмд цахилгаан скүүтертэй холбоотой ямар дүрмийг нэмж буй талаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ Пүрэв гарагийн чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг явуулна. Цахилгаан скүүтерийг Авто тээврийн хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд зохицуулаагүй явж байсан. Тиймээс явган хүний замаар яваад, авто зам дээр урсгал сөрчихсөн явж байгаа.

Тэгэхээр энэ хууль батлагдсанаар цахилгаан скүүтер явган хүний замаар явахгүй, мопедтой адил дугуйн замаар явна. Аль аль нь байхгүй бол авто замын баруун хөвөөгөөр явна гэдэг зохицуулалт оруулж ирсэн. Мөн насны хязгаарыг 18 болгож нэмэгдүүлсэн.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатар хотын дэд бүтцийн хувьд аюулгүй байдлыг хангах тал дээр дутмаг. Тиймээс хүүхэд унаж болохгүй. Мөн түүнчлэн тодорхой байршлуудад зогсоолд тавих ёстой. Явган хүний зам болон машины хөдөлгөөнд садаа учруулахаар тавивал зөрчлийн хуулиар торгуулна.

18 нас хүрээгүй хүн унахгүй учраас эцэг, эх асран хамгаалагч дээр хариуцлагын тогтолцоог үүсгэнэ. 18 хүртэлх насны хүүхэд цахилгаан скүүтер унаж явсан бол эцэг эхийг нь 200 мянган төгрөгөөр торгоно.

Долоон компанийн 1,300 орчин цахилгаан скүүтер байгааг бүгдийг нь бүртгэлжүүлэх ёстой гэж хуульчилсан. Нөгөө талдаа аймаг, нийслэлтэй гэрээ байгуулж ажиллах ёстой. Дэд бүтэц, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хувьд Засгийн газар, нийслэлийг үүрэгжүүлнэ. Дугуйн зам нь явган замаас тусгаарлагдсан стандартын байх ёстой гэсэн үүрэг даалгаврыг өгнө.

Цахилгаан скүүтер болон мопед жолоодох гэж буй хүмүүст зориулсан богино хугацааны сургалтын хөтөлбөр гаргах үүргийг Авто тээврийн үндэсний төвд өгнө. Тэр хөтөлбөрийн дагуу сургалтын материалыг бэлдээд скүүтерийн компаниуд апп дээрээ шийдэх байх. Заавал сургалтын компани байгуулж очиж сурах талаар ажлын хэсэг дээр яриагүй" гэв.

Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээд 30%-ийн буцаан олголт аваарай
Голомт банк шинэ үеийн бүтээлч, манлайлагч залууст зориулсан Si картыг кредит болон дебит гэсэн 2  төрлийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэдэг. Харин Si кредит карт нь харилцагчдын санхүүгийн гэнэтийн хэрэгцээ шаардлагыг хялбар шийдвэрлэхэд зориулсан зээлийн эрхтэй карт юм.

Бид энэ удаа Голомт банкаар цалингаа авдаг харилцагчдад Si кредит картыг хялбаршуулсан нөхцөлөөр олгох болсон бөгөөд үүнтэй холбогдуулан нийт Si кредит картад үйлчлэх буцаан олголттой урамшууллыг 2026.06.01-2026.06.30-ны хооронд зарлаж байна.

Урамшууллын хугацаанд дараах 2 сүлжээ дэлгүүрийн аль ч салбараас худалдан авалт хийхдээ Si кредит картаа Голомт банкны ПОС дээр уншуулан эсвэл SocialPay аппликэйшнд холбон төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт авах боломжтой.

Имарт сүлжээ дэлгүүр

Номин сүлжээ дэлгүүр

Урамшууллын хүрээнд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд дүн 50,000₮ байх бөгөөд буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1-3 хоногийн дараа таны дансанд орно.

Дээр дурдсанчлан зөвхөн Голомт банкаар цалингаа авдаг харилцагчдад Si кредит картыг шинээр захиалан авах онцгой нөхцөлийг санал болгож буй. Таны ажилладаг байгууллага Голомт банктай цалингийн хамтран ажиллах гэрээтэй бол та манай салбарт хандан ТОХ тооцуулахгүйгээр кредит картаа захиалах боломжтой.

Si кредит картын давуу тал:

Дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийнэ.

2,000,000₮ хүртэлх гэнэтийн ослын даатгалтай.

Apple Pay-д төлбөр тооцоо хийх боломжтой.

VISA брэндийн олон улсын хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой.

Si кредит картын нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.

Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас лавлана уу.

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн нэг сая куб.метр үнсийг гаргахаас 55 мянга гаруйг зөөжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхлээд буй.

Албаны эх сурвалийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар барилгын талбайг бэлтгэх хүрээнд нийт 2,227 удаагийн тээвэрлэлтээр 55,675 м.куб үнсийг зөөжээ.

ДЦС-2-ын 65 жил хуримтлагдсан нэг сая куб.метр үнсийг хоёр сарын хугацаанд зөөхөөр төлөвлөсөн байна. Үүний дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үнс зөөвөрлөх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн юм. Харин үнсээ Морингийн даваанд буулгадаг байна.

2025-2026 онд буюу нэг жилийн хугацаанд ДЦС-2, ДЦС-4 ТӨХК-уудын үнс зайлуулах системийн шугам хоолойн шинэчлэл, өргөтгөлийн ажилд нийслэлийн төсвөөс ₮7.8 тэрбумыг зарцуулахаар баталжээ.

Дулааны тавдугаар цахилгаан станцыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барихаар болсон билээ.

ФОТО: "Буддизм ба шинжлэх ухаан" үзэсгэлэн нээлтээ хийлээ
Чингис хаан үндэсний музейд өнөөдөр "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэ сарын 10-ныг дуустал найман хоногийн турш үзэгчдийн хүртээл болох тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам асан Д.Чойжамц болон эрдэмтэн судлаачид, шашны зүтгэлтнүүд оролцсон юм.

Үзэсгэлэнд

Буддизм ба шинжлэх ухааны философийн мөн чанар,

Хүний танин мэдэхүйн асуудал,

Орчлонгийн үл үзэгдэх нарийн бүтэц,

Байгаль орчин ба хүний хариуцлага,

Орчин үеийн шинжлэх ухаан ба буддын үзлийн огтлолцол зэрэг сэдвийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаагаараа онцлог аж.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үзэсгэлэнгийн талаар Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба ламын Ажлын хэсгийн дарга, гавж Д.Нямсамбуу "Буддын шашинд дэлхий гаригаа шүтэж явах тухай номлодог. Зүйрлэвээс бумбатай рашаан байлаа гэхэд бумба нь байгаа учраас дотор нь рашаан агуулагдаж байгаа.

Үүнтэй ижил байгаль, эх дэлхий маань оршиж байж хүний нийгэм амьдарна. Үүнийг хайрлаж хамгаална гэдэг бид оршихуйн суурийг хамгаалж байгаа хэрэг. Бурхны шашинд хүнийг зовлонд хөтөлдөг гурван хор бий. Мунхаг, уур, шунал. Энэ гурван сэтгэлийг хэрхэн дарах вэ гэдэг нь буддизмын гүнзгий онол болоод явчихдаг.

Жишээлбэл Ганжуурын 108 боть бүхэлдээ яаж энэ гурван хорыг дарах вэ гэдгийг арга зүйн талаас нь тайлбарласан байдаг.

Энэ мэтээр үзэсгэлэнд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа" гэв.

ФОТО

"Б.Бат-Өлзий улсын арслан болбол эрэмбээрээ Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр гарна. Залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү"
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, Байнгын хороо дэмжив.

Байнгын хорооны хуралдааны үеэр бөхчүүдэд цол нөхөн олгох нь зөв эсэх талаар асуудал яригдлаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 2021 оны наадмыг өнжсөн, залуучуудын холбооны барилдаанд цол олгох асуудлыг ярьж байна. Тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Монголын түүхэнд хийсэн асар том гэм нүглийг бид арчих гээд сууж байна. 2021 оны долоодугаар сарын 2-нд Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч энэ хуулийн төсөлд бөхчүүдийн цолыг нөхөж олгох гэж байна.

Тэр бол наадам биш, би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбоо буюу төрийн бус байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрвөл талцал руу авч очно. Бид ид барилдаж байгаа бөхчүүдэд цол нэмэх асуудлыг ярьж байна. Цол авах нийт хэдэн бөх байгаа вэ, цол нэмэх бөхчүүдтэй уулзсан уу. Бусад бөхтэй нь уулзсан уу.

Б.Бат-Өлзийг наадамд бүртгүүлчихсэн байхыг нь харахад сайхан санагддаг миний хайртай бөх. Гэхдээ бидний гаргасан шийдвэрээс болж улсын арслан болбол эрэмбээрээ ид барилдаж буй Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр гарч ирнэ. Энэ залуу арслангууд хүлээн зөвшөөрөх үү, санал солилцсон уу.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Тэр жилийн наадмыг Засгийн газар шийдсэн. Цар тахлын хүнд жил байсан. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан.

1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. 70 жилийн ойгоор үзүүрлэсэн П.Сүхбат агсанд цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ.

Гурван удаа үзүүрлэсэн Мөнх-Эрдэнэ улсын арслан цолтой болж байсантай адил өөрийн хүсэлтээ гаргаж байсан Б.Гантогтох гардид улсын арслан цолыг нөхөж өгнө. 2021 оны наадамд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цол, Ууганбаяр, Ч.Батчулуун, Довчинсэмбэ, Э.Амгалан, Н.Батсайхан, Ц.Адъяа, Б.Уртнасан, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар нарын асуудлыг шийднэ.

Хууль батлагдвал бүгдэд өгнө гэсэн зүйл байхгүй, өөрөө хүсэлтээ гаргавал шийднэ. Монголын Үндэсний бөхийн холбооноос шууд Ерөнхийлөгчид уламжлах уу, Баяр наадмын хороогоор уламжлах уу гэдгийг тодорхой болгож байна. Бөхийн холбооноос албан ёсоор санал авах дэмжиж, 17 бөхийн нэр өгсөн. Би аваргуудын нэрэмжит барилдаан дээр өөрийн биеэр очиж, аваргуудад саналаа танилцуулсан. Хэлэлцүүлэг гэж хэлэхэд хэцүү ч барилдааны завсарлагын үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Н.Батсуурь, улсын аварга Д.Сумъяабазар, С.Мөнхбат нартай биечилж уулзсан. Цагийн юмыг цагт нь өгөөд дуусгачихмаар байна гэсэн.

Тус хуулийн төсөлд 17 бөхөд цол нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа юм. Тодруулбал:

1987 оны Монголын бүх ард түмний спартикад,

1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,

1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд

Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннессийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгох аж.

"Монголын төр хэн нь үл мэдэгдэх гадаадын хоёр иргэнтэй их хэмжээний мөнгөөр гэрээ хийсэн асуудлыг АТГ, ТЕГ, ЦЕГ-т шалгуулна"
Нэр бүхий төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх асуудлаар эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж мэдээллээ.

Монголын төр нууцын зэрэглэлд оруулж 1,600,000 фунт стерлингийг хэн нь үл мэдэгдэх гадаадын хоёр иргэнд гаргуулж өгөх тэмдэглэл байгаа талаар тэрбээр хэлж, энэ асуудлыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-т шалгуулах талаар мэдэгдэв.

Энэ талаар хэлэхдээ "Эрх мэдлээ ашиглаж хийдэг бузар булхай явдалтай холбоотой нэг бичиг баримт байна. Миний ярих гэж байгаа энэ асуудал нэлээд хэдэн сарын өмнөөс сөхөгдсөн. Харамсалтай нь хууль хүчний байгууллага авч хэлэлцэхгүй байна. Монголын иргэд авлигатай холбоотой асуудлыг өдөр бүр сонссоор дөжирчээ.

Монголын Засгийн газраас Их Британийн хоёр иргэнтэй 1,300,000 фунт стерлингийн гэрээ хийсэн асуудал байгаа юм. 2021, 2022 онд гэрээ хийж мөнгө төгрөг төлжээ. Гэтэл энэ асуудлыг 2024 онд сонгуулийн өмнө Засгийн газрын хуралдаанаар оруулж, мөнгийг гаргуулах ажлыг нууцын зэрэглэлд авч байгаад шийдсэн.

Мөн Засгийн газраас нөхөж гаргасан мөнгөн дүн дээрээ 300,000 фунт стерлинг нэмсэн байгаа юм. Энэ бол зөвхөн авлига биш эрх мэдлээ ашигласан асуудал.

