Уншиж байна ...

QUIZ: Хөрөнгийн зах зээлийн мэдлэг шалгах сорил

Б.Дөлгөөн
2020 оны 6 сарын 3
IKON.MN
0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
Та хувьцаа худалдаж авсан гэдэг нь
- Хэзээ ч ашиглаж болох асар их хөрөнгөтэй болсон гэсэн үг
- Та компанийн тодорхой хэсгийг эзэмшиж буй гэсэн үг бөгөөд санал өгөх, ногдол ашиг авах эрхтэй байна
- Молигодуулсан гэсэн үг
- Таны хөрөнгийг мэргэжлийн баг итгэмжлэн удирдах гэрээний үндсэн дээр удирдуулахаар зөвшөөрсөн гэсэн үг байна
- Та өрийн бичигт үндэслэн мөнгө зээлсэн гэсэн үг бөгөөд тогтмол хүүгийн төлбөр, хугацааны эцэст үндсэн дүнг авах эрхтэй байна
Та хөрөнгийн зах зээлээс аль хэлбэрээр голлох ашгаа олж байсан бэ?
- Ногдол ашиг
- Ханшийн зөрүү
- Хүүний орлого
- Ашиг олж байгаагүй ээ
Хувьцаа худалдаж авахдаа та хэнд хандах ёстой вэ?
- Гэр бүлийнхэндээ
- Брокер, дилерийн компани
- Бурханд
- Найз нөхөд
- Монголын хөрөнгийн бирж
Хувьцааг хэзээ авах нь хамгийн оновчтой вэ?
- Хувьцааны ханш тогтворжих үед
- Ханш өссөн үед дахиад цааш өсөх учраас
- Намрын эхэн сарын шинийн 3-нд
- A, B, E хариултууд зөв хэдий ч хамгийн чухал нь уг хувьцааны одоогийн ханш нь хямд байгаа бөгөөд цаашид өснө гэдгийг оновчтой таамаглах нь зүйтэй
- Хямдарсан үед нь. Буцаад өсөх болохоор
IPO гэж юу вэ?
- Харь гаригийн нисдэг таваг UFO биш юм уу
- Компанийн хоёр дахь удаагаа хувьцаа гаргах
- Компани анх удаагаа хувьцаагаа олон нийтэд нээлттэй худалдаалах
- Нээлттэй компаниас хязгаарлагдмал хувьцаат компани болох процесс
Та хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэрийг дараахаас аль дээр үндэслэж гаргах вэ?
- Тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын материалыг уншиж, шаардлагатай үзүүлэлтүүдийг судлана
- Тухайн компанийн бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрэглэж үзэж шийдвэрээ гаргана
- Компанийн хувьцааны ханшийн сүүлийн 3 жилийн графикийг судалж, брокертой зөвлөлдөнө
- Олон нийтийн сүлжээн дэх хүмүүсийн хандлагыг ажиглана
- Чшшшш, нууц
2007 онд “АПУ” ХК-ийн хувьцааг та 1 сая төгрөгт багтаан авсан бол өнөөгийн ханшаар та хэдэн төгрөгтэй болох байсан бэ?
168 сая төгрөг
25 сая төгрөг
85 сая төгрөг
120 сая төгрөг
Warren Buffet ямар сонголтыг хийснээр тэрбумтан болох гараа нь эхэлсэн бэ?
- Хувьцаанд оновчтой хөрөнгө оруулалт хийсэн
- Ажлаасаа гарсан
- Корпорацид хувийн карьерээ эхлүүлсэн
- Эхнэрээ зөв сонгосон
2020 он гарсанаас хойш Монгол улсын Хөрөнгийн зах зээлд ТОП 20 индекс 17%-иар унаад байна. Нийт хувьцаа үнэ уналттай байгаа энэ үед сайн компанийн хувьцааг сайн үнээр худалдаж авахад тохиромжтой гэдэгтэй та санал нийлэх үү?
- Санал нийлж байна. Зах зээл дээр хувьцааны үнэ хямдарсан, хөрөнгө оруулахад таатай цаг үе мөн
- Юун хувьцаа тэрний оронд хувцас авсан дээр
