Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО МЭДЭЭ: Мьянмарын Ерөнхийлөгчид зориулсан бэсрэг наадам

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 6 сарын 30
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн болон дагалдан яваа төлөөлөгчид өчигдөр үдээс хойш  “Чингисийн хүрээ” жуулчны баазад зочилж, Монгол үндэсний бэсрэг наадам сонирхжээ.

Бэсрэг наадмын үеэр Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн албаны бусад хүмүүст уран нугаралтын үзүүлбэр, Монгол үндэсний эрийн гурван наадмаас сонирхуулсан байна. Наадамд түрүүлж үзүүрлэсэн хүчит бөхчүүд, түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд, мэргэн харваачдын шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар гардуулсан аж.

Дашрамд дурдахад Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний төрийн айлчлал өнөөдөр өндөрлөж байна.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11