Иймээс хэн нь үл мэдэгдэх хоёр хүнд, ямар гэрээ хийсэн нь тодорхойгүйгээр асар их хэмжээний мөнгө зарцуулсан асуудлыг нийтэд ил тодорхой болгох зорилгоор хууль хүчний байгууллагуудад хандаад байна" гэлээ.

"Болох бүтэхгүй асуудлуудаа нууцын зэрэглэлд авчихдаг"

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Монголын төр ийм хэмжээнд унана гэдэг харамсалтай. Энэ мэдээлэл нууцаас гаргасан тэмдэглэл дээр нь байгаа юм. Гэтэл нөгөө хүмүүс нь "Эрдэнэс Оюу Толгой" компани руу бичиг явуулахдаа 1.3 сая биш 1.6 сая фунт стерлинг гэж мөнгөн дүнгээ нэмжээ. Өөрөөр хэлбэл хувь хүн өөрөө 300,000 фунт стерлинг нэмсэн үү гэдгээс эхлээд маш тодорхойгүй.

Компани хооронд, эрх мэдэл бүхий хүмүүсийн хооронд үнийн дүн нь тодорхой бус, хэд дахин нэмэгдсэн байдлаар явсан байна.

Нууцаас гаргасан мэдээллийг харахад Оюу Толгойн гүний уурхайтай холбоотой асуудлаар гадаадын иргэдээс зөвлөгөө авна гэсэн утга агуулгатай байсан. Гэтэл ямар зөвлөгөө авах, яаж энэ хүмүүсийг сонгосон нь тодорхойгүй. Тэд чухам юу хийдэг хүмүүс вэ гэдэг нь тодорхойгүй. Үүнийгээ нууцын зэрэглэлд авчихсан. Энэ бүхнийг ард иргэдэд тодорхой болгох ёстой.

Миний гар дээр байгаа бичиг баримт дээр Ажлын хэсгийн ахлагч бөгөөд дэд сайд Б.Солонгоо гэсэн гарын үсэгтэй байна. Хууль зүйн дэд сайд байсан хүн хэн нь үл мэдэгдэх хүмүүстэй яриад зөвлөгөө аваад явж байна гэдэг бол Монголын төр ямар хэмжээнд очиж дордсоныг харуулж байна.

1.3 сая фунт стерлинг гаргуулах тэмдэглэл хөтлүүлээд нөгөө компаниуд руу бичиг баримт өгөхдөө 1.6 сая болгоод ийм замбараагүй. Монголын төр дээрэмчид шиг болчихжээ. Ингээд болох бүтэхгүй асуудлуудаа нууцын зэрэглэлд авчихдаг. Нууцыг нь дэлгээд харахаар маш их замбараагүй байна" гэлээ.

2021 оны барилдаанд түрүүлсэн Б.Бат-Өлзийд улсын арслан цолыг нөхөж олгох хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар П.Сайнзориг нарын 19 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.

Тус хуулийн төсөлд 16 бөхөд цол нөхөн олгох асуудлыг тусгасан байгаа юм. Тодруулбал:

1987 оны Монголын бүх ард түмний спартикад,

1995 оны Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн баяр наадам,

1989 он, түүнээс хойших улсын баяр наадамд үзүүрлэж, шөвгөрсөн болон Ардын хувьсгалын тэгш ойн баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд

Ардын хувьсгалын 100 жил, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдсаны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннессийн номд бүртгүүлсний 10 жилийн ойд зориулан 2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүдэд цолыг нөхөн олгохоор байгаа юм.

О.Амгаланбаатар нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд "2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох.” гэсэн заалт байсан боловч байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм.

Яг үүнтэй ижил утгатай хуулийн төслийг П.Сайнзориг нарын гишүүд мөн өргөн мэдүүлж өнөөдөр байнгын хороогоор хэлэлцүүлэв. Энэ үеэр бөхчүүдэд цол нөхөн олгох нь зөв эсэх талаар асуудал яригдлаа.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: 2021 оны наадам өнжсөн, залуучуудын холбооны барилдаанд цол олгох асуудлыг ярьж байна. Энэ бол тухайн үеийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголын түүхэнд хийсэн асар том гэм нүглийг бид арчих гээд сууж байна. 2021 долоодугаар сарын 2-нд Улсын их баяр наадмыг тэмдэглэхгүй гэдэг шийдвэрийг Засгийн газар гаргасан. Гэвч энэ хуулийн төсөл бөхчүүдийн цолыг нөхөж олгох гэж байна.

Тэр бол наадам биш, би барилдааныг очиж үзсэн. Төв асарт залуучуудын холбоо сууж байсан. Залуучуудын холбооны төрийн бус байгууллагын барилдаан. Тэр барилдааныг наадам гэж хүлээн зөвшөөрвөл бөөн талцал руу авч очно. Бид ид барилдаж байгаа бөхчүүдэд цол нэмэх асуудлыг ярьж байна. Цол авах нийт хэдэн бөх байгаа вэ, цол нэмэх бөхчүүдтэй уулзсан уу. Бусад бөхтэй нь уулзсан уу. Б.Бат-Өлзий бидний гаргасан шийдвэрээс болж улсын арслан болоод ид барилдаж буй Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай нарын дээр эрэмбээрээ гарч ирнэ. Энэ бөхчүүд хүлээн зөвшөөрөх үү.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Цар тахлын хүнд жил байсан. Тухайн жилийн морь, сур бүгд цолоо авчихсан. 1987 онд болон Монголын бүх ард түмний спартикад 33 тойргийн барилдаанд 29 давсан Г.Эрхэмбаяр улсын заан цолтой болно. 1989 оны наадамд үзүүрлэж арслан цол аваад маргааш нь хураалгасан 1994 оны бөхийн барилдаанд 9 давж үзүүрлэсэн О.Балжинням аварга цол ахина. П.Сүхбат агсан цолыг нь нөхөж олгоно. Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулсан “Өндөр Гэгээн Занабазарын 360 жилийн ойн барилдаанд цол аваад хураалгасан бөхчүүд цол нэмнэ.

2021 онд зохион байгуулсан хүчит бөхийн барилдаанд 5, 6, 7, 8, 9 давж амжилт үзүүлсэн бөхчүүд цолоо авна.

УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 18 гишүүн оролцож, 55.6 хувийн саналаар тус хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Ийнхүү тус хуулийн төсөл батлагдах эхний шатаа давж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд Байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулж, дахин санал хураалт явуулснаар эцэслэн батлагдах боломжтой болох юм.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжсэн гишүүд

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖСЭН ГИШҮҮД

Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ
Голомт банк “AI Academy Asia” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллалаа. 2025 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг аяны хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх юм. Ингэхдээ жил бүр хиймэл оюуны 500 багш бэлтгэх бөгөөд 2026 оны хөтөлбөрийг Голомт банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт орон нутаг, нийслэлээс 3,998 багш материалаа илгээснээс 796 багшийг хөтөлбөрт элсүүлж, үндсэн зорилтот 500 багшийг бэлтгэх стратегийг хэрэгжүүлжээ. Өнгөрөгч 2-р сарын 28-нд нээлтээ хийж, 3 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтын хүрээнд багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуны мэдлэгийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ.

Мөн Голомт банкнаас багш нарт зориулан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан.  Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан төслөө танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Ирэх оноос Голомт банкны салбарууд хиймэл оюунд бүрэн суурилсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ

Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар: Голомт банк нийгэм рүү чиглэсэн нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн хамгийн үр дүнтэй, амжилттай төсөл болон хэрэгжиж буйд миний хувьд таатай байна.

Голомт банк хиймэл оюунд голлон анхаарлаа хандуулж буй нь бидний стратегитай салшгүй холбоотой. Учир нь бид хиймэл оюуны дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, ирэх оноос Голомт банкны салбарууд хиймэл оюунд бүрэн суурилсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлнэ.

Хиймэл оюун  нь дэлхийн боловсролын салбарт эрчимтэй өөрчлөлт авчирч байгаа энэ үед Голомт банкны ирээдүйн харилцагчдыг маань энэ чиглэл рүү бэлтгэж, хүүхэд, залуусыг дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байхад багш нар маань луужин болно гэдэгт итгэлтэй байна.

“AI Academy Asia”-ийн Үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ: Монгол хүүхдэд, багш нарт дэлхийн түвшний хиймэл оюуны мэдлэг олгох зорилгоор “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг хэрэгжүүлж байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд бид энэ жил Голомт банктай хамтран хиймэл оюуны 500 багшийг амжилттай бэлтгэлээ. Эдгээр багш нар маань жилд дунджаар 20,000 гаруй сурагчид хиймэл оюуны суурь мэдлэг, хиймэл оюуны ёс зүйн талаар түгээж эхэлнэ.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсын Засгийн газраас монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Дэлхий нийтээр ур чадварыг чухалчилж буй энэ үед мэдлэг дээр нэмээд ур чадварыг хөгжүүлэх гол шийдэл нь хиймэл оюуны шилжилт юм. Энэхүү шилжилтийг бид үндэстэн даяараа хийж чадвал том дэвшлийг дагуулна.

Үндэсний хэмжээнд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсан 500 багш маань хиймэл оюуныг яаж зөв хэрэглэх, ажлын ачааллыг хэрхэн бууруулах, хичээлээ хэрхэн төлөвлөх, сурагчдынхаа хоцрогдлыг арилгахад чиглэсэн ур чадваруудыг эзэмшиж, дэлхийн багш болж байна.

Үндсэн хөтөлбөрийг амжилттай төгссөн багш нар ирэх хичээлийн жил буюу 2026 оны 9-р сараас нийслэл, орон нутгийн сурагчдадаа хиймэл оюуны хичээлийг зааж, хиймэл оюуны боловсролыг өөрийн орон нутаг, сум дүүрэгт түгээнэ.  Энэхүү санаачилга нь Монгол Улсын хүүхэд, залуус дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, мэдлэгт суурилсан ирээдүйн нийгмийг цогцлооход чухал хувь нэмэр оруулж байна.

Сайн сайхныг санхүүжүүлнэ

"13-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож, 13-16 насныхны хэрэглээнд технологийн хязгаарлалт тавина"
"Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Уг хэлэлцүүлгээр хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахад ямар зохицуулалт хийх вэ, хэрхэн хамгаалах вэ талаар тал талын байр суурийг сонсох юм.

13-аас доош насныхан болон 13-16 хүртэлх гэсэн ангиллаар судалж үзэхэд хүүхдүүд өдөр 4-6 цагийг цахим орчинд өнгөрүүлж байгаа аж.

"Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийн зорилго нь

Нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах

Аюулгүй байдлыг хангах

Гомдол, мэдээлэл шийдвэрлэх юм байна.

Хуулийн төсөлд 13-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох, 13-16 насныханд технологийн хамгаалалт хийхээр тусгажээ. Түүнчлэн 13-16 насныханд технологийн хамгаалалтаас гадна багш, эцэг эхийн хяналт байх ёстой талаар ч судалж байгаа аж.

Одоогоор 13-аас доош насны хүүхдүүдийн 90 хувь нь нийгмийн сүлжээг ашиглаж байна. Насаа буруу оруулж Фэйсбүүк, Инстаграм, Х, ТикТок зэрэг хаяг нээн ийнхүү ашиглаж байгааг технологийн аргаар хязгаарлах юм байна.

Түүнчлэн хуулийн төсөл боловсруулах явцад хүүхдүүд өөрсдийнх нь зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр аливаа баярын мэндчилгээ, уулзалт, уралдаан тэмцээн, олимпиадын мэдээнд ашиглаж байгаад гомдолтой байгаагаа хэлжээ.

О.Амгаланбаатар гишүүний санаачилсан долоодугаар сарын 10-наас 19-ийг дуустал амардаг болох хуулийн төслийг Байнгын хороо дэмжсэнгүй
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар О.Амгаланбаатар нарын 41 гишүүн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.

Тус хуулийн төсөлд "2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох.” гэсэн заалт оруулжээ. 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдаан Хүй долоон худагт болж, улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж байлаа.

Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 19-ний өдрийг дуустал бүх нийтээр амарна гэсэн заалтыг хуулийн төсөл санаачлагч бичжээ.

Хуулийн төсөлд дурдсанаар гадаадад амьдарч байгаа монголчуудын дунд жил бүр зохион байгуулдаг үндэсний их баяр наадамд 64 бөх барилдсан бол сумын наадамтай адилтган үзүүрлэсэн бөхөд сумын начин, түрүүлсэн бөхөд сумын заан цол олгоно.

