Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгчийг албан ёсоор угтан авлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 15
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Иоахим Гаук  Монгол Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн билээ. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, түүний гэргий хатагтай Даниела Шадт нарыг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаагийн хамт Чингисийн талбайд ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий  Даниела Шадт нарыг албан ёсоор хүндэтгэн угтаж авлаа. Угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс оролцов.

Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Эрхэмсэг зочдод Монгол үндэсний дээлтэй хүүхдүүд цэцгийн баглаа барилаа. 

Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Иоахим Гаук, гэргий Даниела Шадт нар Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Төрийн ордны “Баганат“ танхимд Германы Ерөнхийлөгч хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр орны Төрийн тэргүүн гэргий нарын хамт дурсгалын зураг татууллаа. 

Үүгээр угтах ёслолын хэсэг өндөрлөж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар Төрийн ёслол хүндэтгэлтийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийж байна. Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын холбооны Ерөнхийлөгч Иоахим Гаук нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Гэрэл зургуудийг Б.Бямба-Очир/mpa.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9