Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөг дэлийн элс юм.
Манай улсын хамгийн их талбай эзэлдэг элс нь Бөөрөг дэлийн элс юм. Энэ элс Увс аймгийн Зүүнговь сумын нутагт оршино. Дэлхийн бөмбөрцгийн элсний хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлог. 4,000 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэн180 километр урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим километр өргөнөөр үргэлжилдэг.