128 бөх барилдсан бол аймгийн баяр наадамтай адилтган тав давсан бөхөд аймгийн начин, зургаа давсан бөхөд аймгийн харцага, үзүүрлэсэн бөхөд аймгийн заан, түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгохоор хуулийн төсөл санаачилжээ. Мөн тус бөхийн цолыг Элчин сайд нар өгөх юм байна.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын үеэр ганцаарчилсан төрөлт эрийн гурван наадам зохион байгуулах ёстой хэмээн хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Наадмын үеэр 10 хоног амрах заалт оруулж өгсөн. Бидний хувьд цагаан сар, Үндэсний их баяр наадам гэсэн хоёр баяраар урт амрах нь зүйтэй.

Допингийн шинжилгээ өгсөн бөх, сурын харваачид хариу гартал батламж олгоод, хариу гарсан өдрөөс гурван өдрийн дотор улсын цол олгохоор тусгасан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараа допингтой гэдэг асуудал үүсэхээр зарлиг буцаах гэсэн шаардлага гарч байна.

Мөн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан үндэсний баяр наадмын бөхийн барилдааны цолыг нөхөж олгох заалт оруулсан. Монгол Улсын хувьд сүүлийн 100 жилийн хугацаанд их хэлмэгдүүлэлт, дайны үед Үндэсний их баяр наадмыг нэг ч удаа тасалж үзээгүй. Гэтэл 2021 онд цар тахлын үеэр тасалдсан. Тиймээс бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаад тэр наадмын цолыг нөхөж олгохыг дэмжиж байсан" гэв.

Ийнхүү УИХ-ын гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 18 гишүүн оролцож, 72 хувийн саналаар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Гэхдээ байнгын хорооны дэмжээгүй саналыг УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулна. 128 гишүүн байнгын хорооны дэмжээгүй саналыг олонхоороо дэмжих боломжтой юм.

Зургаадугаар сард болох бөхийн барилдааны ХУВААРЬ
Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ноос зургаадугаар сард болох барилдааны хуваарийг зарлав.

Тодруулбал Монгол Бөхийн Өргөөнд

06-ны Бямба гарагт, 11:00 цагаас Цэргийн цол чимэг олгох - Бүх цэргийн наадам-2026

07-ны Ням гарагт, 11:00 цагаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

27-ны Бямба гарагт, 11:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадам-2026

28-ны Ням гарагт, 15:00 цагаас Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадам-2026 болох аж.

Мөн Макс группийн шинэ бүтээн байгуулалт цахилгаан станцын шав тавих бөхийн барилдаан энэ сарын 5-ны Баасан гарагт Говь-Алтай аймгийн Төгрөг суманд болно.

Тус барилдааны түрүү бөх ₮20 сая, үзүүр бөх ₮10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр ₮5 саяын шагнал гардах юм.

Google компани 32 сая ариутгасан шумуулыг Калифорни, Флорида мужуудад тавих хүсэлт гаргажээ
Google компани “муу шавжийг сайн шавжаар солих” зорилготой “Debug” хөтөлбөрийнхөө хүрээнд 32 сая хүртэл тооны ариутгасан шумуулыг Калифорни, Флорида мужуудад тавих хүсэлтийг АНУ-ын засаг захиргаанд гаргажээ.

Ариутгасан эр шумуулын сүргийг байгальд тавьснаар энэхүү өвчин тараагч амьтны тоо толгойг бууруулах ач холбогдолтой юм байна.

Денге, Баруун Нил, Зика, чикунгунья, хумхаа зэрэг үхлийн аюултай өвчний вирус тараагч шумуул бол манай гарагийн хамгийн аюултай амьтан юм.

Шумуулын тараасан вирусийн улмаас жил бүр олон сая хүн амиа алддаг бөгөөд энэ үзүүлэлтээр бусад бүх амьтдыг хол хаядаг байна.

АНУ-ын Байгаль орчныг Хамгаалах Агентлаг (EPA) одоо ирэх хоёр жилийн хугацаанд жил бүр 16 сая шумуул тавих Google компанийн гаргасан хүсэлтийг хянаж байгаа ажээ.

Шийдвэрийн төсөлд олон нийтээс санал авах хугацаа зургаадугаар сарын 5-ны өдөр дууссаны дараа зөвшөөрлийг өгөх эсэхээ шийдэх гэнэ.

Шумуулын эр нь хүн хаздаггүй, өвчин тээдэггүй. Google-ийн туршиж буй арга нь байгалийн гаралтай “wolbachia” бактерийг эр шумуулуудад халдаах замаар эм шумуултай эвцэлдэж, өсөж үржих боломжийг нь хаах юм.

Google-ийн толгой компани Alphabet-ийн бүрэлдэхүүнд багтдаг Verily Health эрүүл мэнд, хиймэл оюуны охин компани “Debug” хөтөлбөрийн ард олон жилийн турш ажиллаж байв.

Харин 2024 оны арванхоёрдугаар сард Google компани “Debug” хөтөлбөрийг Verily Health-ээс бүхлээр нь худалдан авчээ.

Одоогоор Google гол анхаарлаа хамгийн олон халдварт өвчин тараадаг Aedes aegypti төрөл зүйлийн шумуулд хандуулаад байгаа гэнэ.

Тус компани шумуулыг дээрх бактериар халдварлуулах автоматжуулсан аргыг өгөгдлийн шинжилгээ болон мэдрэгч техник ашиглан хөгжүүлж байгаа юм байна.

Тухайлбал хиймэл оюунд суурилсан компьютерын нүдийг ашиглан эр шумуулыг эмээс нь өндөр нарийвчлалтай ялгаж таних, эр шумуулыг “зөв газарт, зөв тоогоор тавих” аргыг хөгжүүлжээ.

“Debug” хөтөлбөрийн анхны гадаад лаборатори Сингапурт байгуулагдсан бөгөөд тус улсад тавьсан шумуулууд нь Aedes aegypti төрлийн шумуулын тоо толгойг 80-90 хувиар бууруулж, 6-12 сарын дотор денге өвчний тохиолдлыг 70 гаруй хувиар бууруулсан амжилт үзүүлсэн талаар Google тавдугаар сарын 11-нд мэдээлж байсан юм.

“Бид анх Debug хөтөлбөрийг Сингапурт эхлүүлэхдээ дэлхий дахины денге өвчний нийт тохиолдлын 70 хувь бүртгэгддэг Азийн улс орнуудад технологио нэвтрүүлэхийг зорьж байсан. Сингапурт гаргасан амжилт маань бидэнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх итгэл өгч байна” гэж тухайн үед хөтөлбөрийн тэргүүн Линус Апсон мэдэгдэж байв.

Эх сурвалж: The Guardian

ОХУ, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагааны шинэ дүр төрх - III
Хоёр хөршийн харилцаа, хамтын ажиллагаа хэрхэн, яаж хөгжиж буй, ололт, амжилт, тулгарч буй сорилтуудын хэрхэн шийдвэрлэх талаарх тохиролцоо, гарц шийдэл, түүнд судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээ хийх явдал Монгол Улсын бодлогын шийдвэр гаргах түвшинд нэн чухал билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний 2026 оны тавдугаар сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлал нь Орос-Хятадын стратегийн түншлэл тогтоосны 30 жил, Сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд, Хятадын удирдагч Ши Жиньпиний урилгаар зохион байгуулагдаж амжилттай өндөрлөв. Түүний айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Хятадад хийсэн төрийн айлчлалаас ердөө дөрөв хоногийн дараа болсноороо олон улсын анхаарлын төвд байсан нь ойлголтой байв. Шинжээчид энэхүү дараалсан айлчлалуудыг Бээжин дэлхийн геополитикийн гол зуучлагч, дипломат бодлогын төв цэг болж буйгаа харуулах томоохон алхам болсон гэж дүгнэв.

2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр Бээжин хотноо В. Путин, Ши Жиньпин нар “Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бүр хүчирхэгжүүлэх, Сайн хөршийн, найрсаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл” (Совместное заявление Российской Федерации и Китайской Народной Республики о дальнейшем укреплении всеобъемлющего стратегического сотрудничества и углублении добрососедского и дружеского взаимодействия) болон “Олон туйлт дэлхий ертөнц ба олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай Хамтарсан Тунхаглал” (Совместная декларация Российской Федерации и Китайской Народной Республики о многополярном мире и формировании нового международного порядка) гэсэн хоёр үндсэн эрхзүйн баримт баримт бичигт гарын үсэг зурав.

I.

Хоёр улсын удирдагчид “Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг улам бүр хүчирхэгжүүлэх, Сайн хөршийн, найрсаг, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Хамтарсан Мэдэгдэл”-д “Бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, зэрэгцэн орших зарчмуудын үндсэн дээр Хятад, Орос улсууд нийгмийн тогтолцоо, хөгжлийн замыг бие даан сонгох бие биенийхээ эрхийг харилцан дэмжиж, түүх, соёлын онцлог, уламжлалт үнэт зүйлсээ хадгалахад бие биеэ дэмждэг. Хоёр орны харилцаа нь эвсэлд үл нэгдэх, сөргөлдөхгүй байх шинж чанартай бөгөөд гуравдагч орны эсрэг чиглээгүй болно” гэж онцлон тэмдэглэсэн байна.

Талууд 1996 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн Орос-Хятадын Стратегийн түншлэл тогтоосон Хамтарсан Мэдэгдэл болон 2001 оны долдугаар сарын 16-ны өдрийн Хятад-Оросын сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны тухай Гэрээгээр тогтоосон хоёр талын харилцааны хөгжлийн загвар нь шинэ эриний Хятад-Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн тулгын чулуу болсон юм. Хоёр талын цуцашгүй хүчин чармайлтын ачаар энэхүү харилцаа түүхэн дэх хамгийн дээд түвшиндээ хүрч, гаднын ямар ч нөлөөллөөс ангид, дотоод хөдөлгөгч хүчтэй, төлөвшсөн шинж чанарыг харуулан урагшлан хөгжсөөр…цаашид илүү өндөр түвшин, илүү чанарын шатанд гарган тасралтгүй хөгжүүлэх болно гэжээ.

Хамтарсан Мэдэгдлийн зарим онцлох зүйлүүдээс дурдвал “…Тяньвань болон Сюдабао цөмийн цахилгаан станцын барилгын төслүүдийг хугацаанд нь барьж дуусган, ашиглалтад оруулахын тулд үргэлжлүүлэн урагшлуулна. Үүний үндсэн дээр цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, термоядрын нэгдэл, түргэн нейтроны реактор, цөмийн түлшний битүү циклийн салбарын хамтын ажиллагааг үе шаттайгаар дэмжих бөгөөд харилцан ашигтай, хамтдаа хожих болон ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах зарчмаар цөмийн түлшний циклийн эхний шатны хамтын ажиллагаа болон цөмийн эрчим хүчний төслүүдийг хамтран барих асуудлыг “багц” хэлбэрээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлнэ” гэсэн байна. Түүнчлэн “… үндэсний валютаар тооцоо хийх явцад гарсан ахиц дэвшлийг хадгалж, банкны салбар болон хөрөнгийн зах зээл дэх Хятад, Оросын практик хамтын ажиллагааг тууштай урагшлуулан, хоёр орны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн эрүүл, тогтвортой хөгжилд илүү сайн үйлчлэх бөгөөд гаалийн тариф, татвар болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ”… гаалийн "нэг цонхны" (single window) харилцан холболт, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын худалдааг хөнгөвчлөхийг дэмжих бөгөөд хоёр талын мэдээлэл солилцох асуудлаар идэвхтэй хамтран ажилласаар байх болно” гэж тэмдэглэв.

Хоёр улсын удирдагчид Хятад-Оросын хилийн боомтуудын саадгүй нэвтрүүлэх урсгалыг хангахын тулд олон талт арга хэмжээ авах, ухаалаг боомтын хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэх, боомтын дэд бүтцийн шинэчлэлийг үргэлжлүүлэн түргэтгэх, боомтуудын хоёр талын гаалийн бүрдүүлэлтийн үр ашгийг нэгэн зэрэг сайжруулах бөгөөд боомтын харилцан холболтын түвшнийг бүх талаар ахиулахад бэлэн байна. Хэйшязи арал (Их Уссури арал) дээрх зорчигч болон ачаа тээврийн авто замын боомтын бүтээн байгуулалтыг түргэтгэхийн чухлыг мөн цохон тэмдэглэжээ.