- Санал нийлэхгүй байна. Эдийн засаг хэзээ сэргэх нь тодорхойгүй байхад тийм эрсдэлтэй алхам хийхгүй
НДШ хөнгөлөлт, хүүхдийн 100 мянган төгрөг, 1072 хувьцааны ногдол ашиг зэрэг иргэн болон айл, өрх бүрт тодорхой нэмэлт орлого бий болсон. Та эдгээр нэмэлт орлогыг аль хэлбэрээр хөрөнгө оруулахыг илүүд үзэх вэ?
- Хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьцаа худалдаж авна
- Өөрийнхөө гадаад үзэмжинд хөрөнгө оруулна
- Банкинд хадгалуулна
- Эрүүл мэндийн даатгал хийлгэнэ
- Хөрөнгийн зах зээлээр дамжуулан компанийн бонд худалдаж авна
Тухайн компанийн хэдээс дээш хувийг эзэмшвэл хяналтын багцийг эзэмшдэг вэ?
66%
33%
25%
60%
89% /nice/
Нээлттэй хувьцаат компани Монголын хөрөнгийн биржийн I ангилалд багтахын тулд доод тал нь хэдий хэмжээний цэвэр ашигтай ажиллахыг шаарддаг вэ?
0.5 тэрбум
1 тэрбум
1.5 тэрбум
900 сая байхад хангалттай
Дараахаас аль нь ашиг өндөр ч эрсдэл ихтэй хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн бэ?
- Энгийн хувьцаа
- Давуу эрхийн хувьцаа
- Бонд
- Зах дээр үнэт цаас зардаг юм уу?
Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хэдийд зарлан хуралдуулсан байх ёстой вэ?
- Санхүүгийн жил дууссанаас 2 сарын дотор
- Санхүүгийн жил дууссанаас 3 сарын дотор
- Санхүүгийн жил дууссанаас 4 сарын дотор
- Санхүүгийн жил дууссанаас 5 сарын дотор
Монголын хөрөнгийн биржийн I ангилалд багтахад тухайн компанийн зах зээлийн үнэлгээ хэд байх шаардлагатай вэ?
- 5 тэрбум
- 1 тэрбум байхад хангалттай юм биш үү
- 10 тэрбум
- 15 тэрбум
- 20 тэрбум
Компанийн санхүүгийн байдлын тайланд тусгагдсан эздийн өмчийн дүнг нийт хувьцааны тоонд хувааж гаргасан нэгж хувьцааны үнэ цэнэ нь дараахаас алинд нь хамаарах вэ?
- Зах зээлийн ханш
- Бодит үнэ цэнэ
- Дансны үнэ
- Хувьцаа чинь нэг л тогтсон үнэтэй биш юм уу?
Та хоёрдогч зах зээл дээр хувьцаагаа зарахаар шийдвэрлэсэн бол дараахаас аль хариултанд үндэслэн зарах захиалгаа өгөх вэ?
Зах зээлийн ханш
Бодит үнэ цэнэ
Дансны үнэ
Өөрийнхөө мэдрэмжинд тулгуурлана
Компани хөрөнгийн зах зээл дээр ямар хэлбэрээр хөрөнгө татаж, бизнесээ өргөжүүлэх боломжтой вэ?
- Шинээр хувьцаа гаргах буюу IPO гаргах
- Нэмэлт хувьцаа гаргах буюу FPO
- Давуу эрхийн хувьцаа гаргах
- Бонд гаргах
- Ард иргэд, компаниудаас хандив цуглуулах
- Хувьцаат компанийн хувьцааг авна
Хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаат компани болсон даатгалын компаниуд 2019 оны цэвэр ашгаасаа нийт хэдэн төгрөгийн ногдол ашиг тараасан бэ?
3.34 тэрбум
4.1 тэрбум
2.25 тэрбум
Пүү, даатгалын компаниуд чинь ийм их ногдол ашиг тараадаг юм уу
Хөрөнгийн зах зээл дээр даатгалын салбараас хамгийн сүүлд ямар компани IPO зарласан бэ?
Бодь даатгал
Мандал даатгал
Ард даатгал
Монгол даатгал

Түр хүлээнэ үү...