Талууд “Европ – Баруун Хятад” олон улсын тээврийн коридорыг үргэлжлүүлэн хөгжүүлж, Орос, Хятад, Казахстан улсуудын хоорондын авто замын харилцан холболтыг дэмжихэд бэлэн байгаагаас гадна “Монгол Улсын оролцоотой гурван талт механизмын зохицуулалттай хамтын ажиллагаа болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх хэтийн төлөвийг өндрөөр үнэлж байгаа бөгөөд тус коридорын хүрээнд хамтран байгуулах гол төслүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулах болно. Талууд Монгол Улсыг ШХАБ зэрэг бүс нутгийн интеграцын үйл явцад нэгдэхэд нь туслалцаа үзүүлэхээр тохиролцов” гэсэн нь анхаарал татаж байна.

Хоёр тал БНХАУ болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын Эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Хятад улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, тээвэр, ложистик, дижиталчлал, цахим худалдаа, бодлогын зохицуулалт болон худалдааны саад тотгорыг арилгах, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа зэрэг салбарт “Бүс ба Зам” санаачилга болон ЕЭЗХ-ны хөгжлийн төлөвлөгөөний харилцан уялдааг (docking) үргэлжлүүлэн дэмжихээр тохиролцов. Энэхүү хэлэлцүүлгийн механизм нь худалдааны хамтын ажиллагааг урагшлуулахад нэн чухал бөгөөд Ази-Номхон далай болон Евразийн бүс нутаг хоорондын эдийн засгийн интеграц, харилцан холболтыг гүнзгийрүүлэхэд тустай төдийгүй “Бүс ба Зам” санаачилгыг хамтран цогцлоох болон “Их Евразийн түншлэл”-ийг байгуулах үйлсийг хамтад нь дэмжинэ гэж талууд үзэв. Талууд Хятад улс, ЕАЭЗХ болон түүний гишүүн орнуудын хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны институцийн зохицуулалтыг цаашид шат ахиулан өргөжүүлж, худалдааг чөлөөлөх, хөнгөвчлөх түвшнийг сайжруулахад бэлэн байна гэжээ.

Талууд жанжлах үзэл болон нэг талыг барьсан үзлийг эрс эсэргүүцэх, дэлхий ертөнц хүчний улс төр рүү ухрахаас сэргийлэх, мөн НҮБ-ын нэр хүнд болон олон улсын хэрэгцээнд гүйцэтгэх түүний төвлөрсөн үүргийг баттай хамгаалахаа дахин нотлов.

Олон улсын эрх зүй болон НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудыг сүйтгэж буй хууль бус нэг талыг барьсан албадлагын хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг талууд уриалсан бөгөөд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс батлаагүй, олон улсын эрх зүйд нийцээгүй ямар ч хориг арга хэмжээг хоёр тал хэрэгжүүлэхгүй, дэмжихгүй гэдгээ дахин нотолсон нь анхаарал татав.

Хятад улсын дэвшүүлсэн Глобал аюулгүй байдлын санаачилга нь дэлхийн аюулгүй байдлын засаглалыг шинэчлэн боловсронгуй болгоход асар их ач холбогдолтойг талууд онцлов.

Талууд дэлхийн стратегийн тэнцвэрт байдал, тогтвортой байдлыг хадгалах, бэхжүүлэх үүрэг амлалтаа дахин нотолсон бөгөөд 2025 оны тавдугаар сарын 8-ны өдөр гарын үсэг зурсан "Стратегийн тогтвортой байдлын тухай БНХАУ болон ОХУ-ын Хамтарсан Мэдэгдэл"-д тусгагдсан үнэлгээ, байр суурь ач холбогдлоо хадгалсаар байгааг тэмдэглэв. Зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх, стратегийн эрсдэлийг бууруулах, стратегийн тогтвортой байдлыг хадгалахад Орос-Америкийн “Стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид цөөлөх, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээ” (New START)-ний гүйцэтгэсэн эерэг үүргийг талууд нотлов.

АНУ-ын “Алтан дээвэр” (Golden Dome) төлөвлөгөө нь ямар нэгэн хязгаарлалтгүйгээр дэлхийн хэмжээний, олон түвшинт, олон салбарт пуужингаас хамгаалах тогтолцоог цогцлоох, мөн пуужинг хөөргөхөөс өмнөх бэлтгэл шатнаас эхлээд нислэгийн бүх шат хүртэл аливаа “ижил түвшний” өрсөлдөгчийг оролцуулан бүх пуужингийн заналхийллийг сөрөн зогсохыг зорилго болгосон нь стратегийн тогтвортой байдалд үлэмж хэмжээний хохирол учруулж байна гэж хоёр тал үзэв.

Хоёр тал сансрын орон зайд аливаа төрлийн зэвсэг байршуулах, сансрын биетүүдийн эсрэг хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсвэл сансрын биетүүдийг ашиглан хүч хэрэглэх, тусгайлсан зарим улс орнуудын зүгээс сансрын уудмыг зэвсэгт сөргөлдөөнд ашиглах гэсэн оролдлого, мөн цэргийн жанжлал тогтоохыг зорилго болгосон, сансрын орон зайг “байлдааны талбар” хэмээн тодорхойлсон бодлого боловсруулахыг эсэргүүцэж байна.

Хиймэл оюуны технологи нь эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн хурд болон чанарт үлэмж хэмжээний нөлөө үзүүлж буй гол хүчин зүйлсийн нэг болохыг Хятад, Орос улсууд тэмдэглэж хиймэл оюуныг сайн сайхны төлөө болон нийтийн тусад хөгжүүлэхийг дэмжихэд бэлэн байгаа бөгөөд зарим улс орнууд өөрсдийн жанжлах байр сууриа хадгалахын тулд хиймэл оюуныг геополитикийн хэрэгсэл болгон ашиглахыг эсэргүүцнэ гэсэн байна. Талууд хиймэл оюун ухааны салбар дахь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ухаалаг хөгжлийн үр шимийг хүртээх, мөн хиймэл оюун ухаантай холбоотой гарч болзошгүй эрсдэл, сорилтуудыг шийдвэрлэхийг дэмжинэ. Оросын тал Хятад улсаас Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллагыг байгуулах тухай гаргасан санаачилгыг таатай хүлээн авч байна.

Талууд Дэлхийн худалдааны байгууллагаар (ДХБ) төвлөрүүлсэн, дүрэмд суурилсан олон талт худалдааны тогтолцоог баттай дэмжих бөгөөд нэг талын хориг болон худалдааны протекционист арга хэмжээнүүдийг хамтран эсэргүүцэхээ мэдэгдсэн юм.

ШХАБ-ын Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколыг бэлтгэхэд бэлэн байна. Нээлттэй байх зарчим нь ШХАБ-ын тулгын чулуу мөн гэдгийг Хятад, Орос улсууд онцолж, тус байгууллагын Дүрмийн зорилго, зорилт, үндсэн зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг, мөн харилцан итгэлцэл, харилцан ашигтай байх, эрх тэгш байдал, зөвшилцөл, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрмэлзэх “Шанхайн үзэл санаа”-г баримталдаг улс орнуудыг ШХАБ-д үргэлжлүүлэн элсүүлэхийг дэмжлээ. Мөн холбогдох нийт улс орнууд болон олон улсын байгууллагуудтай, үүний дотор “ШХАБ+” бүтцийн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин нотлов.

Төрийн албан тушаалтнууд гадаад улсын эрүүгийн харьяаллаас халдашгүй дархан байх (иммунитеттэй байх) явдал нь олон улсын харилцааны тогтвортой үйл ажиллагааны чухал баталгаа мөн гэдгийг талууд дахин нотоллоо. Төрийн албан тушаалтнуудын халдашгүй дархан байдлын талаарх олон улсын эрх зүйн дүрмийг зөрчих нь улс орнуудын бүрэн эрхт тэгш байдлын зарчимтай нийцэхгүй юм. Төрийн болон Засгийн газрын тэргүүнүүд, гадаад хэргийн сайд нар зэрэг улсын өндөр албан тушаалтнууд хувь хүний үүднээс үнэмлэхүй халдашгүй дархан эрх (ratione personae) эдлэх бөгөөд улс орноо төлөөлж буй эсвэл улсын чиг үүргийг хэрэгжүүлж буй төрийн албан тушаалтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын үүднээс халдашгүй дархан эрх (ratione materiae) эдэлнэ гэдгийг хоёр тал онцлов. Олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийг зөрчиж, төрийн тэргүүн зэрэг халдашгүй дархан эрх эдлэгч гадаад улсын төрийн албан тушаалтнуудын эсрэг баривчлах, шүүх зэрэг хууль бус үйлдэл гаргах нь байж боломгүй зүйл хэмээн хамтран мэдэгдсэн байна.

II.

“Олон туйлт дэлхий ертөнц ба олон улсын шинэ дэг журмыг цогцлоон байгуулах тухай Хамтарсан Тунхаглал”-д Дэлхий дахины харилцан хамаарал, харилцан шүтэлцээ хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй түвшинд хүрснийг тэмдэглэж, XXI зууны олон улсын харилцааны тогтолцоо нь гүн гүнзгий өөрчлөлтийг туулж, олон төвт (полицентрик) урт хугацааны төлөв байдал болон шинэ төрлийн олон улсын харилцаа үүсэн бий болох зүг рүү хувьсан өөрчлөгдөж байна гэж ОХУ, БНХАУ хоёр үзжээ.

Нөгөө талаас, дэлхийн нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж байна. Нэг талыг барьсан хүч хэрэглэх хандлага, жанжлах үзэл болон блокоор талцах сөргөлдөөн зэрэг неоколоничлолын сөрөг чиг хандлагууд газар авч байна. Олон улсын эрх зүйн болон олон улсын харилцааны үндсэн, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээнүүд тогтмол зөрчигдөж, улс орнууд үйл ажиллагаагаа уялдуулах, дэлхийн засаглалын институциудын хүрээнд зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхэд улам бүр хүндрэлтэй болж байгаа бөгөөд тэдгээр институциудын ихэнх нь үр дүнтэй байдлаа алдаж байна. Дэлхийн энх тайван, хөгжлийн хөтөлбөрүүд шинэ эрсдэл, сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг бутран сарних, “ширингэн ойн хууль” (хүчтэй нь хүчгүйгээ барих засаглал) руу эргэн орох аюул нүүрлээд байна гэж онцлон тэмдэглэв.

Дэлхий ертөнцөд хөгжлийн түгээмэл ганц зам гэж үгүй бөгөөд “нэгдүгээр зэрэглэл”-ийн улс орон эсвэл ард түмэн гэж байхгүй. Олон янз, ээдрээтэй дэлхий дээрх улс орнуудын хоорондын байгалийн ялгаа нь тэдний хооронд эрх тэгш, хүндэтгэлтэй, харилцан ашигтай харилцаа хөгжүүлэхэд саад тотгор болох ёсгүй.

Бүрэн эрхт улс бүрийн сонгосон зам, хөгжлийн загварыг хүндэтгэх нь нэн чухал бөгөөд олон улсын улс төрийн харилцааг ардчилсан болгох, илүү нээлттэй дэлхийн эдийн засгийг цогцлоох нь нийт улс орнуудын язгуур ашиг сонирхолд нийцнэ. Нийтлэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэг талыг барьсан хандлага гаргах, жанжлах үзэл болон албадлагын бодлогын аливаа хэлбэрүүд байж боломгүй зүйл юм.

Хүн төрөлхтөнд тулгарч буй нийтлэг эрсдэл, сорилтууд нэмэгдэж буй энэ үед илүү нягтарсан олон улсын хамтын нийгэмлэг үүсэн бий болж байгаа нь нэг улсын аюулгүй байдлыг нөгөө улсын аюулгүй байдлын зардлаар хангаж болохгүй гэсэн үг юм. Бүх бүрэн эрхт улс орнууд аюулгүй байдлаа хангуулах адил тэгш эрхтэй. Нийт улс орнуудын аюулгүй байдлын зүй ёсны түгшүүрт зохих анхаарал хандуулах, аюулгүй байдлын асуудлаарх хамтын ажиллагаанд төвлөрөх, блокоор талцах сөргөлдөөн болон "тэг нийлбэртэй тоглоом" (нэг нь хожиж, нөгөө нь хоосон хоцрох) стратегийг үгүйсгэх ёстой. Мөн цэргийн эвслүүдийг өргөжүүлэх, хайбрид болон прокси (төлөөний) дайн хийх явдлыг эсэргүүцэж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын шинэчлэгдсэн, тэнцвэртэй, үр ашигтай, тогтвортой бүтцийг бий болгохыг дэмжих нь зүйтэй. Санал зөрөлдөөн, маргааныг зөрчил мөргөлдөөний үндсэн шалтгааныг нь арилгах замаар тайван замаар шийдвэрлэх ёстой. Бүрэн эрхт улс орнуудыг төвийг сахих байр сууринаасаа татгалзахыг албадах нь байж боломгүй үйлдэл мөн гэжээ

Дэлхий дахинд жанжлах үзэл байж боломгүй зүйл бөгөөд үүнийг хориглох ёстой. Аль ч улс эсвэл улс орнуудын бүлэг олон улсын хэргийг хяналтдаа байлгах, бусдын хувь заяаг тулган заах, эсвэл хөгжлийн боломжуудыг ганцаар монополичлох ёсгүй хэмээн хоёр тал хамтран тунхаглав.

III.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины 2026 оны тавдугаар сард Бээжинд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Манжуур–Өвөрбайкалийн (Забайкальск) хилийн боомтын хил дамнасан төмөр замын хоёр дахь шугамыг хамтран барих албан ёсны хэлэлцээрт Оросын Тээврийн сайд Андрей Никитин болон Хятадын Төмөр замын улсын газрын дарга Сун Сюдэ нар гарын үсэг зурав.

Энэхүү төсөл нь Орос, Хятадын худалдааны ложистикийн гацааг арилгах стратегийн чухал ач холбогдолтой юм.

Төмөр замын боомтын хил дамнасан 12 км орчим хэсэгт Хятадын стандартын 1435 мм-ийн царигтай хоёр дахь шугам замыг нэмж барихаар тохиролцов.

Манжуур–Өвөрбайгалийн төмөр замын холболтын нэгдэх шугам нь Оросын стандартын 1520 мм-ийн өргөн царигтай төмөр зам юм.

Энэхүү анхны шугамаар Хятадын талаас очсон ачааг Оросын Өвөрбайгалийн боомт дээр, эсвэл Оросоос ирсэн ачааг Хятадын Манжуур боомт дээр заавал тусгай төхөөрөмжөөр шилжүүлэн ачих эсвэл вагон тус бүрийн дугуйг (тэргэнцрийг) сольдог байжээ. Саяхан баталсан шинэ төслөөр баригдах хоёр дахь шугам нь Хятадын стандартын 1435 мм-ийн нарийн царигтай төмөр зам бөгөөд үүнийг Оросын Өвөрбайгалийн боомт руу 12 км сунгаж оруулж байгаа явдал ажээ. Чингэснээр нэгдэх шугамаар буюу өргөн царигаар Оросын галт тэрэгнүүд Хятадын Манжуур боомт руу шууд нэвтэрнэ. Хоёр дахь шугамаар буюу нарийн царигаар Хятадын галт тэрэгнүүд ачаагаа шилжүүлэн ачихгүйгээр Оросын Өвөрбайгалийн боомт руу шууд нэвтрэх боломж бүрдэж байна.

Дүгнэвэл нэгдэх шугам нь Оросын өргөн цариг, харин саяны яригдсан хоёр дахь шугам нь Хятадын нарийн царигийг хилийн эсрэг тал руу нь сунгаж буй явдал юм.

Манжуур–Өвөрбайгаль нь хоёр улсын хоорондын хамгийн том төмөр замын зангилаа боловч Оросын өргөн цариг (1520 мм) болон Хятадын стандарт царигийн (1435 мм) зөрүүгээс шалтгаалж ачааг заавал шилжүүлэн ачих шаардлага гардаг нь тээвэрлэлтийн хурдыг маш их сааруулдаг. Хоёр дахь зам баригдсанаар чингэлэг тээврийн галт тэрэгнүүд хоёр чиглэлд нэгэн зэрэг саадгүй зорчих боломж бүрдэхээр болов.

Уг шинэ шугам ашиглалтад орсноор 2030 он гэхэд тус боомтын ачаа тээвэрлэх хүчин чадал жилд 11 сая тонноор нэмэгдэж, нийт нэвтрүүлэх хэмжээ 39 сая тоннд хүрэх тооцоо гарч байгаа ажээ.

Шинэчлэлийн үр дүнд өдөр бүр нэмэлтээр бараг 50 хос ачааны галт тэргийг солилцох боломжтой болох ажгуу.

Орос улс Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас худалдааны урсгалаа Хятад руу бүрэн чиглүүлсэн бөгөөд 2025 оны байдлаар хоёр орны төмөр замын худалдаа 187 сая тоннд хүрч, урьд өмнөхөөсөө 2 дахин өссөн байна. Иймд хуурай газрын суурь бүтцийг яаралтай тэлэх шаардлага гарч байгаа ажээ.

Суэцийн суваг, Улаан тэнгис болон Персийн булан дахь цэргийн мөргөлдөөнөөс шалтгаалж далайн тээврийн зардал өссөн тул Хятадаас Орос, Беларусаар дамжин Европ руу хүрэх хуурай газрын транзит тээврийн эрэлт 40 хувиар өсөөд байгаа юм. Манжуурын боомт нь энэхүү Бээжин–Москва–Европын төмөр замын гол зангилаа тул ийнхүү яаралтай өргөтгөхөөр шийджээ.

В.Путиний Бээжинд хийсэн айлчлалын үеэр баталсан Манжуур–Өвөрбайкалийн төмөр замын өргөтгөл нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрдөг Төв коридор буюу Наушки–Сүхбаатар–Улаанбаатар–Замын-Үүдийн тээврийн урсгалд болон Монгол Улсын транзит тээврийн өрсөлдөх чадварт шууд нөлөө үзүүлэхээр байна.

Энэхүү геополитикийн болон эдийн засгийн нөлөөллийг дараах үндсэн чиглэлээр авч үзэж болохоор байна. Сүүлийн жилүүдэд Орос–Хятадын худалдааны эргэлт эрс өсөж, Улаанбаатар төмөр замын (УБТЗ) тээвэрлэсэн нийт ачаа түүхэндээ хамгийн дээд түвшинд буюу 33.4 сая тоннд хүрээд байна. Үүний 5.3 сая тонн нь цэвэр транзит ачаа юм. Монголын Төв коридор одоо хүчин чадлынхаа дээд цэгт тулж, Орос болон Хятадын талаас ирэх транзит чингэлгийн цувааг цаг хугацаанд нь нэвтрүүлж амжихгүй гацаа үүсэх болсон билээ. Манжуурын боомт хүчин чадлаа 11 сая тонноор нэмэгдүүлснээр Монголын замын хэт их ачааллыг хуваалцаж, УБТЗ-д өөрийн үндэсний экспорт, импортын ачаагаа (нүүрс, зэс, барилгын материал гэх мэт) илүү шуурхай тээвэрлэх орон зайг гаргаж өгөх юм.

Монголын нутгаар дайрах Төв коридор нь Бээжингээс Москва хүрэх хамгийн дөт хуурай газрын зам (Манжуураар тойрохоос 1000 орчим км богино) гэдгээрээ олон улсад өрсөлддөг.

Гэвч Манжуур–Өвөрбайгалийн боомт дээр Хятадын нарийн царигийг (1435 мм) Оросын тал руу 12 км сунгаж, хос царигтай, хоёр шугамтай болгосноор тэнд ачаа шилжүүлэн ачих хугацаа эрс багасна. Хэрэв Манжуур урт замаар явсан ч Монголоос хурдан гаалийн бүрдүүлэлт хийж, ачаагаа гацаагүй нэвтрүүлж эхэлбэл, Ази–Европыг холбосон чингэлэг тээврийн томоохон компаниуд Монголыг алгасаж, Манжуурын замыг сонгох эрсдэл бодитой үүсэх тодорхой эрсдэл үүсэж магадгүй юм.

2016 онд гурван улсын Төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталж, үүний гол цөм нь Төв коридорын төмөр замыг цахилгаанжуулах, хос замтай болгох тухай заасан байдаг. Гэвч санхүүжилт болон менежмент, хүнд суртал, идэвх чармайлтгүй байдлаас болоод Монголын төсөл удаашралтай байгаа юм.

Хятад, Орос хоёр Монголыг хүлээлгүйгээр Манжуурын боомтоо яаралтай өргөтгөж байгаа нь Монгол Улсад “Төв коридорынхоо ТЭЗҮ-г яаралтай эцэслэн, шинэчлэлээ хурдан хийх”-ийг шаардсан дам утгатай дохио гэж ойлгож болохоор байна. Хэрэв Монгол Улс Замын-Үүд, Сүхбаатар боомтоо хурдан цахимжуулж, хос замын бүтээн байгуулалтаа эхлүүлэхгүй бол транзит тээврийн асар том ашгаасаа хуваалцахад хүрнэ.

Монгол Улс Чойбалсан–Хөөт–Бичигт чиглэлийн Зүүн бүсийн төмөр замын төслийг (нарийн царигтай байхаар) урагшлуулахаар хэлэлцэж байгаа билээ. Энэ зам нь Хятадын Зүүн Хойд мужууд болон Манжууртай хил залгаа бүс рүү гардаг. Манжуурын боомт улам хүчирхэгжиж, Орос-Хятадын худалдааны зангилаа болох тусам Монголын Зүүн бүсийн боомтуудаар (ялангуяа Баянхошуу, Бичигт) Хятадын талаас ирэх эрэлт хэрэгцээ тогтвортой өсөх давуу талтай.

Манжуурын төмөр замын өргөтгөл нь Монголын Төв коридорын хэт их ачааллын гацааг намжаах сайн талтай ч, урт хугацаандаа Монгол Улсыг суурь бүтцийн шинэчлэлээ маш хурдан хийхийг шаардсан геополитикийн том шахалт болж байна.

2026 оны эхний улирлын байдлаар Орос, Хятадын худалдаа маш өвөрмөц бүтэцтэйгээр, шинэ сувгуудыг ашиглан эргэн өсөж байна.

2026 оны Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргасан албан ёсны статистикаар Орос, Хятадын худалдаа нь “түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүнээр солих” үндсэн тэнцвэрт суурилж байна. Хятадаас Орос руу хийсэн экспортын хувьд Оросын зах зээл дээрх Хятад автомашины эрэлт дээд цэгтээ хүрч, зөвхөн 2026 оны гуравдугаар сард гэхэд Хятад улс Орос руу 1.11 тэрбум ам.долларын автомашин экспортолжээ.

Хятад улс визний шаардлагыг хөнгөвчилсөнтэй холбоотойгоор Оросын “shuttle traders” буюу ганзагын наймаачдын зөөдөг бага үнийн дүнтэй хувийн хэрэглээний бараа, хувцас, цахилгаан хэрэгсэл огцом өсөж зөвхөн оны эхний гурван сард 707 сая ам.доллар, ухаалаг утас болон компьютерын нийлүүлэлт өндөр хэвээр буюу 261 сая ам.доллароор хэмжигдэж байна.

Оросоос Хятад руу хийсэн экспортын хувьд Хятадын импортын 43 хувийг Оросын түлш, эрчим хүч эзэлж байна. Сарын дүнгээр түүхий тос 5.32 тэрбум ам.доллар, дамжуулах хоолойн хий 1.01 тэрбум ам.долларт тус тус хүрчээ.

Оросын далайн гаралтай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын хэрэглэгчдийн дунд маш том тренд болж, худалдааг төрөлжүүлэх гол хөдөлгүүр болж байгаа ажээ.

Өрнөдийн хоёрдогч хориг арга хэмжээнээс (secondary sanctions) зайлсхийхийн тулд хоёр улс санхүүгийн системээ бүрэн тусгаарлах шийдэлд хүрч Орос, Хятадын хоорондын худалдааны төлбөр тооцооны 95 гаруй хувь нь хоёр талын үндэсний мөнгөн тэмдэгтээр, ялангуяа юаниар хийгдэж, цаашид де-долларжуулалтыг бүрэн хэрэгжүүлж, хоёр улс худалдааны тооцоогоо 100 хувь рубль болон юаниар гүйцэтгэх, АНУ-ын доллароос бүрмөсөн татгалзах урт хугацааны 2030 он хүртэлх төлөвлөгөөгөө урагшлуулахаар тохиролцов.

Хятадын гадаад худалдааны газар зүйн бүтэц сүүлийн жилүүдэд хурдтай өөрчлөгдөж байна. АНУ болон ЕХ-ны зах зээлээс хамааралтай байдлаа бууруулахын тулд Хятад улс AСЕАН болон “Бүс ба Зам” санаачилгын түншүүд рүү экспортоо хүчтэй тэлж эхэлсэн. Жишээ нь, 2025 онд Хятадын хамгийн том худалдааны түншээр AСЕАН тодорч, тэдгээрийн дундах худалдаа анх удаа 1.02 их наяд ам.долларыг давж байна.

Талууд эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэдгээ дахин нотолсон ч Монголоор дамжих “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн барилгын тодорхой хугацаа, үе шат, үнийн эцсийн тохиролцоог энэ баримт бичигт эцэслэн зааж чадаагүй байна.

Орос, Хятадын иргэдийн бүлгээрээ визгүй зорчих хөнгөлөлтийн хугацааг 2027 оны эцэс хүртэл сунгахаар тохиролцов.

Дээд түвшний уулзалтын үеэр 2026-2027 оныг “Орос-Хятадын боловсролын жил” болгон зарлаж, академик болон залуучуудын солилцоог өргөжүүлэхээр болов.

Эцэст нь В.Путиний энэхүү айлчлал нь Д.Трампын Бээжинд хийсэн айлчлалтай харьцуулахад илүү бодит гэрээ хэлэлцээртэй, Хамтарсан Мэдэгдэл, Хамтарсан Тунхаглалтай, стратегийн болон эдийн засгийн хувьд гүнзгий агуулгатай болсон гэж Reuters болон Al Jazeera зэрэг олон улсын хэвлэлүүд онцолсон бол америк, азийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ОХУ эдийн засгийн хувьд Хятадаас улам бүр хамааралтай болж буйгаа яруу тод харуулсан үйл явдал болж, харин Хятад улс өөрийгөө Өрнөдийн орнууд болон ОХУ-ын аль алинтай нь тэнцвэртэй харилцаж чадах дэлхийн “төвийг сахисан их гүрэн гэдгээ батлан харуулав гэсэн байна.

А.Бямбажаргал: “Манайх машинтай болчихлоо” гэж хэлэх мөч мартагдашгүй байсан
Сайн байна уу. Намайг А.Бямбажаргал гэдэг. Би багш мэргэжилтэй, одоо хятад хэлний сургалтын төвд ажилладаг. Манайх 8 жилийн өмнө Улаанбаатар хотод нүүж ирснээс хойш Юнивишнийн хэрэглэгч болсон.

Манай гэр бүлийн хувьд Юнивишнээр кино үзэх нь гэр бүлийн жижиг уламжлал болсон гэж хэлж болно. Хоёр хүүхэд маань баасан болон бямба гарагт ээлжлэн дуртай киногоо сонгодог. Ажил, хичээлдээ явж ирээд Юнивишнийн “Хүүхдийн багц”-аас хүүхдүүдээрээ кино сонгуулж, хамтдаа үзэх мөч бидэнд их үнэ цэнтэй байдаг. Кино контентын сонголт ихтэйгээс гадна ашиглахад ойлгомжтой, хялбар байдаг нь манай гэр бүлд их таалагддаг.

“Та бэлгийн эзэн боллоо” гэсэн мессеж аваад ямар бэлгийн эзэн болсноо мэдээгүй. Орой завтай болоод 23 цагийн үед шууд дамжуулалтыг ухрааж үзтэл супер бэлэг болох RAV4 автомашины эзэн болсон байсан. Эхэндээ итгэж өгөхгүй, хоёр гурван удаа давтаж үзээд гэрийнхэндээ хэлсэн. Орой болоод гэрийнхэн маань унтах гэж байхад “Манайх машинтай болчихлоо” гэж хэлсэн мөч үнэхээр мартагдашгүй. Тэгээд гэр бүлээрээ шууд дамжуулалтаа үзээд, гэрээний дугаараа олон удаа тулгаж шалгасан. Аав, ээж болон ойр дотнын хүмүүстээ тэр даруй мэдэгдсэн. Аав маань мэдээд Сүхбаатар аймгаас шөнөжин явж ирсэн.

Дөнгөж сая шинэ машинаа гардаж аваад сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Хүүхдүүдийнхээ сонголтоор кино үзээд хамгийн сүүлийн үеийн цоо шинэ RAV4 автомашины эзэн болж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Юнивишнийн “Хаврын цэс” урамшуулалт хөтөлбөр манай гэр бүл болон миний хувьд маш том урам зориг өгсөн үйл явдал байлаа. Сандарсан, догдолсон бас баярласан гээд маш олон мэдрэмж давхацсан өдөр байна. Машинаа унаад хамгийн түрүүнд гэр бүлээ суулгаад, хамтдаа амттай хоол идэхээр явна гэж бодож байна.

“Хаврын цэс” урамшуулалт хөтөлбөрөөр олон хүн төрөл бүрийн бэлгийн эзэн болжээ. Бэлгийн эзэн болсон бүх хүмүүстээ баяр хүргэе. Мөн манай гэр бүлд ийм сайхан баярт мөчийг бэлэглэсэн Юнивишн компанид чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлмээр байна.

2024 болон 2025 онд Юнивишнийн RAV4 автомашинтай урамшууллын хүрээнд хоёр хэрэглэгч шинэ хүлгийн жолоо атгаж байжээ. 2026 оны “Хаврын цэс” урамшуулалт хөтөлбөрийн супер бэлэг болох RAV4 автомашины түлхүүрийг ийнхүү А.Бямбажаргал гардан авлаа. Гурван үе шаттай үргэлжилсэн тус урамшууллын хүрээнд нийт 19 хэрэглэгч үнэ цэн бүхий бэлгийн эзэн болжээ.

Гэр бүлээрээ кино үзэх энгийн нэгэн мөч А.Бямбажаргалын гэр бүлд шинэ автомашин, шинэ дурсамж, шинэ аяллын эхлэл болон үргэлжилж байна.

Поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй гэрлэжээ
Британийн поп од Дуа Липа жүжигчин Каллум Тернертэй өнгөрсөн Ням гарагт Лондон хотод хуримлажээ.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дотноссон хос хоёр Лондон хотын Олд Мэрилбоун хотын захиргааны байранд гэрлэлтээ бүртгүүлсэн юм байна.

Хуримын даруухан ёслол тэдний гэр бүл, найз нөхдийн цомхон хүрээнд зохион байгуулагджээ.

Дуа Липа өнгөрсөн онд Тернертэй сүй тавьснаа анх British Vogue сэтгүүлд мэдээлж байсан юм.

“Энэ бол маш их сэтгэл хөдөлгөм үйл явдал. Хамтдаа хөгширч, амьдралыг туулж, үүрд сайн найзууд байх шийдвэр бол үнэхээр онцгой мэдрэмж юм” гэж тэр тухайн үед ярьж байжээ.

Липа, Тернер нар энэ долоо хоногийн сүүлээр Сицили аралд гурван өдөр үргэлжлэх найр наадам зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Одоо 30 настай Дуа Липа бол дэлхийн хамгийн том поп оддын нэг юм. 36 настай Тернер “Fantastic Beasts” кинонд тоглосон дүрээрээ олон улсад анх алдаршсан жүжигчин бөгөөд дараагийн Жэймс Бонд болох хамгийн өндөр магадлалтай хүмүүсийн нэгд тооцогдож байгаа.

Тэдний гэрлэлтээ бүртгүүлсэн Олд Мэрилбоун бол олны танил, алдартнуудын гэр бүлийг баталдгаараа танигдсан газар юм. 1969 онд Пол Маккартни, Линда Ийстман нар энд гэрлэж байсан бол 2011 онд Маккартни дараагийн гэргий Нэнси Шевелтэй бас энд гэрлэж байжээ.

Энд бас 1981 онд Битлзийн өөр нэг гишүүн Ринго Стар гэргий Барбаратайгаа гэрлэж, 1996 онд алдартай жүжигчид болох Антонио Бандерас, Мелани Гриффит нар гэрлэж байсан юм.

Эх сурвалж: BBC

Өчигдөр өдөр төвийн аймгуудын нутгаар 1-10 градусаар сэрүүсжээ
Өчигдөр өдөр төвийн аймгуудын нутгаар 1-10 градусаар сэрүүссэн талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Өнөөдөр Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

ЦУОШГ

Ирэх тав хоногт:

Зургаадугаар сарын 5-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч 6-наас ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа юм байна.

Хур тунадас:

02-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр,

03, 04, 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

06, 07, 08-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

05-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан,

говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус,

бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.

06-наас ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 05, 06-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: 05-ныг хүртэл сэрүүхэн шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 06-наас бага зэрэг дулаарна.

Nvidia компани Windows зөөврийн компьютерт зориулсан шинэ чип танилцуулснаар хувь хэрэглэгчийн зах зээлд хөл тавилаа
Nvidia компани Даваа гарагт Windows үйлдлийн системтэй зөөврийн компьютерт зориулсан шинэ чипийг танилцуулснаар хиймэл оюуны эрин үед хувь хэрэглэгчийн зах зээлд өрсөлдөх зорилготой байгаагаа харуулжээ.

АНУ-ын технологийн аварга компанийн энэ алхам Apple, Intel, AMD зэрэг компаниудын ноёлдог персонал компьютерын зах зээлд өрсөлдөөн үүсгэж болох ч өрсөлдөгчдөөсөө үнэ өртөг өндөр байх магадлалтай байна.

Дэлхийн хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани болоод буй Nvidia одоо хиймэл оюуны технологийн компаниудад график процессор нийлүүлэх замаар их ашиг олдог юм.

“Microsoft болон Nvidia компаниуд компьютерыг дахин зохион бүтээх гэж байна. Энэ бол цоо шинэ компьютер байх болно” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуан өчигдөр Тайваньд болж буй Computex технологийн томоохон үзэсгэлэн худалдааны үеэр RTX Sparc чипийг танилцуулахдаа хэлжээ.

“Хэрвээ та дижитал биологи ажиллуулахыг хүсэж байвал асуудалгүй. Хэрвээ та газар хөдлөлтийг тооцоолох гэж байвал асуудалгүй. Та астрофизикийг сонирхож байвал асуудалгүй. Microsoft болон Nvidia компаниуд бүх зүйлийг нягт нямбай, оновчтой болгосноор энэ компьютер дэлхий ертөнцийг бүтээсэн бүх зүйлсийг, бас өнөөдрийн агентуудыг ажиллуулдаг байх юм” гэж тэр цааш нь хэлсэн байна.

Анх видео тоглоомын графикийг өндөр хурдтай харуулах зориулалттай GPU чип үйлдвэрлэдэг байсан Nvidia өнөөдөр хиймэл оюуны технологийн гол хөдөлгүүр болоод байгаа.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ $5 их наядыг давсан нь Япон, Энэтхэг зэрэг улсуудын дотоодын нийт бүтээгдэхүүнээс ч өндөр байна.

“Nvidia персонал компьютерын уламжлалт хангамжийн сүлжээг эвдэж, эхлэлээс төгсгөл хүртэл техникийн монополийг бий болгох зорилготой байна” гэж Carthage Capital хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулагч Стивен Ву өчигдрийн танилцуулгын дараа дүгнэжээ.

“Intel, AMD хоёр эхний хохирогчид болох байх” гэж тэр хэлсэн байна.

Женсен Хуан танилцуулгынхаа үеэр “Энэ бол сүүлийн 40 жилийн хугацаанд гарсан анхны бүрэн шинэчлэгдсэн, дахин зохион бүтээгдсэн компьютерын шугам юм. Энэ нь гар утсыг одоогийн ухаалаг утас болгосонтой адил том дэвшил гэдэгт эргэлзэх зүйл алга” гэж хэлжээ.

Эх сурвалж: AFP

Монголын улс төрд юу болж байна вэ?: “Доголон нугас”, поп сөрөг хүчин, залхсан ард түмэн
Жилийн дотор гурван Ерөнхий сайдын нүүр үзсэн ч Монголын улс төрийн системд ямар ч өөрчлөлт гараагүй байна. Байгалийн баялгаас хэт хараат эдийн засагтай улсын элитүүд хэн баялгаа хянаж, хэн нь зарж, хэн нь мөнгийг нь эргэлдүүлэх вэ гэсэн тэмцэлд төвлөрч түүнийгээ тойрсон улс төр хийж, бусад салбар, бусад асуудлаа анхаардаггүй, сонирхдоггүй жамтай. Ард түмэн ч яаж баялгаас хүртэх вэ, хэн бидэнд илүүг хүртээх вэ гэсэн асуудлыг тойрсон улс төрд ач холбогдол өгдөг. Харамсалтай нь хүн амын олонх нь уул уурхай бус худалдаа үйлчилгээний салбараас хоолоо олдог учир тэдний амьдрал, баялгийн бус эдийн засгаа сайжруулахын тулд урт хугацааны реформын шинжтэй бодлогууд тогтвортой явуулж үр дүнгээ гаргах ёстой байдаг. Баялаг тойрсон популизм системд ийм урт хугацааны реформ, бодлого хэрэгжүүлэх боломж олгодоггүй. Гэхдээ ардчилсан инститүцүүд нь хүчтэй, иргэний нийгэм нь идэвхтэй байвал эдгээр элитүүдийг хэмжээ хязгаарт нь байлгаж, тэдний анхаарлыг нь хэрэгтэй асуудлууд руу хүчээр чиглүүлж явж байдаг. Харин системийг ингэж хязгаарлах, чиглүүлэх хүч сул байвал аажимдаа энэ систем авторитари дэглэм рүү гулсдаг нь улс төр судлалын шинжлэх ухааны нэг хууль. Харин манай улс төрд сүүлийн үед болж буй үйл явдлуудыг харахад улс төрийн систем маань гурван хүчин зүйлээс хамаарч цаашдаа яах вэ гэдэг нь тодорхой болохоор байна.

Доголон нугасны домог

Олон улсад бүрэн эрх нь дуусаж буй, дахин сонгогдохгүй ерөнхийлөгчийг “доголон нугас” гэдэг. Уул нь үүгээрээ эрх мэдэл нь холдож, хүч нь буурч, бяр нь шавхагдаж буй хүнийг илэрхийлдэг ч дэлхийн улс төрийн түүхэнд ихэнхдээ эсрэг нөхцөл байдалтай болсон нь олон.

Дахин сонгогдохын тулд ард түмэнд таалагдах хэрэггүй болсон ерөнхийлөгч нар ихэнхдээ сүүлийн жилдээ хамгийн зоригтой томилгоо, шийдвэрүүдээ гаргадаг. Албан тушаалаа өгөх нь тодорхой ч тэр хүний нөлөө, холбоо хэлхээ, томилсон хүмүүс, фракц нь үлддэг. Тиймээс тэд ихэнхдээ гол инститүц дээр өөрийн хүмүүсээ томилж, ажлаасаа буугаад тэр хүмүүсээрээ дамжуулж эрх мэдлээ хадгалах, бэхжүүлэх, хэрэгжүүлэх оролдлогууд хийдэг. Дэлхийд ийм кейсүүд зөндөө. Үүнд хууль бус зүйл байхгүй, улс төрд байдаг л зүйл. Тухайн хүн үүнээс болж улс төрийн капиталаа алдах эрсдэл байдаг ч ихэнх улс төрчид энэ эрсдэл нь эрх мэдлээ бүрэн алдах эрсдэлээс хамаагүй бага гэж үздэг.

2025 онд олон нийтийн дургүйцлийг манлайлж улс төрийн капиталаа нэмж, нам доторх байр сууриа бэхжүүлж чадсан манай ерөнхийлөгч өөрийн хүмүүсээ томилсоор байна. Үзэл санаа бус лидер төвтэй нам нь даргаа хөөж явуулаад “succession vacuum” буюу залгамжлагч лидерийн дутагдалд орсон байсан ч Учралыг залгамжлагч гэж хүлээн зөвшөөрүүлж чадлаа. 2027 онд ерөнхийлөгч өөрөө намдаа эргэн ирэх үү, Учрал тэр үед зайгаа тавьж өгөх үү гэдэг асуулт үлдэж байна. Франкенштейний проблем буюу бий болгосон хүн нь эргээд өөрөөс нь хамааралгүй, бүр эсрэг болох тохиолдол ч түүхэнд олон бий. Гэвч одоохондоо тэрээр хоёр хуваагдсан намыг 2027 он хүртэл задалчихгүй барьж явах хүндхэн үүрэг хүлээж байна.

Оролцоо нь ялалтын баталгаа болдоггүй. Гэхдээ оролцоогүй байдал нь ялагдлыг баталгаажуулдаг

Хамгийн санаа зовоож байгаа асуудал бол ингэж хуваагдсан эрх баригч нам улс орны бодлогын асуудлууд дээр төвлөрч чадахгүй, томилгоо, хэрэг, тендер ярьж хэрэлдсээр бүрэн эрхээ дуусгах, төрийн инститүцүүд түүнийг нь дагаад сулрах, реформ хийгдэхгүй явсаар эдийн засгийн нөхцөл байдал улам муудах эрсдэл байна. 2027 оны сонгууль ч бусад бүх асуудлыг хойш татах нь тодорхой. Хэрвээ сонгуульд ялагдвал хуваагдал улам эрчимжиж, ерөнхийлөгчийн хяналтаас гарсан хямрал болно. Нэг зүйл тодорхой: МАН системийг өөрчлөх оролдлого хийхгүй, хийх ч боломж гарахгүй. Франкенштейн проблем, сонгуулийн ялагдал зэрэгцвэл 2028 оны сонгууль ч тус намын хувьд хүндхэн болно.

Поп сөрөг хүчин

МАН-ын нэр хүнд унах тусам, дотроо зодолдох тусам АН-д ашигтай байгаа ч энэ боломжит цаг үеийг яаж ашиглахаас тэдний цаашдын ирээдүй хамаарна. Хамгийн амархан арга бол МАН-ын алдаа бүр дээр тоглолт хийж, попрох. Гэхдээ одоо амархан ч ирээдүйд энэ нь эргээд тэдэнд улс төрийн эрсдэл авчирна. Систем буруу гэхээсээ, МАН буруу, хүмүүс буруу, асуудлыг хүн, нам солих байдлаар шийдэхийг санал болгох нь иргэдэд худал найдвар, төөрөгдөл бий болгохоос асуудлыг алга болгохгүй. Системийг засах урт хугацааны, сайтар боловсруулсан хөтөлбөргүйгээр дан популизмаар ялалтад хүрвэл тун удалгүй хүмүүсийн өндөр хүлээлтэд хүрч чадалгүй, дараагийн хямралд татагдан орно. Үүнээс сэргийлэхийн тулд одооноос бодлого, хөтөлбөрүүдийг боловсруулж эхлэх хэрэгтэй. Ингэхийн тулд АН анти-МАН нам байхаа болих ёстой. Зөвхөн МАН-ын алдаанд төвлөрч, МАН-ыг ялахад чиглэж явбал улс орны хөгжлийн зураглалаа олж харж чадахгүй байсаар сонгуульд хоосон популизмтай л орно.

Сонгуульд ялах нь засгийн эрхийг авна гэсэн үг биш. Засгийн эрхэнд гарах нь системийг өөрчилнө гэсэн үг бүр ч биш. Монголын улс төрийн намуудын санхүүжилтийн бодит байдлыг харвал бидний мэдэх хэдэн томоохон бизнесийн бүлэг ялагч хэн болохоос үл хамааран хоёр намыг зэрэг санхүүжүүлдэг нь нууц биш. Тэд зарчимд биш, үзэл баримтлалд биш, хандлагад биш харин хожигчид хөрөнгө оруулдаг. Тиймээс АН ялалтын дараа системийг өөрчлөх бодлого хэрэгжүүлэхийг оролдвол тэр санхүүжилтийн сүлжээ нь тэднийг МАН-ын адил хязгаарлана.

Энэ бол популизмаас дутахгүй аюултай зүйл юм. Либерал шинэчлэлийн нэрийн дор томоохон бизнесүүд татвараас зайлсхийх, давуу тал олох, монополичлол тогтоох бодлогуудыг лоббидох нь гарцаагүй. Эдийн засгийн зогсонги байдалд оруулдаг нэг хүчин зүйл бол бизнесүүдийн хэт томрол, монополичлол байдаг. 1970-аад оноос америк болон их британид явагдсан либералчлал нь эдийн засгийн өсөлтийг бий болгосон ч одоо тус орнуудын тогтворгүй байдлын гол эх үүсвэр болох хэт тэгш бус байдлыг тэр үед бий болгосон. Хүн амын топ 1% хэт баяжих эхлэл тэндээс эхлэлтэй гэдэг.

Монголын ардчиллын хамгийн том эрсдэл бол авторитари дэглэм рүү чиглэсэн төрийн эргэлт биш, нэг хүний дарангуйлал биш. Хамгийн бодит эрсдэл бол ардчилал ёс төдий үлдэж, агуулга нь алдагдах явдал. Сонгууль явагдана, намууд өрсөлдөнө, хэвлэл мэдээлэл ажиллана, гэхдээ тэдгээрийн цаана хэн юуг яаж шийдэж байгааг олон нийт харахгүй, мэдэхгүй, эсвэл мэдэж болохгүй нөхцөл аажимдаа тогтоно

2010-аад оны Монголын уул уурхайн бум мөн адил замаар явсан. Эдийн засаг хурдан өссөн ч тэр өсөлт нэг давхаргад л төвлөрч, нийгмийн хуваагдлыг гүнзгийрүүлж, улс төрийн хурцадмал байдлын суурийг тавьсан. Өнөөдөр ч тэр хуваагдал арилаагүй. Дараагийн "либералчлал" нь өмнөх сургамжаа давтах аваас тэр хуваагдлыг засахгүй улам гүнзгийрүүлнэ. Харин тэр хуваагдал нь улам их популизмыг шаардах болно.

Энэ байдал нь Монголын ардчилалд тодорхой эрсдэл авчирна. Мэйнстрим буюу системийн намуудад итгэл алдарсан иргэд дахиад л гудамжны, сошиалын поп одууд руу итгэлээ өгч эхэлнэ. Инститүц, зарчим, үнэт зүйлд огт итгэдэггүй, харин үгүйсгэдэг, устгахыг хүсдэг хүмүүс засгийн эрхэнд гарвал ардчиллыг аюулд оруулдгийг сүүлийн үеийн дэлхийн улс төрөөс харж болно.

Залхсан ард түмэн

Хамгийн аюултай зүй бол энэ бүхнээс залхсан, итгэлээ бүрэн алдсан иргэд. Улс төрийн идэвх, санаачилга, оролцоо нь ямар нэгэн үр дүнд хүрэхгүй, системд ямар ч өөрчлөлт гарахгүй байгааг харах, хүмүүс солигдсон ч өөрчлөлт гарахгүй байгааг мэдрэх нь хүмүүст хүнд тусдаг. Улмаар юу ч өөрчлөгдөхгүй юм байна гэсэн итгэл үнэмшилд хүрч, ардчилалд итгэл алдардаг.

Энэ нь тэдгээр иргэдийн буруу биш. Нэг биш, хоёр удаа ч биш, удаа дараалан адил үр дүнд хүрэхийг харсан хүн "юу ч өөрчлөгдөхгүй" гэж дүгнэж буй нь тэр хүний муудаа биш, туршлагаас нь гарсан логик дүгнэлт юм. Улс төр судлалд үүнийг "оновчтой мэдлэгийн мунхаглал" гэдэг — нэг хүний оролцооны үр нөлөө хэт бага байх үед хамгийн ухаалаг шийдвэр нь огт оролцохгүй байх юм байна гэж хүн боддог.

Гэхдээ нийгмийн түвшинд энэ нь чөтгөрийн гинжин урвал бий болдог: идэвхгүй болох тусам элитийн тоглоом хялбар болдог, хялбар болох тусам үр дүн нь улам тааруу болдог, тааруу болох тусам иргэдэд идэвхгүй байх нь улам оновчтой санагддаг. Ийм тойргийг эвдэх нь ганц хүний хэрэг биш харин бидний хамтын ажиллагааны асуудал юм.

Итгэлийг алдагдуулах хамгийн нарийн механизмуудын нэг жишээ нь "хөгжлийн эсрэг" шошго юм. Туулын замын талаар асуусан иргэдэд ийм шошго нааж байсныг бид саяхан харсан. Ийм орчинд иргэд аажимдаа асуухаа болино. Асуухаа больсон иргэд бол эрх мэдлийг хязгаарлах хамгийн чухал хэрэгслээ алдсан нийгмийг бий болгодог.

Ардчилалд хамгийн халгаатай зүйл бол энэ. Ийм иргэд олон болох тусам элитүүд нийлж хулгайлах, нийлж хуйвалдах, эрх мэдлийг урвуулан ашиглахад таатай хөрс суурь бий болж байдаг.

Эцэст нь залхаж болохгүй тухай хэдэн үг

Энэ гурван хүчин зүйл — доголон нугас, поп сөрөг хүчин, залхсан ард түмэн — тус тусдаа авч үзвэл бүгд удирдах боломжтой асуудлууд. Гэхдээ эдгээр нь нэг цаг үед давхцаж байгаа нь тэдгээрийг нийлбэр утгаараа тун хэцүү, хүнд асуудал болгодог.

Монголын ардчиллын хамгийн том эрсдэл бол авторитари дэглэм рүү чиглэсэн төрийн эргэлт биш, нэг хүний дарангуйлал биш. Хамгийн бодит эрсдэл бол ардчилал ёс төдий үлдэж, агуулга нь алдагдах явдал юм. Сонгууль явагдана, намууд өрсөлдөнө, хэвлэл мэдээлэл ажиллана, гэхдээ тэдгээрийн цаана хэн юуг яаж шийдэж байгааг олон нийт харахгүй, мэдэхгүй, эсвэл мэдэж болохгүй нөхцөл аажимдаа тогтоно. Улс төр судлалд ийм байдлыг "хоосон ардчилал" гэж нэрлэдэг.

Үүнийг зогсоох хамгийн хүчтэй хүч бол хуулийн нарийн заалт биш, нэг шударга удирдагч ч биш. Энэ нь асуудаг, шаарддаг, оролцдог иргэд юм. Оролцоо нь ялалтын баталгаа болдоггүй. Гэхдээ оролцоогүй байдал нь ялагдлыг баталгаажуулдаг. Хүмүүсийн залхсан байгааг ойлгож байна. Гэхдээ залхсан байдлаас хамгийн их ашиг хүртэгч нь тухайн системийг залхаасан хүмүүс гэдгийг мартаж болохгүй.

NBA-гийн од Стеф Көрри Хятадын "Li Ning" брэндтэй урт хугацааны гэрээ байгуулснаа зарлав
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны од Стеф Көрри өнгөрсөн арваннэгдүгээр сард олон жил хамтран ажилласан "Under Armour" брэндтэй байгуулсан гэрээгээ сунгаагүй юм.

Тэр 2020 оноос өөрийн нэрийн Curry пүүзний брэндээ зах зээлд гаргаж эхэлсэн.

Тэгвэл уг брэндээ Хятадын "Li Ning"-тай хамтран ажиллах болсныг өнөөдөр зарлав. Тэрбээр тодорхой үнийн дүн зарлаагүй боловч 10 жилийн хугацаатай гэрээ байгуулснаа мэдэгдсэн байна.

Олимпын аварга гимнастикч Ли Нингийн үүсгэн байгуулсан тус брэнд өдгөө Хятадын хамгийн спортын брэнд болоод буй.

Хэдийгээр гэрээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Хятад, Америкт Curry брэндийнхээ нэрийн дэлгүүрийг байгуулахаар тохиролцсоноо зарлажээ.

"Li Ning" компани сүүлийн үед сагсан бөмбөгийн зах зээлд их хүч хаяж байгаа билээ. Тэд Дуэйн Уэйд болон Жимми Батлертай гэрээ байгуулж байв.

Харин С.Көрритэй хийсэн гэрээнийхээ талаар албан ёсны тайлбар өгсөнгүй.

Эх сурвалж: Reuters

АНУ-ын боловсролыг эх хэлээрээ: Golden Gate их сургуулийн Сэтгэл судлалын онлайн магистрын хөтөлбөр зарлагдлаа!
Edumonia Сэтгэлзүйн Төв нь АНУ-ын Сан-Франциско хотын Golden Gate University (GGU)-тэй хамтран Сэтгэл судлалын магистр (Master of Arts in Psychology - MAP) хөтөлбөртөө шинэ элсэлт авч эхэллээ.

Тус хөтөлбөр нь Монгол хэл дээр явагдах бөгөөд суралцагчид ажлаасаа хөндийрөхгүйгээр хаанаас ч онлайнаар дэлхийн хэмжээний боловсролыг суралцах боломжтой гэдгээрээ онцлог юм. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нэг жил бөгөөд элсэгчдээс IELTS/TOEFL зэрэг англи хэл болон бусад шалгалтын оноо шаардахгүй.

1901 онд байгуулагдсан 120+ жилийн түүхтэй Golden Gate University нь АНУ-ын Баруун бүсийн WASC магадлан итгэмжлэлтэй их сургууль бөгөөд бизнес, эрх зүй, санхүү, сэтгэл судлалын чиглэлээр практикт суурилсан боловсрол олгодгоороо танигдсан сургууль юм.Ажил хэргийн талбарт ч, хувийн амьдралд ч хамгийн хүчирхэг зэвсэг бол "Өөрийн болон бусдын сэтгэл зүйг ойлгох" байдаг.

Энэхүү хөтөлбөр нь англи хэлний түвшин үл харгалзан бүрэн монгол хэл дээр, ажлынхаа хажуугаар 1 жилийн хугацаанд суралцаж, дэлхийн хэмжээний диплом эзэмших ховорхон боломжийг олгож буйгаараа онцлог юм.

Яагаад заавал Golden Gate University (GGU)-ийг сонгох хэрэгтэй вэ?

Forbes Advisor: Онлайн Сэтгэл судлалын магистрын хөтөлбөрөөр #1

Улсдаа #1 зэрэглэл: Forbes болон Washington Monthly-оос ажил эрхэлж буй хүмүүст хамгийн тохиромжтой их сургуулиар шалгарсан.

100% Монгол хэл дээр: Хэлний бэрхшээлгүйгээр АНУ-ын чанартай боловсролыг гүнзгийрүүлэн эзэмшинэ.

Хугацаа 1 жил: Богино хугацаанд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн (WASC магадлан итгэмжлэгдсэн) магистрын зэрэгтэй болно.

Элсэлтийн шалгалтгүй: Англи хэлний  IELTS/TOEFL-ийн оноо болон элсэлтийн стандарт шалгалтын оноо шаардахгүй. Элсэхийн тулд эсвэл мэргэжлийн шалгалт өгөх шаардлагагүй. Таны өмнөх боловсролын зэрэг болон хөгжих чин эрмэлзлийг голлон үнэлнэ.

Уян хатан сургалт: Ажилтайгаа төгс хослуулан, хүссэн цагтаа онлайнаар суралцана. Хичээл нь мультимедиа болон шууд асуулт хариулт хосолсон хэлбэрээр явагддаг бөгөөд долоо хоногийн даалгавраа уян хатан төлөвлөх боломжтой. Бичлэгийг давтан үзэх эрх нээлттэй.

Оюутны давуу талууд

Оюутны цахим хаяг ба ID: Сургуулийн домэйн бүхий и-мэйл хаяг авах бөгөөд олон улсын оюутны хөнгөлөлтүүдийг эдлэх эрхтэй.

Онлайн номын сан: Академик судалгааны материалуудыг үнэ төлбөргүй ашиглана.

Төгсөлтийн баяр: АНУ-д очиж төгсөлтийн баяр болон баярын үйл ажиллагаанд биечлэн оролцож дипломоо гардан авах боломжтой. (Эсвэл шуудангаар хүлээн авч болно).

Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA)-ны гишүүнчлэл.

Суралцах хугацаандаа та дэлхийн хамгийн том сэтгэл судлалын холбоо болох APA (Америкийн Сэтгэл Судлалын Холбоо)-д оюутны гишүүнээр элсэх эрхтэй болно.

Эрдэм шинжилгээний арвин нөөц: Тэргүүлэх сэтгүүлүүдийг үнэгүй унших.

Мэргэжлийн өсөлт: Олон улсын сүлжээнд нэгдэж, дадлага, ажлын байрны мэдээлэлд нэвтрэх эрх.

Төгсөгчдийн давуу тал: АНУ-ын Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA)-ны гишүүнээр элсэх боломжтой төдийгүй дэлхийн шилдэг эрдэм шинжилгээний платформ руу нэвтрэх эрх нээгдэнэ.

Зэргийн баталгаажуулалт ба Магадлан итгэмжлэл

GGU-ийн олгож буй диплом нь:

WASC (Western Association of Schools and Colleges): АНУ-ын Баруун бүсийн их дээд сургуулиудын холбооны албан ёсны өндөр магадлан итгэмжлэлтэй.

WES (World Education Services): Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд эрдмийн зэргийн дүйцүүлэх үнэлгээг WES-ээр чөлөөтэй баталгаажуулах боломжтой.

Төлбөр:

Golden Gate University-д биечлэн суралцах нийт зардал дунджаар $35,000–$50,000 байдаг бол энэхүү онлайн мастер хөтөлбөрийг $5,500 ам.доллараар суралцах боломжтой.

$5500 ам,доллар + 100$ бүртгэлийн хураамж

Тэтгэлгийн боломж:

6 сарын 20-ны дотор бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд $1000 тэтгэлэг авах боломжтой.

Хэрэв та өөрийн карьераа дэлхийн түвшинд гаргаж, сэтгэл судлалын мэргэжлийн талбарт хөл тавихаар шийдсэн бол дэлгэрэнгүй мэдээллийг Edumonia Сэтгэлзүйн Төвөөс аваарай.

Холбоо барих:

Утас: 95122444

И-мэйл: hr.edumonia@gmail.com

Вэбсайт: Beaconedu.mn

Хаяг: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Eco International Tower, 18 давхар

Таны дэлхийн боловсрол эзэмших аялалд амжилт хүсье!

ҮЙЛ ЯВДАЛ: "Буддизм ба шинжлэх ухаан" үзэсгэлэнгийн нээлт болно
Төрийн ордонд

10:00-15:00 цагт УИХ дахь Байнгын хороод хуралдана.

Чингис хаан үндэсний музейд

11:00 цагт Шашин, гүн ухаан болон шинжлэх ухааны огтлолцол, харилцан шүтэлцээ, найрслыг олон нийтэд таниулах зорилготой "Буддизм ба шинжлэх ухаан" үзэсгэлэнгийн нээлт болно.

Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын үүдэнд

11:30 цагт Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж, нэр бүхий төрийн албан тушаалтны авлига болон эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн талаарх мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

14:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

Toyota-г гүйцсэн Softbank зах зээлийн үнэлгээгээр Япон улсдаа тэргүүлэв
Даваа гарагийн хөрөнгийн зах зээлийн арилжааны үеэр Softbank Group Corp компанийн хувьцааны ханш өссөний үр дүнд Японы хамгийн өндөр үнэлгээтэй компанийн статусыг Toyota автомашин үйлдвэрлэгчээс булаажээ.

Toyota компани сүүлийн 22 жил гаруйн хугацаанд энэ статусыг эзэмшиж байсан юм.

Өчигдөр Токиогийн хөрөнгийн биржийн арилжаагаар Softbank Group-ийн зах зээлийн үнэлгээ 48 их наяд иен ($301 тэрбум) давсан бол Toyota Motor-ийн үнэлгээ 46 их наяд иенээс ялимгүй бага хэмжээтэй байжээ.

Toyota компани 2003 оны арванхоёрдугаар сард харилцаа холбооны NTT Docomo Inc компанийг гүйцэж түрүүлснээсээ хойш Японы хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани хэвээр байсан юм.

Даваа гарагийн арилжаа хаагдахад Softbank Group-ийн хувьцааны ханш 14 хувиар өсөж, 8,541 иен хүрсэн бол Toyota Motor-ийн хувьцааны ханш 4.5 хувиар буурч, 2,905.5 иен болоод байжээ.

Тэдний араас сүүлийн хэдэн долоо хоногт хувьцааны ханш нь огцом өссөн Kioxia Holdings Corp компани 39 их наяд иенээр удаалсан байна.

“Технологийн өрсөлдөөнд сонор сэрэмжээ алдвал өрсөлдөгчдөд тэр дороо гүйцэгдэнэ. Бид сонор сэрэмжтэй байж, өсөлт хөгжилдөө цаашид улам их анхаарал хандуулах болно” гэж Softbank Group-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Масаёши Сон өчигдөр Парис хотод сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

Сон компаниа хүн төрөлхтний оюун ухаанаас давсан супер хиймэл оюуны дэлхийн тэргүүлэгч платформ болгох зорилготой байгаа.

Тус компани нь энэ салбарын тэргүүлэгч АНУ-ын OpenAI компанийн гол хөрөнгө оруулагчдын нэг юм.

Softbank Group өнгөрсөн амралтын өдрүүдэд Франц улсад дата төвийн бизнесийг хөгжүүлэхэд 75 тэрбум еврогийн хөрөнгө оруулах болсноо зарласнаар хувьцааны ханш нь өссөн байна.

2025 оны санхүүгийн жилд тус компанийн цэвэр ашиг дөрөв дахин өсөж, 5 их наяд иенд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Kyodo News